БОНУС КАРТ

БОНУС КАРТ

Эрхэм үйлчлүүлэгч таныг  АЭР БОНУС  хөтөлбөрийн гишүүн болохыг санал болгож байна.

Бонус гэж юу вэ?
Худалдан авсан тийзний үнийн дүнгээс хамааран таны картанд цугларах хөнгөлөлт, урамшууллыг Аэр бонус гэнэ. Таны Аэр бонус  гишүүнчлэлийн картын дансанд тань цугларснаар дараа дараагийн худалдан авалтын төлбөртөө  хөнгөлөлт хэлбэрээр ашиглах  боломжтой.

Аэр Бонус Гишүүнчлэлийн төрөл

Аэр Бонусын гишүүнчлэл нь  дараах 3 төрөлтэй .

Картын төрөл

Нөхцөл

Хөнгөлөлтийн хувь

Тайлбар

Аэр Бонус энгийн карт эзэмшигч/Улаан/

Худалдан авалтын дүнгээс

 

1

Шинээр Аэр бонус карт авч байгаа үйлчлүүлэгч

Аэр Бонус Бизнес  карт эзэмшигч/Саарал/

150 сая төгрөг

1,5

2 жилд худалдан авсан тийзний нийт үнийн дүнгээр

Аэр Бонус ВИП карт эзэмшигч/Хар/

300 сая төгрөг

2

2 жилд худалдан авсан тийзний нийт үнийн дүнгээр

Карт эзэмшигчийн гишүүнчлэлийн төрөл өөрчлөгдөхөд  таны өмнө нь цуглуулсан Аэр бонус шинэ картанд шилжин орно.

Гишүүнээр элсэх
Та карт ашиглах дүрэмтэй танилцаж Аэр Бонусын гишүүн болохыг хүсвэл манай захиалгын ажилтанд хандан анкет бөглөхөд хангалттай.

Аэр Бонусын Гишүүн болсноор:

  • Худалдан авсан тийзний үнийн дүнгээс хамааран тогтоосон хувиар бонус авах эрхтэй.
  • Цуглуулсан  бонусын хэмжээгээр мөнгөө хэмнэнэ.
  • Тийз худалдан авах бүрдээ картанд цуглуулсан Аэр бонусаа ашиглан үнийн дүндээ хөнгөлөлт эдлэнэ.
  • Картын  хуулгаа авч тийзний үнэ болон Аэр бонусын талаарх дэлгэрэнгүй  мэдээлэлтэй танилцаж хянах боломжтой.
  • Гадаадад зорчих гэж байгаа найз нөхөд, хамаатан садан, ажлын хамт олондоо нислэгийн тийз худалдан авахад нь туслан хөнгөлөлт үзүүлэх, өөртөө Аэр бонус цуглуулах, нийт худалдан авсан тийзнийхээ үнийн дүнг өсгөх, картын төрлөө ахиулах, цаашид цугларах бонусын хэмжээгээ улам бүр нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Бонусаа хэрхэн цуглуулах вэ?
Та тийз авах бүрдээ  Аэр бонус картаа кассанд уншуулаарай.  Хэрэв төлбөрөө дансаар шилжүүлж байгаа бол Аэр бонус картын дугаараа гүйлгээний  утга дээр бичих шаардлагатай.

Карт ашиглах дүрэм
1. Аэр бонус карт эзэмшигч нь дүрмийн 2-т заасны дагуу АЭРМАРКЕТ компаниас худалдан авсан  тийз бүрийн татваргүй  үнийн дүнгээс  Аэр бонус тооцуулах эрхтэй. Үүнд өөрийн болон бусад хүмүүсийн нэр дээр бичигдэж буй тийз хамаарна.

2. Тийз худалдан авах бүрд Аэр бонус картаа заавал уншуулна. Хэрэв  төлбөрөө дансаар шилжүүлж байгаа бол Аэр бонус  картын дугаараа гүйлгээний утга дээр заавал бичих шаардлагатай. Уг  шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн тийзний  худалдан авалт картын програмд бүртгэгдэхгүй бөгөөд Аэр бонус тооцох боломжгүй.

3. Худалдан авсан тийзийн нийт  үнийн дүнгээс хамааран Аэр бонус картын төрөл ахих ба харгалзах хувиар Аэр бонус бодож олгоно.

4. Худалдан авсан тийзэнд харгалзах Аэр бонусыг ажлын 3 хоногийн дотор  тооцоолон баталгаажуулна.

5. Гишүүн нь Аэр бонус картанд цугларсан бонусаа дараагийн  худалдан авч буй тийзний үнийн дүнд хөнгөлөлт хэлбэрээр ашиглана.

6. Худалдан авсан тийзээ буцаасан тохиолдолд тухайн тийз-энд харгалзах Аэр бонус  таны картын үлдэгдэлээс хасагдана.

7. Карт эзэмшигчээс өөр нэртэй  тийзийн  худалдан авалтын дүнгээс  бонусын  хөнгөлөлтөө  тооцуулахыг хүсвэл  карт эзэмшигч өөрөө  картаа авч ирэн уншуулах  шаардлагатай.  

8. Гишүүн нь картын мэдээллээ и-мэйлээр аль эсвэл хэвлүүлэн авч болно.

9. Картаа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй тохиолдолд  мэдээлэл Аэр бонусын програмаас автоматаар хасагдан таны карт хүчингүй болно. Карт хүчингүй болсноор таны өмнө цуглуулсан Аэр бонус ашиглагдах боломжгүй болохыг анхаарна уу.

10. Аэр бонусын гишүүний и-мэйл болон утсыг зөвхөн АЭРМАРКЕТ компанийн өөрийн сурталчилгаанд ашиглах эрхтэй ба аливаа бусад этгээдэд тараахгүй болно.

Хэрэв та болон таны найз нөхөд байнга гадаадад зорчдог бол Аэр бонусын гишүүнээр элсэж зөвхөн АЭРМАРКЕТ компаниар үйлчлүүлэхийг зөвлөж байна.