Ататурк нисэх буудал доторх Станбул лоунжаар үнэгүй үйлчлүүлээрэй

Ататурк нисэх буудал доторх Станбул лоунжаар үнэгүй үйлчлүүлээрэй

May.04.2017

Ээлжит мэдээллээрээ Ататурк нисэх буудал дахь Турк Эйрлайнсийн лоунж-ийн тухай мэдээллийг хүргэж байгаадаа таатай байна. Лоунж Станбул нь 5900 м2 талбайтай бөгөөд нэг дор 1000 гаран хүн хүлээн авах чадалтай дэлхийн шилдэг лоунж юм.

2015 онд дэлхийн шилдэг бизнес классын лоунж-р шалгарсан ба дэлхийн шилдэг dining буюу хоолны үйлчилгээтэй лоунж-р шалгарсан билээ.

Лоунж Станбулаар үйлчлүүлж буй зорчигчид нислэгийнхээ өмнө тав тухтай амран дэлхийн шилдэг үйлчилгээг хүртэх боломжтой.

 

THE WORLD ‘S BEST BUSINESS CLASS LOUNGE 2015    

THE WORLD’S BEST BUSINESS CLASS LOUNGE DINING 2015

 Турк Эйрлайнсийн Лоунж Станбул-д доорх зорчигчид үйлчлүүлэх боломжтой: 

 

  • Турк Эйрлайнс-н бизнес классын зорчигчид
  • Miles and Smiles, Elit карт эзэмшигч нэг зочны хамт
  • Miles and Smiles, Elit Plus карт эзэмшигч гэр бүлийн хамт
  • Star Alliance, Gold гишүүн
  • ТСС Corporate карт эзэмшигч (Ататурк нисэх буудалд хүчинтэй)

 

 Ямар үйлчилгээг Лоунж Станбул-д авах боломжтой вэ? 

 

Олон цагийн нислэгийн дараа шүршүүр болон массажинд орж алжаалаа тайлах боломжтой

- Нам гүн орчинд бясалгал, залбирал үйлдэх тусгай өрөө

- Үнэгүй “WiFi” болон Компьютер, хэвлэлийн машин зэргийг ашиглан ажлаа амжуулаарай.

- Бүффэт хоол зооглонгоо тав тухтай амралтын заалаар үйлчлүүлж болно.

- Мөн та нислэгээ хүлээх зуур номын сангаар орж оюуны цангаагаа тайлаарай!



- Хэрвээ та уйдаж байвал Кинотеатр,Play Station, Биллиард , Хүүхдийн тоглоомын өрөө гэх зэрэг цагийг хөгжилтэй өнгөрөөгөөрэй

- Станбул хотыг жижгэрүүлсэн хувилбар дээр удирдлагатай машинаар уралдан тоглох боломжтой



Бодит мэдрэмж өгөх виртуал орчинд голфь тоглон зугаацаж болно

Online Sales Manager: Б. Хасбаатар

Эх сурвалж: www.turkishairlines.com