Багц аялал

АНЭУ, Дубай аялал

Үнэ: 5,990,000₮

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 99104650 утсаар лавлана уу.

ШУУД НИСЛЭГТЭЙ ДУБАЙ АЯЛАЛ

8 ӨДӨР 7 ШӨНӨ

 


 ӨДӨР 1: УЛААНБААТАР-ДУБАЙ

УБ хотын Чингис Хаан ОУ-н нисэх онгоцны буудлаас Хүннү Эйр  MR488 нислэгээр 12:00 цагаас нисч АНЭУын Дубай хотод 21:00 цагт бууна. Нислэгийн нийт цаг 9 цаг. АНЭУ-н ОУ-ын нисэх онгоцны буудалд буун хил гаалиар гарсны дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзаж, цааш Абу Даби хот руу явна. Зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Буудал: 4 одтой зочид буудал

Хоол: Онгоцонд

 

ӨДӨР 2: ДУБАЙ   

  • Үдээс өмнө хөтөлбөргүй буудалдаа амарна. 

  • Мадинат Жумейра эртний хотын загвар бүхий худалдааны гудамжаар зочилно. Тэндээс Дэлхийн анхны 7 одтой буудал гоё харагддаг болох Бүрж Ал Араб (Burj Al Arab) -г хардаг ба зургаа авхуулах боломжтой.

  • Алдарт хиймэл арал (Palm Island) буюу Дэлхийн баячуудын амьдардаг хиймэл арлын сүүлчийн хэсэг дээр очино. 

  • Дэлхийн хамгийн том худалдааны төв болох Дубай молл дэлгүүр явна.

  • Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Калифагийн 124 давхарт гарна. 

  •  Бүрж Калифа дээр гэрлийн ба лазерын шоу үзнэ 

  • Орой бид дэлхийн 90 улсын соёлын парк болох Global Village очно.

Хоол: Өглөө

 


ӨДӨР 3: ДУБАЙ  САФАРИ 

  • Үдээс өмнө хөтөлбөргүй.

  • 15-н цагт Жийп машинууд буудлаас ирж аван Сафаригийн элсэн цөлд очин мэргэжлийн жолооч нар элсэн манхан дундуур дрифт үзүүлна. 1 машинд 5 хүн сууна.

  • Элсэн цөл дунд байрлах баазад очин үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо иднэ.

  • Өглөөний цай 11 цаг хүртэл буфетээр гардаг тул 11-ээс өмнө ресторандаа орон хоолоо сонгон тухтай сууж болно.

Хоол: Өглөө, Орой

 


ӨДӨР 4ДУБАЙ УСАН ОНГОЦНЫ АЯЛАЛ

  • Энэ өдөр бид Марина буюу дэлхийн хамгийн өндөр барилгатай дүүргээр хувийн усан онгоцны аялал хийнэ. Усан онгоцоор бид хиймэл арал ба бүрж ал араб 7 одтой буудлын хажуугаар явна.

  •  Далайн наран шарлагын газарт очин амарна

Хоол: Өглөө, Өдөр

ӨДӨР 5: ДУБАЙ ЧӨЛӨӨТ ӨДӨР

  • Энэ өдөр чөлөөт өдөр ба бидний байрлах буудал нь гадаа ба дотор усан бассейнтай мөн 24 цагийн ресторантай. Мөн та бүхэн энэ өдөр Дубай худалдааны төв, Алтны зах. Емират худалдааны төвөөс худалдан авалт хийн өдрийг өнгөрөөж болно. 

  • Хэрэв хүсвэл компнитай холбогдон усан онгоцны аялал (Dhow cruise), усан парк (atlantis aquaventure), цэцгэн цэцэрлэгт хүрээлэн (dubai miracle) .... гэх мэт нэмэлт програм авах боломжтой. 

  • Өглөөний цай 11 цаг хүртэл бүффэтээр гардаг тул 11-ээс өмнө ресторандаа орон хоолоо сонгон тухтай сууж болно.

 Хоол: Өглөө

 


ӨДӨР 6: ХУУЧИН ДУБАЙ АЯЛАЛ

  • Хуучин Дубай очин үнэт эдлэлийн дэлгүүр, алт ба алдарт амтлагчны захаар зочилно. Энэ захад дэлхийн бүх улсуудын бүх төрлийн амтлагчид байдаг. 

  • Дубай хотын хуучин хэсэгт очин эртний Дубай хотоор аялана. (Эртний Дубай хот ба алтны захын хооронд эртний модон завиар гардаг.)

  • Абу Даби хотруу хөдөлнө.

  • Буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өглөө, Орой

 


ӨДӨР 7: АБУ ДАБИ АЯЛАЛ

  • Дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн алдарт Гантиган сүмээр (Sheikh Zayed Mosque) зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба гэрлийн бүрхүүл үзэх болно. 

  • Абу Дабигийн Ерөнхийлөгчийн Ордоноор (Qasr Al Watan) зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд хэмжээний уулзалт, ёслолын арга хэмжээ энэхүү ордонд болдог.  Бусад үед музей хэлбэрээр ажилладаг.

  • Абу Даби-н эртний хүмүүсийн амьдарч байсан хэсэгт очно.

  • Феррари уорлд (Ferrari world), Луврын музей, ихэр цамхагын хажууд зургаа авхуулна.

  • Yas mall буюу Абу Даби-н томоохон худалдааны төв очиж худалдан авалт хийнэ. Эсвэл Феррари уорло -д тоглох боломжтой.

Хоол: Өглөө

ӨДӨР 8: ДУБАЙ- УЛААНБААТАР

Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Хүннү Эйр MR489 нислэгээр 22:00 цагт нисч УБ хотын Чингис Хаан ОУ-н нисэх онгоцны буудалд өглөө 07:00 д буусанаар манай аялал өндөрлөнө.

 

Хоол: Өглөө, Өдөр онгоцонд

Аяллын үнэ: 5,990,000 төгрөг             

Аяллын үнэд БАГТСАН:

  • 2 талын нислэгийн тийз, такс
  • Зочид  буудлын энгийн өрөө
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын автобус
  • Аяллын иж бүрэн даатгал
  • Визний хураамж
  • Англи хэлтэй орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй орчуулагч

Аяллын үнэд БАГТААГҮЙ:

  • Хөтөлбөрт багтаагүй нэмэлт үзвэр
  • Хөтөч, жолоочын гарын мөнгө

Дан нислэгийн тийз: 3,620,000 төгрөг

АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай паспорттой байх
  • Онгоцны буудалд нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бэлэн байх
  • Зочид буудалд ганцаараа орвол 300$ нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно. 
  • Гадаад паспортоо биедээ авч явах, худалдан авалт хийхдээ TAX FREE бичүүлж, нисэх буудлаас буцаалтаа авч болно.