Аэрофлот авиакомпанийн танилцуулга

Аэрофлот авиакомпанийн танилцуулга

Nov.14.2017

Аэрофлот авиакомпани нь 1923 оны 3-р сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд өдийг хүртэл 94 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа сайжруулсаар байгаа ОХУ-ын томоохон авиакомпани юм. Дэлхийн 51 орон руу 129 чиглэлд, Орон нутгийн 31 чиглэлд жижиг,  том тээврийн 214 онгоцоор тогтмол нислэг үйлддэг байна.

Монгол улсын УБ хотруу 7 хоногт  3 удаагийн тогтмол нислэг үйлддэг. Тухайн нислэгээр та Москва хотоор дамжин өөрийн хүссэн чиглэлдээ нисэх боломжтой юм.

УБ-Москва-УБ чиглэлд  AIRBUS A320 загварын  агаарын хөлгөөр тогтмол бидэнд үйлчилж байна.

Энгийн зэрэглэл-120 суудал

Бизнес зэрэглэл-20 суудал

Хөнгөлөлт

Аэрофлот авиакомпани нь 0-2 насны хүүхдэд 90% хөнгөлөлт, 2-12 насны хүүхдэд 25% хөнгөлөлтийг тогтмол олгодог байна.

Онгоцон доторх суудал захиалах

N, E, T, Q классын тийзтэй зорчигчид урьдчилан системээс суудал захиалах боломжгүй бөгөөд бүртгэл дээр суудлаа тавиулах боломжтой. Бусад ангиллын тийзийг 24 цагийн өмнө системээс захиалах боломжтой.

Дээрх суудал нь онгоцны 9,10-р эгнээ буюу Emergency exit- тэй эгнээнд байдаг Comfort Plus суудал юм. Урдаа хөл тавих зай ихтэй, тухтай суудал байгааг дээрх зурган дээрээс харж болно. Энэ суудалд бид урьдчилан суудал захиалах боломжгүй, зорчигч энэ суудалд суухыг хүсвэл бүртгэл дээрээ ойрын нислэг бол 25 EUR, холын нислэг бол (6 цагаас дээш) 50 EUR төлж суух боломжтойг дуулгахад таатай байна.

Харгалзах хүнгүй явах бага насны хүүхдэд зориулсан үйлчилгээ буюу “UM SERVICE”

Аэрофлот авиакомпани нь 5-16 хүртэлх насны хүүхдэд зориулсан гараас гарт үйлчилгээг санал болгож байна. Дээрх үйлчилгээн харгалзагчгүй ганцаараа нисэж байгаа хүүхдэд зориулсан юм.

5-12 насны хүүхэд энэ үйлчилгээг зайлшгүй авах бөгөөд тийзийг том хүнээр бичиж нислэг тутамд  40EUR төлнө.

12-16 насны хүүхэд мөн дээрх  төлбөрийг төлөх ба энэ үйлчилгээг  авах эцэг эхийн итгэмжлэл бүхий хүсэлтээр олгогдоно.

Анхаар!!!

Монгол улсын иргэншилтэй хүүхэд дээрх үйлчилгээг УБ – аас эхлэлтэй нислэгт авах боломжгүй

Зочид буудал

Дээр нь дуулгахад Аэрофлот авиакомпаниар дамжин нислэг үйлдэж байгаа бол та Шереметьево ОУ нисэх буудал дээр үнэгүй зочид буудал захиалах боломжгүй байгаа. Гэхдээ та нислэг эхлэхээс өмнө манай аль ч салбараас хүссэн зочид буудлын захиалга хийлгэх боломжтой.

Хямд үнээр аялах маршрут

Хэрвээ таны хүссэн өдөр хямд үнэтэй шууд нислэг байхгүй бол танд өөр хямд үнээр явах маршрут санал болгож байна.

Жишээ нь:

Эрхүү-Москва-Парис гэсэн маршрутаар 2-р талдаа 1,282,800 төгрөг

Бээжин-Москва-Парис гэсэн маршрутаар 2-р талдаа 1,330,500 төгрөг тус тус болж байна.

УБ-Эрхүү та газраар хямд явахаас гадна Аэро Монголия –гаар та Эрхүү 2-р талдаа онгоцоор нисэх боломжтой юм.

УБ-Бээжин та газраар явах боломжтойгоос гадна МИАТ, Аэр Чайна авиа компаниар Бээжин 2-р талдаа тийз хямд аван нисэх боломжтой

Анхаар!!!

Хэрвээ та дээрх маршрутыг сонгох бол нислэг хоорондын цагийг хамгийн багадаа 6 цагаар аваарай.

Аэрофлот Бонус

Аэрофлот авиакомпанийн өөрийн нэр дээрх Бонус картыг та бүгддээ санал болгож байна. Хэрвээ та Аэрофлот-р тогтмол нислэг үйлддэг бол дээрх бонус картыг нээлгэснээр үнэгүй ачаа авч явах, үнэгүй бизнес лоунжаар үйлчлүүлэх, нийт цугларсан миль-ээр хүссэн чиглэлдээ үнэгүй нисэх, энгийн зэрэглэлээс бизнес зэрэглэл рүү үнэгүй шилжүүлэх зэрэг олон олон боломжуудыг эдлэх боломжтой юм. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол та энд дарна уу

Аэрофлот авиакомпани SKY TEAM-д харьяалагддаг бөгөөд тухайн багт байгаа өөр бусад аэрлайнс-ийн нислэгийн миль-г  хамт хуримтлуулах боломжтой юм. Жишээ нь та Корэйн аэр-н Sky pass карттай бол Аэрофлотын нислэгт бүртгүүлж  миль-ээ хуримтлуулах боломжтой.

Анхааруулга

Тийз худалдан авалт

-Аэрофлот авиакомпани нь чиглэл бүрдээ хамгийн хямдаас үнэтэйг хүртэлх тийзэндээ тус бүрд нь  3 төрлийн үнийн санал болгодог  бөгөөд та өөрт аль тохирох дүрэмтэйг сонгохыг зөвлөж байна.

Жишээ нь: УБ-Москва 2-р талдаа нислэг худалдаж авах бол танд тухайн өдөр байгаа хамгийн хямд буюу( N)- классын үнэ санал болгох бөгөөд дотроо

  1. VUA - 1,568,000 төгрөг - Хатуу нөхцөлтэй буюу худалдаж авснаас хойш ямарч нөхцөлд буцаалт хийх боломжгүй, өдөр солих нь 100$ торгуультай, онгоцноос хоцорсон нөхцөлд буцаалтгүй өдөр солих боломжгүй хамгийн хямд хамгийн хатуу тийз юм. /VUA-Budget/
  2. CLA - 1,862,500 төгрөг- Хөнгөн нөхцөлтэй буюу ямарч үед нислэг эхлэхээс 24 цагийн өмнө буцаалт хийх боломжтой торгууль нь 100$, өдөр солих нь 100$ төлбөртэй, онгоцноос хоцорсон нөхцөлд ямарч үед буцаалт хийх боломжгүй  /CLA-Classic/
  3. FNA - 2,181,600 төгрөг- Энэ тийз нь хамгийн зөөлөн нөхцөлтэй тийз юм. /FMA-Premium/

Өдөр солилт, буцаалт, онгоцноос хоцрох

Хэрвээ та өдөр солих, буцаалт хийх бол хамгийн багадаа 24 цагийн өмнө тухайн тийз авсан Агент-д хандахыг танд зөвлөж байна. Учир нь та нислэг өнгөрсний дараа аль эсвэл нислэг эхлэхээс 3-4 цагийн өмнө гэнэтийн шийдвэр гаргаж өөрчлөлт оруулах/буцаах, өдөр солих/ бол тухайн тийзэнд заасан дүрмийн дагуу зохицуулалт хийгдэхийг анхааруулж байна.

Пасспорт

Хэрвээ та Аэрофлот-р нисэх төлөвлөгөө гаргасан бол тийз захиалахдаа гадаад пасспорт нь дээр мэдээллээ /E-дугаар, овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр, пасспорт дуусах хугацаа/ сайтар шалган явуулахыг хүсэж байна. Хэрвээ таны мэдээлэл зөрвөл онгоцоор нисгэх боломжгүй болохыг анхааруулж байна.

ОБМ: Б. Хасбаатар

Эх сурвалж: www.aeroflot.com