КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА /КНХ/

КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА /КНХ/

 

 

 

"Тэнхлүүн үед тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэсэн ардын үнэн үг байдгаар Аэр Маркет компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ажилчиддаа болон нийгэмдээ өөрсдийн хувь нэмрээ бодитоор болоод эерэгээр оруулахыг эрмэлзэн хичээж ирлээ.

 

Компанийн Нийгмийн Хариуцлагын /КНХ/ хүрээнд авсан арга хэмжээ:

- Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургуульд хандив, эд материалын туслалцаа 2014, 2015 онууд
- "Мэдлэгт дусал нэмэр" үйл ажиллагааг нийт ажилтнуудынхаа дунд зохион байгуулж, хүүхдийн ном цуглуулж "СОС ОУ-ын хүүхдийн асрамжийн хотхон"-д номын сангийн булан хийж өгөв. 2012 он
- Дэлхийн зөн ОУ-ын байгууллагатай хамтран СХД, ЧД, Баянхошуу болон Өвөрхангай аймгийн нийт 500 гаруй хүүхдэд өвлийн дулаан багц хандивлав 2016 он.
- Хүүхэд багачууддаа зориулан барьж буй "49-р гудамж" театрт мөнгөн дэмжлэг үзүүлж хамтран ажиллав. 2017 он
- Улаан бурхан өвчний эсрэг хандив цуглуулж гардуулав. 2016 он
- Хүүхдийн зургийн үзэсгэлэн компани дотроо зохион байгуулж хүүхдүүдэд нисэхийн салбартай холбоотой сонирхолтой мэдлэг олгов. 2016 он
- Онцгой байдлын ерөнхий газарт 2017 оны Гал түймэртэй тэмцэх ажилд зориулж хандив, эд материалын туслалцаа үзүүлэв
- "СОС ОУ-ын хүүхдийн асрамжийн хотхон"-д 2012 онд хийж өгч байсан номын санг дахин эргэж, нийт 400 гаран хүүхдийн сурах бичиг, номыг шинэ жилийн бэлгийн хамт хандивлав.