Аяллын төв цэг- Визийн зөвлөх үйлчилгээ

Аяллын төв цэг- Визийн зөвлөх үйлчилгээ

Mar.26.2026

АэрМаркет – Аяллын төв цэг: Их дэлгүүр салбарт “Визийн зөвлөх үйлчилгээ” нээгдлээ

Аялалтай холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн АэрМаркет нь үйлчлүүлэгчдэдээ зориулан Их дэлгүүр салбартаа визийн зөвлөх үйлчилгээг шинээр нээлээ. Ингэснээр гадаад улс руу зорчихоор төлөвлөж буй иргэд материал бүрдүүлэлтээс эхлээд нислэгийн тийз, зочид буудал, аяллын даатгал, ярилцлагын бэлтгэл гэх мэт бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс, цогцоор нь авах боломжтой болж байна.

Тус үйлчилгээний хүрээнд Америк, Шенгений орнууд, БНСУ, Япон, Ирланд, Австрали, Канад зэрэг улс орнуудын визийн зөвлөгөөг мэргэжлийн түвшинд хүргэж байна. Виз мэдүүлэхтэй холбоотой олон шат дамжлага, бичиг баримтын шаардлага, захиалга, төлөвлөлтийн ажлыг ийнхүү нэг дор төвлөрүүлснээр үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэж, илүү хялбар, ойлгомжтой үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна.

АэрМаркетийн визийн зөвлөх үйлчилгээ нь дараах үндсэн чиглэлүүдийг хамарч байна.Үүнд:

  • Визийн зөвлөгөө өгөх
  • Анкет бөглөх, материал бүрдүүлэх
  • Элчин сайдын яам болон визийн төвийн цаг захиалах
  • Баталгаат орчуулга хийх
  • Нислэгийн тийз захиалах
  • Зочид буудлын захиалга хийх
  • Аяллын даатгал
  • Аяллын төлөвлөгөө боловсруулах
  • Визийн цээж зураг авах
  • Ярилцлагын бэлтгэл болон бусад шаардлагатай зөвлөгөө өгөх

Аялал төлөвлөж буй иргэдийн хувьд визийн материал бүрдүүлэлт нь хамгийн хариуцлагатай, анхаарал шаардсан үе шат байдаг. Тиймээс туршлагатай зөвлөхийн тусламжтайгаар шаардлагатай материалаа зөв бүрдүүлж, аяллынхаа бусад зохион байгуулалтыг давхар шийдэх нь илүү найдвартай сонголт болж байна.

АэрМаркет нь “Аяллын төв цэг”-н хүрээнд аялалтай холбоотой бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн, үйлчлүүлэгчдэдээ илүү хүртээмжтэй, шуурхай үйлчилгээг санал болгож байна. Шинээр нээгдсэн визийн зөвлөх үйлчилгээ нь гадаад аялал, бизнесийн болон хувийн аяллаа төлөвлөж буй иргэдэд бодит дэмжлэг үзүүлэх шинэ гарц болж байна.

Визийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу