Багц аялал

Пукет аялал

Үнэ: 1,300,000₮

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 88050850 утсаар лавлана уу.

УБ - Пукет аялал /5 шөнө 6 өдөр

1 Өдөр: УБ- Пукет

УБ хотын Чингис хаан ОУ-н нисэх буудлаас өглөө 06:25 нислэгээр Хонконг нисэн 10:55 д буугаад чөлөөт цаг. Орой 20:10 н нислэгээр нисэн Тайландын далайн эргийн хот Пукет арлын ОУ-н нисэх буудалд 22:30 д бууна. Хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагч угтаж авна. Зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Хоол: онгоцонд

2 Өдөр: Пукет – Пи Пи арал

Өглөөний цайны дараа Beach киноны (Лианорда Ди Каприо гол дүрд нь тоглосон) үзэсгэлэнт Пи Пи арал болон Кай арлууд руу хурдан завиар очиж өдөржин сэлнэ. Өдрийн хоолоо арал дээр зооглоно. Viking Cave болон Pi-Le Cove агуйнууд, Сармагчинтай арлаар зочилно. Дараа нь арал дээр очиж усанд сэлж, далайд шумбах боломжтой. Энэхүү эргийн усанд дэлхийд ховордсон олон төрлийн загас бий. Оройн хоолоо зооглоод буудалдаа ирж амарна. Хоол: Өглөө, өдөр, орой

3 Өдөр: Пукет

Өглөөний цайны дараа усан паркт очиж бүтэн өдөр цагийг зугаатай өнгөрүүлнэ. Орой Fantasea show (Lady boy, Тай соёлын шоу, зааны үзүүлбэр гэх мэт олон үзүүлбэр багтсан) үзэнгээ олон улсын буфет хоол зооглоно. Хоол: Өглөө, орой

4 Өдөр: Пукет

Өглөөний цайны дараа чөлөөтэй. Энэ өдөр хөтөч унаагаар үйлчлэхгүй. Хоол: Өглөө

5 Өдөр: ПукетХонгконг

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Өдөр зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд өдрийн хоол иднэ. Дараа нь хотын аялал эхэлнэ. Наккерт толгодын орой дээр сууж буй 45 метр өндөртэй бурхан Буддагийн хөшөөг үзэж сонирхоно. Дараа нь хөгшин европыг санагдуулам, 200 гаруй жилийн түүхтэй хуучин хотоор зугаалж зургаа даруулах боломжтой. Оройн хоолны дараа онгоцны буудал явна. Оройн 23:30  цагийн нислэгээр Хонконгийн зүг ниснэ.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

6 Өдөр: Хонконг – УБ

Үүрээр 04:15 цагт Хонконгт буугаад дараагийн нислэг  хүртэл онгоцны буудал дээр амарна. 12:05-н нислэгээр нисэн Улаанбаатарт 16:45-д бууснаар манай аялал өндөрлөнө.

Аяллын үнэ:

1,300,000 төгрөг/том хүн/+тийз

Үнэнд багтсан:

5 одтой зочид буудлын энгийн өрөө      

Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

Хоол, унаа, хөтөч

Аяллын иж бүрэн даатгал

Үнэнд ороогүй зүйлс:

УБ-Пукет –УБ нислэгийн тийз

Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс

ПиПи арал дээр снорклинг хийх

Хөнгөн завиар сэлүүрдэх

Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, чөлөөт өдрийн хоол, унааны зардал

Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Жич:   

Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

Паспортын хүчинтэй хугацаа аялал эхэлснээс хойш 6-н сараас дээш байна.

 

 

 

 

 

;