KoreanAir авиа компани "WTCE 2026"-с нийт 13 шагнал хүртлээ

KoreanAir авиа компани "WTCE 2026"-с нийт 13 шагнал хүртлээ

Apr.22.2026

KoreanAir авиа компани ХБНГУ-ын Хамбург хотноо 2026 оны 4-р сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Дэлхийн аяллын болон нислэгийн үйлчилгээний экспо (WTCE) 2026"-н хүрээнд нислэгийн үеийн үйлчилгээний чанараараа нийт 13 шагнал хүртлээ. WTCE нь 2012 оноос эхлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн том зорчигч тээврийн үйлчилгээний салбарын үзэсгэлэн юм. 

Шагналуудын дэлгэрэнгүй: 

  • 2026 Onboard Hospitality Awards- Нэгдүгээр зэрэглэлийн аяллын иж бүрдэл болон унтлагын хувцас, дээд зэрэглэлийн суудлын ор дэрний хэрэглэл, аяга тавгийн төрлөөр мэргэжилтнүүдийн өндөр үнэлгээг авсан.
  • TravelPlus Airline Amenity Awards- Зорчигчдын сэтгэл ханамжид тулгуурласан 5 одтой үйлчилгээний үнэлгээ, нэгдүгээр зэрэглэлийн аяллын иж бүрдэл (эрэгтэй), нэгдүгээр зэрэглэлийн хоолны хэрэгсэл, нэгдүгээр зэрэглэлийн ор дэрний хэрэглэл, 6 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан дурсгалын бэлэг гэсэн төрлүүдэд шагнал хүртсэн байна. 
  • 2026 PAX Leadership Awards- Азийн агаарын тээврийн компаниуд дундаас шилдэг үйлчлүүлэгчийн сэтгэгдэл, бүхээгийн интерьер болон бизнес ангиллын ор дэрний хэрэглэлээрээ тэргүүллээ. 

KoreanAir авиа компани өнгөрсөн жил компанийн шинэ имиж (CI)-ээ нийцүүлэн нислэгийн хэрэглэлүүдээ бүрэн шинэчилсэн бөгөөд:

  • Graff брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүн
  • Frette брэндийн ор дэрний хэрэглэл
  • Bernardaud болон Armani/Casa брэндийн аяга тавгийг хэрэглэн дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байна.

Тус шагналыг Их Британийн аяллын мэргэшсэн медиа болох TravelPlus зорчсон зорчигчдын бодит сэтгэгдэл, дүгнэлт дээр тулгуурлан нэгтгэн шалгаруулжээ.