Стамбул хотоор үнэгүй аялах аяллын хөтөлбөр

Стамбул хотоор үнэгүй аялах аяллын хөтөлбөр

May.02.2017

Туркийн Иргэний агаарын Тээвэр Компани /TURKISH AIRLINES/ олон улсын нислэг нь Стамбулаар дамжин нисэж байгаа,  мөн 6 цагаас дээш Стамбул дээр хүлээх зорчигчдодоо зориулан хоол аялал багтсан “TOURISTANBUL” хөтөлбөрийг үнэ төлбөргүй зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна.


 

Аяллын хөтөч, музей гээд хөтөлбөрт багтсан бүх зүйл үнэ төлбөргүй байх бөгөөд энэ аялал дэлхийд анхных гэдгээрээ онцлогтой юм. Энэ хөтөлбөрт хамрагдахын  тулд ердөө хоёрхон болзлыг хангах ёстой.
1. Таны нислэг Туркиш айрлайнс байх хэрэгтэй.
2. Таны нислэг Стамбул хотод 6-24 цагийн хүлээлттэй байгаа нөхцөлд хамрагдах боломжтой.

Аяллын маршрутыг энд дарж харна уу 
 

Байрлал нь Ататуркын  нисэх буудлын гадаад нислэгийн зорчигчдын дотогш орох хэсэгт байрлах "Hotel Desk" дээр бүртгүүлэн аялах боломжтой. Тэндээс та боломжтой аяллын маршрутыг сонгон аялалд хамрагдсанаар орчин үеийн 27-65 хүний суудалтай  битүү болон задгай дээвэртэй автобусаар аялан турк өглөөний цай болон өдрийн хоолоор үйлчлүүлэх юм. Хөтөч нь зөвхөн Англи хэлээр тайлбарладаг бөгөөд хүсвэл та автобусны суудлын арын хэсэгт байрлах дэлгэцээс давхар мэдээлэл авах боломжтой

Аяллын маршрутын ихэнх нь МЭӨ- одоог хүртэл хамаарагдах түүх дурсгалт газраар аялах  бөгөөд танд ойр болгох үүднээс аяллын маршрутын ихэнхэд нь багтсан үзвэрүүдийг тайлбарлаж оруулав.

-Yildiz Chalet

Оттоманы үед хамаарагдах ''Yildiz Chalet'' ордон нь олон зуун жилийн өмнөөс баригдаж олон хаадын үед өөрчлөгдөж байсан түүхийн дурсгалт барилга байгууламж болон үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн ордон юм.

-Султан Ахмед сүм (Blue Mosque)

Стамбул хотын чимэг болсон Султан Ахмедийн сүм буюу олны мэддэгээр Цэнхэр  сүм гэгдэх тансаг орд юм. Сүмийг 20 мянган цэнхэр хавтангаар бүтээсэн бөгөөд  барилгыг 1606-1616 оны хооронд  Ахмед I хааны үед буюу түүний 19 настай байх үед барьжээ.

-Серпинтиний багана, Теодосус Обелиск

Энэ нь эртний Ромын эзэнт гүрний үед хамаарагдах бөгөөд тухайн үедээ морин тэрэгний уралдаан тэмцээн зохион байгуулдаг цэнгэлдэх байжээ. Одоо энэ цэнгэлдэхээс үлдсэн гол багана болох / Теодосус Обелиск/ мөн могой багана 2-р жуулчдын нүдийг хужирлан өөрийн гоо сайхнаа өдийг хүртэл хадгалсаар байгаа юм.

-Топкапийн ордон

 Дэлхийн хамгийн том хамгийн эртний цорын ганц ордон бол Стамбулын Топкапы ордон юм. Стамбул хотыг 1453 онд эзэлсэн залуу удирдагч Фатих  Султан Мехмет эзэнт гүрнийхээ хааны сэнтийг энэ хот руу нүүлгэн авчирчээ. Түүний барьж байгуулсан хамгийн анхны ордон ийнхүү хотынхоо төв хэсэгт байсан бөгөөд Фатих  Султан Мехметийн зарлигаар 1460-1478 онуудын хооронд баригдаж , цаг хугацааны явцад нэмэлт өргөтгөл хийгдсээр иржээ. Энэ ордноос османы эзэнт гүрний хаадууд 400 жилийн турш удирдан залж чиглүүлж байсан бөгөөд үе үеийн хаадын  гэр бүл болон түүний үнэнч албатууд амьдарч байжээ. Хувьсгалын эзэн Ататуркийн зарлигаар 1924 оноос өнөөг хүртэл музей болгон ашиглаж байгаа юм.


-Гранд базаар

Стамбул хотын төвд байх хамгийн том худалдаан төв болох Гранд базаарт өдөр болгон  4000 гаруй дэлгүүр ажилладаг бөгөөд өдөр бүр 250,000-400,000 жуулчдыг татдаг.  Энэ худалдааны төв нь үнэт эдлэл, ваар, амтлагч болон хивсний дэлгүүрээрээ  алдартай бөгөөд эндээс та өөртөө дурсгал болон дуртай зүйлсээ худалдаж авах боломжтой.

- Аяасофяа музей

Стамбул хотын төвд орших бөгөөд 1476 жилийн настай Аяасофяа эхэн хэсэгтээ христийн сүм хэлбэрээр 916 жилийн туршид Византын эзэнт гүрний нэр төр бэлэг тэмдэг болж байсан бөгөөд сүүлдээ Османы эзэнт гүрний үед 481 жилийн турш үе үеийн султан хаадын том сүм нь болж байжээ. Дэлхийн уран барилгын түүхэнд өнөөг хүртэл хадгалагдан ирсэн ховор бүтээлүүдийн нэг болох Аяасофяа нь барилгын хийц, сүрлэг байдал, том хэмжээгээрээ урлагийн ертөнцөд чухал байр суурийг эзэлдэг.

Аяасофяа нь Зүүн Ромын эзэнт гүрний Стамбулд барьж байгуулсан хамгийн том христийн сүм байсан бөгөөд яг энэ суурин дээрээ 3 удаа баригдсан гэдэг.

-Галата цамхаг

Галата цамхаг нь анх 1348 онд Christea Turris (Христийн цамхаг) хэмээн Стамбул хотод баригдсан ба Тухайн үедээ хамгийн өндөр барилга байсан бөгөөд түүний өндөр нь 66,9м юм.  Мөн эзлэн түрэмгийллийн үе болгонд эвдэн сүйтгэгдэн гэмтэж байв. Османы үед хэд хэдэн удаа сэргээн засварлагдан өөрчлөгдөж байжээ.

- Miniaturk

Та "Мiniaturk" буюу бяцхан хотоор аялах боломжтой юм. Энэ хот нь 1500 метр квадрат зайг хамардаг бөгөөд Туркийн өнцөг булан бүрт байгаа түүх дурсгалт байшин барилгуудыг 1:25 хэмжээтэй болгон жижгэрүүлсэн 122 төрлийн үзвэрүүд байгаа юм.

Энэ мэт маш олон түүхийн дурсгалт барилга байгууламжууд дээрх олон төрлийн аялалд багтсан бөгөөд аль дуртайгаа сонгон аялах боломжтой юм.
Та Бүгд Найрамдах Турк улсын Стамбул хотоор үнэгүй аялах боломжоо битгий алдаарай!

Та дээрх мэдээллийг 70105050 дугаарт холбогдон лавлаарай.

Online Sales Manager: Б. Хасбаатар

Эх сурвалж: WWW.ISTANBULINHOURS.COM