Түгээмэл асуулт

Түгээмэл асуулт

Аэрмаркет ХХК нь 2000 оноос хойш Олон улсын нислэгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээгээ тасралтгүй явуулсаар ирсэн. Манай компани нь MIAT, Hunnu Airlines, Korean Air, Air China, Turkish Airlines, Aeroflot, Air Astana, Thai Airways, Singapore Airlines, United Airlines, Tianjin Airlines, Dragonair, Air Macau, Air Berlin, Aero Mexico, Continental Airlines зэрэг авиа компаниудын албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна.
Уучлаарай манай байгууллага нь тухайн авиа компаний гаргасан тийз борлуулах үнээр  тийзээ борлуулдаг  бөгөөд  ямар нэг нэмэгдэл төлбөр авдаггүй болно .

Тухайн нислэгт зарлагдсан байгаа үнүүд нь тийзний нөхцөл/хатуу болон зөөлөн дүрэмтэй/ , тийзний хугацаа/ 15 хоног, 21 хоног, 1 сар, 3 сар/  болон тухайн нислэгийн суудлын боломжоос шалтгаалан өөр өөр үнэтэй байдаг .

Жишээ нь: МИАТ-ын нислэгийн  УБ-Сөүл-УБ чиглэлд энгийн зэрэглэл( 1 талдаа, 2-р талдаа - 1 сар,3 сар,6 сар,12 сар, бизнес зэрэглэл (1 талдаа, 2-р талдаа - 1 сар,3 сар,6 сар,12 сар ),   эдгээр дотор хатуу дүрэмтэй, зөөлөн дүрэмтэй, Ахмадын хөнгөлөлт, залуучуудын хөнгөлөлт, гэр бүлийн хөнгөлөлт, оюутны хөнгөлөлт  гм алийг нь сонгохоос шалтгаалж олон төрлийн үнэтэй билет байдаг.

Та аль болох аяллаа 1-6 сарын өмнөөс урьдчилан төлөвлөж тийз захиалгаа хийх нь хамгийн хямд суудлыг захиалах боломж бүрдэнэ. Та аяллаа төлөвлөсөн бол манай аяллын зөвлөхүүд танд үйлчлэхдээ бэлэн байх болно. Аяллын зөвлөх 7010-5050

Та нислэг эхлэхээс хамгийн багадаа  3-5 хоногийн өмнө бидэнтэй холбогдож аль боломжтой суудалтай өдрөөр өдөр солилтоо хийлгэх юм. 

Авиа компаний дүрмэнд онгоц хоосон нисгэсний торгууль гэж байдаг тул та товлогдсон өдрөө нисэж  амжихааргүй бол бидэнтэй холбогдож заавал  суудлаа хасуулахыг зөвлөж байна.

Ижил үнийн дүнтэй суудал байхгүй тохиолдолд үнийн зөрүү үүсэх магадлалтай байдаг .

Жишээ нь: УБ-CӨҮЛ-УБ явах 3 сарын хугацаатай “OPEN” тийз авсан бол буцах нислэгийн өдрөө тавиулахад тухайн ангиллын ижил үнийн дүнтэй суудал байгаа үед та хэдэн ч удаа үнэгүй солиулах бүрэн боломжтой . Хэрэв ижил үнийн дүнтэй суудал байхгүй бол ангилал ахиулан  зөрүү төлбөрийг заавал төлдөг байгаа.

Тухайн өдрийн цаг агаарын байдал, карго ачааны хэмжээ болон  хэдэн хувийн дүүргэлттэй явахаас хамаарч зорчигчийн тоог  хязгаарласан байдаг . Тиймээс онгоцыг тал дүүргэлттэй явуулах тохиолдол үе үе гардаг байгаа.

Манай Аэрмаркетын Төв-2р дугаар  салбараас бусад нь ажлын өдрүүдэд  өглөө 09:00~18:00 цаг хүртэл тогтмол ажиллана. Харин төв-2 р дугаар салбар 09:00~22:00 цагийн хооронд ажлын өдрүүдэд тогтмол ажиллана.

 Бямба гаригт бүх салбар  өглөө 10:00-16:00 цагийн хооронд  ажиллана.

 Ням гаригт зөвхөн төв 2-р салбар өглөө 10:00-16:00 цагийн хооронд  жижүүрлэн ажилладаг.

Манай драмын театрын хойно байрлах  Төв 2-р дугаар салбар Монголын цагаар өглөө 09:00-22:00 хүртэл ажлын өдрүүдэд тогтмол ажилладаг. Мөн та манай airmarket.mn сайт болон фейсбүүк пэйж-ээр холбогдох боломжтой .
Боломжгүй. Та тийзээ худалдан авахдаа бонус картаа уншуулах хэрэгтэй.  Хэрвээ  та дансаар төлбөрөө шилжүүлэх  бол гүйлгээний утга хэсэг дээр бонус картны дугаараа бичин бонусаа  хуримтлуулах боломжтой.

Олон улсын нислэгт НӨАТ байдаггүй .

12-р зүйл, Албан татвар ‘’0’’ хувь хэрэглэх

12.1.2 Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ ’0’’ хувь хэрэглэх.

Гэхдээ та манайхаас НӨАТ-ын сугалааны дугаар авах боломжтой.

Олон улсын IATA-ын гишүүн аэрлайнууд нь тухайн улсын төв банкны  хөрвөгдөх ханшаар тийзний үнээ боддог тул, манай монгол банкнаас ямар ханш тогтоон тэр ханшаар нь өдөр болгон өөрчлөгддөг байгаа.

Манай байгууллагаас тийз худалдан авч байгаа үйлчлүүлэгч болон албан байгууллагуудад Аэр Бонус хөтөлбөрийг тогтмол санал болгодог бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу

Мөн МИАТ авиа компаниар нисэж байгаа тохиолдолд  гэр бүл, залуус ( 12-21 насны), ахмад настан (55-аас дээш насны), оюутны( 18-30 насны)  хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Дээрх хямдралууд нь зөвхөн монгол улсын  иргэншилтэй хүмүүст хамаарна.

Мөн шинээр зарлагдах хямдралын тухай цаг тухай бүрт мэдээлэл авахыг хүсвэл та манай FACEBOOK PAGE-н чат рүү хүсэлтээ явуулаарай .Тэгснээр танд тогтмол шинэ мэдээ мэдээлэл очих болно.

Аэрмаркет билетийн касс нь албан ёсны эрхтэй гэрээт борлуулагч  учраас авиа компанаас гаргасан үнийн дагуу борлуулалтаа хийдэг. Зарим тохиолдолд тухайн Аэрлайны нислэгт  хямд тийз нь дууссан байхад дараагийн үнэтэй тийзрүүгээ автоматаар шилждэг учраас үнийн ялгаа гарч байдаг. Үүнийг зарим үйлчлүүлэгчид буруугаар бодох явдал үе үе гардаг байгаа.
Авиа компаниудад хямдрал зарлах тогтсон хугацаа байдаггүй бөгөөд хэрвээ та хямдралын талаар мэдээлэл цаг алдалгүй авахыг хүсвэл манай Фэйсбүүк пайжрүү мессеж бичин мэдээлэл аваарай.
Боломжгүй. Энэ хөнгөлөлт нь зөвхөн Монгол улсын иргэншилтэй хүмүүст хамааралтай.
МИАТ  ХК-аас гаргасан үнийн тариффийн дагуу бид борлуулалтаа хийдэг .

Авиа компани нь арилжааны зорилгоор зорчигч, ачаа тээш, шуудангийн үйлчилгээг хуваарьт мөн захиалгат нислэгээр үйлддэг /IATA/ болон тухайн улсынхаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулдаг компанийг хэлнэ

Агент гэдэг нь Нислэгийн тийз ,Машин түрээс,  Зочид буудлын захиалга,  Галт тэрэгний билет,  Багц аяллын үйлчилгээг харилцагчид хүргэдэг /IATA/ болон тээвэрлэгч авиа компанийн албан ёсны тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийг хэлнэ.

Та манай Драмын театрын хойно байрлах төв 2-р салбарт өөрийн биеэр бичиг баримттайгаа/иргэний үнэмлэх болон гадаад пасспорт/ очин билет буцаалтаа хийлгэх боломжтой. Хэрвээ та өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөө / зорчигчийн иргэний үнэмлэх, пасспортны хуулбарыг авчрах, нотариатаар баталгаажсан итгэмжлэх, иргэний үнэмлэхтэйгээ ирэх/ явуулах болон билет буцаалтын мөнгөө дансаар /зорчигчийн өөрийн нэр дээрх дансны дугаар/ авах боломжтой байгаа. Дансаар буцах буцаалтын төлбөрийн гүйлгээ нь ажлын 1,3,5 өдрүүдэд хийгддэг болно.
Анх авсан хүний нэр дээрх тийзийг өөр хүнд шилжүүлэх буюу нэр солихыг олон улсын дүрмэндээ /IATA/ зөвшөөрдөггүй байгаа.   
Хэрэв таны хүүхэд 18 нас хүрээгүй бол та заавал хүүхдийг тань  харгалзан авч явах хүнд  нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх хийлгэх шаардлагатай.
Та гадаадын аль нэг орноос тийзээ захиалж худалдаж авах хүсэлтэй байгаа бол манай долларын дансруу төлбөрөө шилжүүлэх боломжтой гэхдээ та шилжүүлэх гэж байгаа банкны шимтгэлээ тухайн банк нь дээр төлөөд тийзний төлбөрөө тусад нь  бүрэн шилжүүлэх шаардлагатай. Хэрэв та шимтгэлээ төлөхгүй шууд тийзний төлбөрөө шилжүүлэх бол манайд таны орж ирэх төлбөрөөс  шимтгэл хасагдсан байдлаар орж ирдэг байгаа.
;