Фукуок арал нисэх тийзээс ₮300,000-ыг хөнгөлүүлээрэй

Фукуок арал нисэх тийзээс ₮300,000-ыг хөнгөлүүлээрэй

Nov.14.2023

Улаанбаатарчуудын стресс, бухимдал утаа, түгжрэлээс болоод өвөл бүр ч их нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор, бараг хүн болгон өвөл халуун, дулаан оронд бага ч болтугай хугацааг өнгөрөөж, далайн эрэг, элс, усан паркт үр хүүхдээ шавайг нь ханатал, тааваар нь тоглуулж, уушгиа утаанаас, уураг тархиа уур, бухимдлаас ангижруулахыг хүсдэг болсон.   

Уншигч та ирэх 12, 1, 2, 3 дугаар саруудад халуун дулаан орныг зорьж, амрах гэж байгаа бол Монголчуудын хувьд харьцангуй шинэ чиглэл болон түүнийг сонгохын давуу талуудын мэдээлэл хүргэе.

Аяллын чиглэл:

Вьетнам улсын Фукуок арал. Цаг агаарын хувьд, дээрх саруудад өдөртөө 31, шөнөдөө 24 хэмийн дулаан.

Аяллын хугацаа:

8 шөнө, 9 өдөр

Нислэг:

Шууд нислэгтэй. Нислэгийн хугацаа 6 цаг үргэлжилнэ. Улаанбаатараас хамгийн ойрхон халуун орон.

Өвлийн аяллын нээлтийн хямдрал:

Хамгийн эхний аялал 12 дугаар сарын 8-нд эхэлж байгаа бөгөөд эхний 2 аялал болох 12-р сарын 8 болон 15-ны аяллын нислэгийн тийз хүн тус бүрд 300,000 төгрөгөөр хямдарсан байна.

Maroon 5 хамтлагийн фэнд тоглолтын тасалбар бэлэглэнэ

Дэлхийд алдартай Maroon 5 хамтлаг болон дуучин Адам Левини 12 дугаар сарын 16-нд Фукуокын Grand World-д тоглоно. Хэрэв та 12 дугаар сарын 15-ны аяллаар Фукуок арал орвол тус хамтлагийн тоглолтын билетийг бэлэглэх болно. Энэ хамтлагийг сонирхдоггүй бол нислэгийн тийзийн үнээс 300,000 төгрөг хасуулж болно.

Зөвхөн тийз авсан ч тасалбар бэлэглэнэ

Фукуок арал руу 12 дугаар сарын 8, 15, 19 -ны өдрөөс эхлэн 7 хоногийн Мягмар, Баасан гарагуудад шууд нислэг үйлдэж байгаа. Тиймээс, та хөтөлбөрт аялалд хамрагдалгүй аяллын хугацаагаа 5 эсвэл 9, 12 15 болон 20 хоногтойгоор амралт, цаг завдаа тохируулан, өөрийн дураар төлөвлөж болохоор нислэгүүд гарсан. Зөвхөн тийз авсан гээд таныг анхааралгүй орхихгүй. Таны хэрэгцээ, хүсэл, хамт аялж буй хүмүүсийн тоо, тэдгээрийн насанд тохируулан зочид буудал, апартмент, guesthouse, хаус, виллаг амрах хоногт тань тааруулан захиалж өгнө. Ингэхдээ, ямар нэг нэмэлт төлбөр авахгүй бөгөөд харин ч хаанаас ч хайгаад олохгүй хямдралтай үнийг санал болгох болно. Тиймээс, та Аэрмаркет Холидэй компанийн www.facebook.com/AIRMARKETHOLIDAYMN фэйсбүүк пэйжид лайк дарж, мессенжерээр аялах хоногийн тоо болон хүний тоог илгээж, үнийн мэдээлэл авч, харьцуулж үзээрэй.

Вьетнам руу аялахад визтэй юу?

Монгол улсын иргэд Вьетнамд визгүй зорчихоор болсон ч одоогоор албажаагүй байгаа. Өөрөөр хэлбэл Монголчууд Вьетнам руу зорчихдоо виз авна гэсэн үг. Харин Фукуок арлын хувьд аялал жуулчлалын чөлөөт бүс тул зөвхөн Фукуок аралдаа байх бол виз авах шаардлагагүй. Харин ДаНанг, Хо Ши Мин, На Транг, Ханой зэрэг Вьетнамын бусад хотууд руу аялах бол виз авах хэрэгтэй. Вьетнамд очоод виз мэдүүлж болох ч виз авахын тулд 5 хоног хүлээх хэрэгтэй болно. Тиймээс, хэрэв олон хотуудаар аялах бол Монголд байхдаа виз авсан нь дээр.  

Фукуок арал руу аялах хамгийн тохиромжтой үе

12 дугаар сарын эхээр буюу 8, 15, 19-ны аяллууд Фукуок аралд амрах хамгийн тохиромжтой үе байдаг. Яагаад гэвэл Зул сарын баярын өмнө учраас буудал, хоол, үйлчилгээний үнэ хямд, хүний хөдөлгөөн бага, буудлын сонголт олон бас олдоцтой байдаг. 12 дугаар сарын 24-нөөс эхлэн 1 дүгээр сарын эхний 7 хоногийг дуусталх хугацаа өвлийн аяллын хамгийн оргил үе байдаг бөгөөд жуулчдын хөлд дарагдаж, буудал олдохоо байж, юмны үнэ өсдөг.

Цаг агаар

Фукуок аралд 11 дүгээр сараас бороотой өдрүүдийн тоо цөөрч эхэлдэг. Нартай өдрийн тоо олон. Далайн хажууд болохоор, уур амьсгал нь чийглэг, зөөлөн. Байж ядам халуун биш. Тийм болохоор Монголчуудад тун тохиромжтой.

Мөнгө, төлбөр тооцоо

Банкны картаа аваад явахад ямар ч асуудалгүй. Гэхдээ, банк руу хэд хоногоор аялах гэж байгаагаа утастаж хэлээрэй. Тэгэхгүй бол зарим банкнууд гадаадад тооцоо хийсний дараа картыг чинь хаачихдаг. Гэхдээ, удалгүй вайбераар картаараа төлбөр хийснийг лавлаж асуудаг. Картаа найдвартай том дэлгүүр, үйлчилгээний газруудад ашиглахыг зөвлөдөг. Жижиг дэлгүүр, мухлагт бэлэн мөнгөөр тооцоо хийсэн нь дээр. Вьетнам руу доллар авч явсан нь дээр. Доллароо онгоцны буудал дээр солиулбал илүү өндөр ханштай байдаг. Хот руу орохоор ханш нь буурдаг.

Энэ аялалд хэнд явах хэрэгтэй вэ?

  • Нялх, бага насны хүүхэдтэй гэр бүл
  • Хосууд
  • Аав ээж, эмээ өвөө, хамаатан саднууд
  • Найз, нөхөд, охид, залуус
  • Хамт олон
  • Ганцаараа аялахад ямар ч аюулгүй

Ухаалаг хооллолт

Фукуок аралд буудлын өглөөний цай 10:00 хүртэл үргэлжилдэг онцлогтой. Тиймээс, өглөө сайн идчихээд өдөр 3 эсвэл 4 цагийн үед дахин нэг сайн хооллоод, оройдоо жимс, йогурт, жимс эсвэл коконатын сүүтэй смүүти уугаад унтахад яг сайхан болдог. Мөнгөнд ч хэмнэлттэй.

Анхааруулж хэлэхэд Вьетнамд хоолны газрууд нь 14:00-15:00 цагийн хооронд хаадаг, Итали шиг. Тиймээс, үүнийг бодолцож, хооллолтын төлөвлөгөөгөө гаргаарай. Тийм учраас дээрх хуваарийг санал болгож байгаа юм.

 

Grab аппликэйшн

Хоолтой холбоотой бас нэг чухал зүйл бол Grab гэдэг аппликэйшн. Вьетнам, Тайланд гээд Азийн ихэнх улсад энэ апп-г ашигладаг. Энэ апп-аар хоол, хүнс, эм захиалах, такси дуудах, машин, мопед түрээслэх гээд олон зүйлийг хийж болно. Монголд хэрэглэдэг банкны картаа энэ апп-тай холбох боломжтой бөгөөд ингэснээр, төлбөр тооцоо, захиалга хийхэд илүү амар болно. Бас зочид буудлуудад хүргэлтийн эд зүйлс тавьдаг хэсэг байдаг бөгөөд таны захиалсан зүйлийг тэнд тавьчхаад яваад өгдөг. Энэ нь та хүргэлт ирсэн үед хийж буй зүйлээ зогсоон, буудлаас гарахгүй байх боломжийг олгоно.

Фукуок арлын үнэгүй автобус

Фукуокт Зоопарк, Сафари, Аквариум, Сэдэвчилсэн парк гээд хэд хэдэн том паркууд бий. Хоорондоо болон буудлуудаас их хол биш. Ихэнх буудлууд нь тэдгээр паркууд болон үзвэр, үйлчилгээ, хоол, дэлгүүр, захууд руу үнэгүй шаттл автобуснуудаар үйлчилдэг. Буцаад буудалдаа бас суугаад хүрээд ирнэ. Автобусны хуваарийг дараах линкээс хараарай.

vinwonders.com/en/news/bus-to-vinwonders

Шинэ нисэх рүү яаж явах вэ?

Чингис хаан нисэх онгоцны буудал руу очиж, буцаад гэртээ ирэхдээ ихэнх хүмүүс таксигаар, жолоочтой тохирч явдаг. Нисэх рүү хүргэх, тэндээс тосох унааны групп бий. Тийшээ ороод хүргэж өгөх жолоочоо олж болно.

Харин хүмүүсийн тэр бүр хүн мэддэггүй нэг зүйл бол Чингис хаан нисэх онгоцны буудлын дулаан зогсоолд машинаа үлдээж болдог. Мэдээж хэрэг төлбөр төлнө. Тэр нь хоногийн 20,000 төгрөг байдаг. 7 хоногийн аяллаар явлаа гэхэд нийт төлбөр 140.000 төгрөг болно. Жолоочтой тохироод хүргүүлбэл 1 талдаа 40,000-80,000 төгрөг байдаг. Бараг дүндээ дүн байгаа биз?

Өөрийн машинаа унаж очоод зогсоолд үлдээхийн давуу тал нь өвлийн хувцсаа өмсөж яваад, онгоцны буудал дээр нимгэн хувцсаа сольж өмсөөд өвлийн хувцсаа машиндаа орхиж болно. Ирэхдээ, гадаа гаралгүй, онгоцны буудлын дулаан зогсоолд үлдээсэн машиндаа очиж, өвлийн хувцсаа сольж өмсөөд харина.

Асуудалгүй аялал

Вьетнамын Фукуок арал орох аяллыг ямар ч асуудалгүй, хамгийн сайн зохион байгуулж чаддаг газар бол Аэрмаркет Холидэй компани юм. Гадаад аяллын 17 жилийн туршлагатай энэ компанийн хамгийн том давуу тал нь туршлага бөгөөд тийм ч учраас энэ компаниар аялсан хүмүүст нислэг, зочид буудал, виз гэх мэттэй холбоотой ямар нэг асуудал үүсдэггүй. Асуудал үүсэхгүй байх бүх зохицуулалтуудыг урьдчилан тооцоолж, зохион байгуулалтыг хийдэг. Асуудал үүссэн үед туслахаар, үргэлж онлайн байдаг.

Аэрмаркет Холидэй компани өвлийн гадаад аяллын нээлтээ хийж, дараах орнуудад хамгийн тохитой, сонирхолтой, асуудалгүй аяллуудыг санал болгож байна.

Өвлийн аяллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас аваарай: 99085050990836509910465088887250

ФУКУОК АРАЛ:

7 хоногт 2 удаа нислэгтэй

  • 12 сарын 8-наас 15
  • 12 сарын 15-наас 22
  • 12 сарын 19-нөөс 26

Аяллын хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу. 

 

ТАЙЛАНДЫН ПАТТАЯА-БАНГКОК:

(8 Өдөр 7 Шөнө)
Аялалд гарах өдрүүд: 11.22-29 11.25-12.02
Аяллын хөтөлбөр: www.airmarket.mn/tour/6

ТУРКИЙН ИСТАНБУЛ-АНТАЛЯ-ПАМУККАЛЕ ХОТ:

Аяллын хөтөлбөр: www.airmarket.mn/tour/48

ХАЙНАН

Шууд нислэгтэй аялал (8 Өдөр 7 Шөнө)
Аяллын хөтөлбөр: www.airmarket.mn/tour/7

ПУКЕТ

(8 өдөр 7 шөнө)
Аяллын хөтөлбөр: www.airmarket.mn/tour/34

МАНЖУУР

(4 Өдөр 3 Шөнө) 
Аяллын хөтөлбөр: www.airmarket.mn/tour/21

ЖИНИН ЭРЭЭН ХОТ

(5 шөнө 6 өдөр)
Аяллын хөтөлбөр: www.airmarket.mn/tour/13

ДУБАЙ

Шууд нислэгтэй 8 өдөр 7 шөнө
Аяллын хөтөлбөр: www.airmarket.mn/tour/8

 

Өвлийн аяллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас аваарай: 99085050990836509910465088887250