КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Аэрмаркет ХХК нь 2000 оноос хойш Олон улсын нислэгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээгээ тасралтгүй явуулсаар ирсэн. Манай компани нь MIAT, Korean Air, Air China, Turkish Airlines, Asiana Airlines, Aeroflot, Air Astana, Thai Airways, Singapore Airlines, United Airlines, Hunnu Airlines, AeroMongolia зэрэг  авиакомпаниудын албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж, нийт 120 гаруй орны 290 орчим Авиакомпаниудын тийзийг борлуулж байна.
Мөн бид 2019 оноос Nisleg гар утасны апп болон www.nisleg.mn вебсайтыг ажиллагаанд оруулж хэрэглэгчиддээ үйлчилгээгээ ойртуулсан билээ.


Алсын хараа
Аяллын Зөвлөх

Эрхэм Зорилго
Чин сэтгэлээсээ үйлчилж
Сэтгэл ханамжийг бэлэглэцгээе

Үнэт зүйлс
Ёс Зүй
Өөриймсөг Сэтгэл
ЭВ Нэгдэл


ЗӨВ

Ажилтан
•    Хандлага
•    Үйлдэл

Байгууллага
•    Ашиг
•    Бодлого

Хэрэглэгч
•    Үйлчилгээ
•    Бүтээгдэхүүн

Нийгэм
•    Жишиг
•    Харилцаа

 

Мөн манай компанийн охин компани болох Аэрмаркет Холидэй ХХК нь байнгын үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан байгуулагдсан ба аялал жуулчлалтай холбоотой бүхий л төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд гүйцэтгэж байна.

Өдгөө олон улсын нислэгийн тасалбар захиалга, зочид буудлын захиалга, визний материал бүрдүүлэх үйлчилгээ, шууд нислэгтэй аяллууд, төлөвлөгөөт гадаад аялалуудаас гадна хамт олны тусгай аялал, группын багц аялал, ганцаарчилсан тусгай аялал, урамшууллын аялал, эрүүл мэндийн аялал, бал сарын багцууд, адал явдалт аялал, амралт зугаа цэнгэлийн аялал, үйл явдлын аялал, шашин мөргөлийн аялал зэрэг аяллуудыг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэдэг тэргүүлэгч компаниудын нэг болсон байна.

Манай хамт олон Монголдоо хамгийн анх Бээжин, Чежү, Хонгконг, Хайнан, Тайланд, Шанхай, Сингапур, Дубай, Вьетнам орнууд луу шууд нислэгтэй аялал зохион байгуулж байсан туршлагатай гэдгээрээ бахархдаг. Чартер буюу шууд нислэгтэй аяллууд нь хамгийн хямд үнээр аялагчдынхаа тав тухыг ханган, цаг зав, мөнгийг нь хэмнэсэн байдаг онцлогтой бөгөөд олон улсын стандартад нийцсэн өндөр түвшинд зохион байгуулж жуулчдын талархалыг хүлээсээр байна.

Манай хамт олон нь жуулчдын талархлыг хүлээсээр БНХАУ, Макао, Сингапур, Малайз, Тайланд, Япон, БНСУ, АНЭУ –ын аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж, жилийн дөрвөн улирлын турш жуулчдыг аялуулж дэлхийн соёл иргэншил, хөгжил цэцэглэлттэй танилцах, оюуны хөрөнгө оруулалт хийсээр ирлээ.

Бидний үзүүлдэг үйлчилгээ:

  • Олон улсын нислэгийн тийз болон галт тэрэгний тасалбар захиалга
  • Дэлхийн бүх улс орнууд руу аялал зохион байгуулах
  • Олон улсын зочид буудлын захиалга
  • Гадаад оронд туршлага судлах болон сургалт зохион байгуулах
  • Дотоодын аялал зохион байгуулах, гадаадын жуулчдад үйлчлэх
  • Дотоодын зочид буудал, жуулчны бааз болон нислэгийн тасалбар захиалга
  • Угтах үдэх болон аяллын унаа захиалга