Туркиш Эйрлайнсийн MILES & SMILES картын давуу талууд

Туркиш Эйрлайнсийн MILES & SMILES картын давуу талууд

Oct.16.2017

Туркиш Эйрлайнс авиа компани нь нийт үйлчлүүлэгчиддээ 5 төрлийн Miles&Smiles карт санал болгож байгаа бөгөөд эдгээр картын давуу талуудыг та бүгдэд танилцуулж байна.

        Heroes card

 

  • Анх бүртгүүлэхэд Welcome Mile 2000 миль бэлэглэнэ.
  • 18 нас хүртэлх хуримтлагдсан нийт миль устахгүй.

        Classic Card 

 

  • Туркиш эйрлайнсийн Classic карт эзэмшсэнээр Star Alliance-ийн гишүүн авиа компаниудаас гадна зочид буудал, машин түрээсийн компаниудаас ч миль хуримтлуулах боломжтой.

       Classic Plus Card *25,000 миль

 

  • Classic Plus карт эзэмшигч нь 10 кг ачаа үнэ төлбөргүй тээвэрлүүлэх боломжтой
  • Энэхүү зэрэглэлийн карт эзэмшсэнээр хүлээлгэнд байгаа суудалд давуу эрхтэй
  • Туркиш Эйрлайнсийн дотоодын нислэгт СIP лоунжаар үйлчлүүлэх эрхтэй
  • Туркиш Эйрлайнсийн дотоодын нислэгт тусгай бүртгэлийн цэгээр үйлчлүүлэх боломжтой  / Business class counter/

  Elit Card *40,000 миль

 

  • ELITE карт эзэмшигч нь 20 кг ачаа үнэ төлбөргүй тээвэрлүүлэх боломжтой
  • Энэхүү зэрэглэлийн карт эзэмшсэнээр хүлээлгэнд байгаа суудалд давуу эрхтэй
  • Туркиш Эйрлайнсийн олон улсын болон дотоодын нислэгт СIP лоунжаар үйлчлүүлэх эрхтэй.
  • Туркиш Эйрлайнсийн олон улсын болон дотоодын нислэгт business class counter –p үйлчлүүлэх боломжтой.
  • Туркиш Эйрлайнсийн нислэгээр зорчиж байгаа гэр бүлийн гишүүд / гэр бүлийн хүн, хүүхдүүд /, эсвэл 1 зочинтой хамт СIP лоунжаар үйлчлүүлэх эрхтэй.

 Elit Plus Card *80,000 миль

 

  • ELITE PLUS карт эзэмшигч нь 25 кг ачаа үнэ төлбөргүй тээвэрлүүлэх боломжтой
  • Энэхүү зэрэглэлийн карт эзэмшсэнээр хүлээлгэнд байгаа суудалд давуу эрхтэй
  • Тусгай бүртгэлийн цэгээр үйлчлүүлэх боломжтой. / Business class counter/
  • Туркиш Эйрлайнсийн ОУ болон Орон нутгийн нислэгээр аялж байгаа 1 зочинтой хамт CIP  лоунжаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд  тухайн зочны  ямар зэрэглэлээр аялаж буй хамаарахгүй.
  • Гишүүнчлэл хүчинтэй байгаа үед 2 удаа зэрэглэл ахиулан нисэх боломжтой
  • Гэр бүлийн холбоо үүсгэж зөвхөн 1 хүний миль-ээс зээлж ашиглах боломжтой.

       Smiling Doctor-АИС диплом

 

  • Анх бүртгүүлэхэд 5,000 миль бэлэглэдэг.
  • Карт SMILING DOCTOR нэртэйгээр хэвлэгдэн гардаг.
  • Гишүүн болоход анагаахын их сургуулийн диплом болон холбогдох бичиг баримт мөн өргөдлийн хамт өгөх шаардлагатай.
  • Бүртгэгдсэн эмч нар нислэгийн үед яаралтай тусламж үзүүлж байх хэрэгтэй.

       Нэмэлт мэдээлэл

  • Картын зэрэглэл ахих 1000 миль-ийг 70 usd-ээр худалдан авах боломжтой.
  • Цуглуулсан миль-ээр урамшууллын тийзээ зөвхөн такc төлөн авах боломжтой
  • Картан дахь миль хадгалагдах хугацаа 3 жил байна.
  • Хугацаа нь дуусах гэж байгаа миль-ээ 1000 миль тутамд 10USD /ангилал тус бүр өөр үнэлгээтэй/  төлж дахин 3 жилээр сунгах боломжтой
  • 1000 бонус  миль-ийг 30 usd -ээр худалдан авах боломжтой
  • Карт эзэмшигчийн төрсөн өдөр болон хуримын ой болхоос өмнө ба дараа 3 хоног дотор нисэж таарвал Турк Эйрлайнс-н Call Center-т мэдэгдэн агаарын хөлөгт зорчиж байхад нь баярын бялуугаар тэмдэглэлт үйл явдлыг тань хуваалцана.
  • Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та энд дарж харна уу

Бэлтгэсэн: Б. Хасбаатар

Эх сурвалж: WWW.TURKISHAIRLINES.COM

;