Туркиш Эйрлайнсийн бизнес ангиллын давуу талууд

Туркиш Эйрлайнсийн бизнес ангиллын давуу талууд

Jan.16.2018

Европын хамгийн шилдэг авиа компани болох Туркиш Эйрлайнсийн бизнес ангиллаар үйлчлүүлснээр олон давуу талуудыг үйлчилгээндээ авах боломжтой ба Турк хүмүүсийн зочломтгой байдлыг бизнес ангиллаар үйлчлүүлэхдээ илүү ихээр мэдрээрэй

Хамгийн шилдэг тав тухтай Бизнес ангиллын суудал

Бизнес ангиллын суудал нь зорчигчийн тав тухыг дээд түвшинд хүргэх зорилготойгоор шинэчлэгдэн өөрчлөгдсөн бөгөөд автомат массаж, уншлагын гэрэл, утас болон бусад цахилгаан хэрэглэл цэнэглэх зэрэг олон шинэчлэлтийг та мэдрэх боломжтой юм.

  • Тав тухтай суудал нь 188 см урттай ор болох боломжтой 
  • Суудлын хяналтын самбар
  • Цэсэнд байгаа бүтээгдэхүүнээс хүссэнээ захиалах
  • Нүдний шил
  • Чихний бөглөө
  • Уруулын гавар, оймс

Inflight entertainment system

Нислэгийн турш таны ур талд байрлах дэлгэцнээс хүссэн дуу хөгжим, клип /756 төрлийн/ , кино /337 төрлийн/, хөгжөөнт тоглоом /20/ зэргээс хүссэнээ сонгон ямар ч уйдах завгүйгээр зорчих боломжыг танд олгож байна.

Special Dinning

Туркиш Эйрлайнсийн бизнес ангиллын хоол нь таныг ямар зэрэгллээр үйлчлүүлж байгааг шууд илтгэх бөгөөд таны урд байх дэлгэцнээс өөрт тохирох хүссэн хоолоо турк өнгө загварыг илэрхийлсэн шаазан савалгаатайгаар захиалан авах боломжтой юм. Нэмж дуулгахад таны захиалсан хоолыг 8,000м-9,000м өндөрт тусгай тогооч шууд бэлтгэн хүргэдэг гэдгийг дуулгахад таатай байна.

Extra Baggage

Бизнес ангиллаар үйлчлүүлснээр тээшинд өгөх ачааны хэмжээ 30кг * 2 цүнх тус бүрийг тээвэрлэх боломжтой

Miles & Smiles

Хэрвээ та Туркиш Эйрлайнсийн нэрийн бренд болох Miles Smiles картыг эзэмшдэг бол тухайн нислэгтээ ашиглан урамшууллын миль-ээ 120%-аар хуримтлуулах боломжтой. Хэрвээ та яг одоо нээлгээгүй бол манай аль ч салбарт хандан үнэгүй бүртгүүлээрэй.

Istanbul Lounge

Станбул хотын нисэх онгоцны буудал дээр дараагийн нислэгээ аль нэг талдаа олон цагийн хүлээлэгтэй бол доорх боломжууд танд байгааг дуулгахад таатай байна.

Үнэгүй зочид буудал үйлчилгээ: энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу

Үнэгүй Станбул Лоунж: энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу

Үнэгүй Станбул хотоор аялах аяллын хөтөлбөр: энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу

ОБМ: Б. Хасбаатар