Багц аялал

БАНГКОК ПАТТАЯА

Үнэ: 4,500,000₮

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650 утсаар лавлана уу.

 

Паттаяа - Бангкок аялал 
Аялалд гарах өдрүүд: 2 сарын 21-26 
(6 өдөр 5 шөнө)

Өдөр 1: УБ-Бангкок-Паттаяа

06:30 Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр цуглаж бүртгэл хийлгэнэ.

08:45 Тайланд улсын нийслэл Бангкок руу ниснэ.

14:15 Нисэх онгоцны буудалд буун хил гаалиар нэвтрэн  хөтөчтэй уулзаж Паттаяа хот руу явж зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өдөр онгоцонд, Орой

Өдөр 2: Паттаяа

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад Паттаяа хотын аялалдаа гарна. Big Buddha, Nongnooch garden, Dinosaur Alley-гээр аялна. Ногоон байгууламжаар бүхэлдээ хучигдсан талбайд Тайланд үндэстний дуу, бүжиг болон зааны тоглолтуудыг үзнэ. Өдрийн хоолоо идээд WORLD GEM буюу үнэт эдлэлийн дэлгүүр ороод оройн хоолоо идээд, LADY BOY шоуг үзнэ.  Дараа нь зочид буудалдаа амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 3: Паттаяа

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа арлын аялалаа эхлүүлнэ. Цэвэр тунгалаг далай болон наран шарлага, элсээрээ алдартай үзэсгэлэнт Шүрэн арлаар зугаалж, зургаа авхуулан  өглөөг сонирхолтой өнгөрүүлнэ. Өдрийн хоолны дараа чөлөөтэй. 

Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 4:  Паттаяа-Бангкок

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгнө. Тайландын хамгийн өндөр барилга болох Bayoke Sky Tower дээр өдрийн хоолоо иднэ. Тайландын эзэн хааны ордон( Grand Palace) Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) үзээд Үүний дараа Круз аялалтай бөгөөд оройн хоолоо Круз дээр зооглоно. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.  

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 5: Бангкок чөлөөт аялал

Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр, зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад  шоппинг хийж  өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.

/өдөр, оройн хоол, унаа, хөтөч багтаагүйг анхаарна уу/

Хоол: Өглөө

Өдөр 6: Бангкок-Улаанбаатар

Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгөөд. 11 цагт ОУ-ын нисэх онгоцны буудал явж ОМ 702 нислэгээр Бангкок хотоос 15:15 д нисч УБ хот руу буцна.  УБ хотод 22:25  цагт бууснаар манай аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө

 

Аяллын үнэ:

Том хүн - 4,500,000төг

Үнэнд орсон зүйлс:

  • 2 Талын нислэгийн тийз
  • Аяллын хугацаанд байрлах зочид буудал (2 хүн нэг өрөөнд) Паттаяа 3шөнө, Бангкок 2 шөнө
  • Хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, үйлчилгээний тасалбар
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Монгол хэлтэй орчуулагч
  • Аяллын иж бүрэн даатгал

Үнэнд: ороогүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал 
  • Хувийн хэрэгцээний зардал 
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Жич:

- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.