Багц аялал

Токио аялал

Үнэ: 2,490,000₮
Огноо: 2018-05-21 - 2018-05-25

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 88050850 утсаар лавлана уу.

 ТОКИО АЯЛАЛ /4шөнө 5 өдөр/

4 сарын 2 - 6

1 өдөр : Улаанбаатар – Токио
Чингис Хаан ОУ-н нисэх онгоцны буудлаас Токиогийн чиглэлд ниснэ.
  - Нарита ОУ-н нисэх онгоцны буудалд бууж хилээр гарсны дараа хөтөч зохион байгуулагч угтан авна.  
  - Токиогийн талаархи зааварчилгааг өгнө.  
  - Зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Онгоцонд

2 өдөр : Токио
  - Токио хотын захиргааны байр  
  - 45 давхраас токио хотыг бүхэлд нь харна. 
  - Токио хотын гол төв болох Шибуяа дүүргээр орж сонирхоно.
  - Эзэндээ үнэнч Хачико нохойны хүрэл хөшөө
  - Хамгийн ачаалалтай үедээ нэгэн зэрэг 3000 хүн зөрдөг гэрлэн дохиот уулзвар
Хоол: Өглөө

3 өдөр : Токио
  - Одайба руу зочилно.
  - Токио хотын уран барилгын гайхамшгийг харж болно. 
  - Энэ бүсэд алдарт Фүжи тв-н цамхаг, Эрх чөлөөний хөшөөнд дурсгалын зургаа татуулана.
  - Тоёота машины паркад зочилно.
  - Шоппинг хийх цаг: Uniqlo, ZARA, H&M, GAP г.м хувцасны дэлгүүр, 100 иен дэлгүүр, гоо сайхан, гэр ахуйн дэлгүүр 
  - Дэлхийн алдартай брэндүүдийн outlet дэлгүүрүүдээр худалдаа хийнэ.
Хоол: Өглөө

4 өдөр : Токио
Энэ өдөр чөлөөт өдөртэй. Та өөрөө хөтөлбөрөө зохион аялах боломжтой.
  - Зочид буудлийн ойролцоох Ёкохама Ландмарк Товерын 70 давхараас/296м/ Ёкохама хотыг дээрээс нь харах
  - Хятад хороолол 
  - Далайн эрэг дээрх Яамашита цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах 
  - Усан онгоцоор далайгаар аялах зэрэг аялал жуулчлалын гол газруудаар аялах боломжтой.
Хоол: Өглөө

5 өдөр : Токио - Улаанбаатар
Зочид буудлын өрөөг хүлээлгэж өгөөд Нарита нисэх буудал руу хөдөлнө.
14:40 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу буцан нисч Чингис Хаан нисэх буудалд бууснаар манай аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө

Аяллын үнэд багтсан зүйлс:
2.490.000 төгрөг /том хүн/
1.890.000 төгрөг /2-12 насны хүүхэд, зочид буудалд ор эзлэхгүй/
350.000 төгрөг /0-2 насны хүүхэд/

• ОУ-н онгоцны тийз
• Зочид буудлын 2 ортой энгийн 1 өрөөнд хоёулаа орох зардал
• Өглөөний цай
• Хөтөчийн зардал
• Онгоцны буудлаас тосох үдэх унааны зардал
• Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалын хураамж

Үнэнд багтаагүй:
- Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
- Аялагчийн хувийн хэрэглээ
- Өдөр, оройн хоол
- Визний төлбөр

Жич:
- Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байна.
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

 

;