ЯАГААД АЭРМАРКЕТ ГЭЖ?

ЯАГААД АЭРМАРКЕТ ГЭЖ?

1.    Нэмэгдэлгүй үнээр тийз захиалах
Манай компани нь авиа компаниудын борлуулах үнэ дээр нэмэгдэл тооцодгүй тул та олон улс болон орон нутгийн нислэгийн тийзээ зах зээлийн бодит үнэ ханшаар худалдан авах болно.

2.    Найдвартай тогтвортой үйл ажиллагаа
Аэр Маркет ХХК нь 2000 оноос хойш Олон улсын нислэгийн тийз захиалга, борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээ тасралтгүй үзүүлж байна.

3.    Аялалын төрөл бүрийн нэмэлт үйлчилгээнүүдийг нэг дороос авах
Дэлхийн бүх улс хотуудруу зочид буудлын захиалга оруулах, мөн Korean Air – ийн “ SKY PASS ” карт Turkish Airlines болон  Airchina  компанийн Миль цуглуулагч “ Blue sky ” картуудыг үнэ төлбөргүй нээн өгч таны ниссэн миль бүрийг хуримтлуулах урамшууллаа ашиглахад туслах.

4.    Албан байгуулгаараа хөнгөлөлт эдлэх
Байнгын хямдрал, урамшуулалд хамрагдах гэрээ байгуулан хамтран ажжилах боломжтой ба танай байгуулгыг тусгайлан хариуцсан дадлага туршлагатай суудал захиалгын мэргэжилтэн томилж, танай байгуулгын захиалгыг онцгойлон анхаарч, мэргэжлийн өндөр түвшинд үйлчилнэ. Аэр бонус хөтөлбөр  болон хамтран ажиллах гэрээнд заасан бодитой  хөнгөлөлт урамшууллыг байнга эдлэх  боломжтой.

5.    Оройн цагаар болон амралтын өдрүүдэд тийз захиалах
Улаанбаатар хот дахь салбарууд болон Солонгос улс дахь нэг салбараар Та бүхэн өөрийн тав тухтай байдалдаа тааруулан сонгон үйлчлүүлэх боломжтой. Манай салбаруудад ажлын өдрүүдэд 08:00-20:00 цаг, Бямба, Ням гаригт 10:00-16:00 цаг.
Мөн www.nisleg.mn -ээр онлайнаар тийзээ захиалах боломжтой юм.

6.    Чадварлаг хүний нөөц
Манай компани анх 5 хүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоогоор нийт 110 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Та манайд хандаснаар өөрийн хүссэн чиглэлдээ 2-3 аялалын хувилбараар үнийн өргөн сонголттой, батлагдсан үнээр тийз авах болно. Танай байгуулгыг тусгайлан хариуцсан дадлага туршлагатай 2-3 суудал захиалгын мэргэжилтэн томилж, та бүхний өгсөн захиалгыг онцгойлон анхааран мэргэжлийн өндөр түвшинд зах зээлийн бодит үнээр та бүхэнд үйлчлэх болно.

7. Онлайнаар болон Гар утасны Aпп-аар худалдан авах боломжтой
Та Аэрмаркет ХХК-с гаргаж буй Nisleg гар утасны апп болон www.nisleg.mn вебсайтаас худалдан авалт хийх боломжтой.