Турк Эйрлайнсийн үнэгүй зочид буудлын үйлчилгээ

Турк Эйрлайнсийн үнэгүй зочид буудлын үйлчилгээ

May.04.2017

Европын шилдэг агаарын тээврийн Турк Эйрлайнс компанийн бас нэгэн шилдэг үйлчилгээний талаарх мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Турк Эйрлайнсаар зорчиж байгаа олон улсын транзит зорчигч нь хамгийн эхний холбогдох нислэгийг сонгоод Станбулд 10 –аас дээш цаг, 2 хүртэлх хоног хүлээж байгаа нөхцөлд  (‘Business Class-ийн хувьд 7 цагаас дээш) зочид буудлаар үнэгүй үйлчилнэ. Зорчигчдыг Станбул хот дахь Турк Эйрлайнсийн 4-5 одтой гэрээт буудлуудад буулгах бөгөөд дээрх үйлчилгээг жилийн аль ч улиралд хэдэн ч удаа авч болно. 

Зочид буудалд хоноглох нөхцөлийг хангаж байгаа зорчигчид хилээр нэвтэрч “Ирэгсдийн танхим”-аас гарч угтан авагчдын хашлага даган баруун гар тийш эргэж  чигээрээ явсаар “Hotel Desk” –т хүрнэ.  

Виз авах шаардлагатай орны зорчигчийн визийн асуудлыг Турк Эйрлайнс хариуцахгүй. 


Үнэгүй зочид буудлын талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг 70105050-аас

Online Sales Manager: Б. Хасбаатар

Бэлтгэсэн: Хасбаатар

Эх сурвалж: www.turkishairlines.com