МИАТ ХК-ны бидний мэдэхгүй тусгай хөнгөлөлт болон хямдрал урамшуулал

МИАТ ХК-ны бидний мэдэхгүй тусгай хөнгөлөлт болон хямдрал урамшуулал

Sep.19.2017

Тусгай хөнгөлөлт

МИАТ ХК нь шууд нисэж буй 9 чиглэлдээ доорх хямдралыг тогтмол олгодог бөгөөд мөн групп-ээр зорчин явах гэж буй үйлчлүүлэгчдэд тусгай хөнгөлөлт үзүүлдэг байна. Хэрвээ та доорх хөнгөлөлтийг авах хүсэлтэй бол 70105050-руу холбогдоорой

Тусгай үйлчилгээ

Хэрвээ та аялалд явах гэж байгаа бол танд хэрэгтэй байж болох тусгай үйлчилгээг "МИАТ ХК" нь та бүгдэд санал болгож байна.

Хүүхдийн болон бусад тусгай хоол

Та аялалд гарахдаа хүүхдээ дагуулж явах гэж байгаа бол хүүхдийн тусгай хоол захиалах боломжтой. Мөн хүүхдээс гадна том хүн тусгай хоол захиалах боломжтой.

Хоолны нэр

Тайлбар

Орц найрлага

1

0-2 настай  хүүхдийн хоол (BBML)

 2 хүртэлх насны    
  хүүхдийн хоол

 Алимны нухаш

2

2-12 настай хүүхдийн хоол (CHML)

2-12 насны хүүхдийн хоол

Мини кекс, соруултай ундаа, шоколад

Салат: ногооны салад, талх, цөцгийн тос

Yндсэн хоол: Үхрийн мах, будаатай, ногооны хачиртай

3

Давс багатай хоол (LSML)

Давсны бага агууламжтай хоол

Үндсэн хоол: вандуй, будаа, цэцэгт байцаатай тахианы мах / цагаан соустай/

Десерт: мини торт

Салат: Хөц будааны холимог салад

4

Муслим шашинтны  хоол (MOML)

Орцондоо гахайн мах болон гахайн махан бүтээгдэхүүн агуулаагүй хоол

Үндсэн хоол: Гриллдэж шарсан тахиа соустай

Хачир: будаа, ногооны хачиртай

Салат: Хөц будааны холимог салад

Десерт: мини торт

5

Энэтхэг хоол (HNML)

Карри эсвэл халуун ногоогоор амталсан хонь, тахиа, загасны мах, эсвэл сүүн бүтээгдэхүүн

Үндсэн хоол: будаа, шарсан ногооны хачиртай халуун ногооны соустай каритай тахиа

Десерт: Мини торт

Салат: хөц будааны холимог салад

6

Сахаргүй хоол (DBML)

Чихэр, өөх тосгүй хоол

Үндсэн хоол: үхрийн мах, тахианы мах, будаатай

Хачир: нухсан төмс, шарсан мөөг, шарсан ногооны хачир

Салат: хөц будааны салад,  тахианы цээж мах

7

Ногоотой хоол (VGML)

Махгүй ногоотой хоол

Будаа, Брокколи, чинжүү, сармис, лууван, хулуу, цагаан мөөгний соус

Чиглэлээс шалтгаалж хоол өөр гарах боломжтой

Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч

Хөгжлийн бэрхшээлтэй буюу хараагүй болон сонсголгүй зорчигч нь тухайн тийз авсан агент-д хандаж тусгай код оруулдаг ба зорчигч дагалдах хүнгүй аялах тохиолдолд явах болон буух нисэх онгоцны буудалд үдэх, угтан авах хүний нэр, утас, хаягийг оруулсан байна.

Шаардлагатай нөхцөлд тусгайлан сургасан хөтөч нохой авч явах боломжтой ба тухайн хөтөч нохойг албан ёсны хөтөч нохой гэсэн баталгаа баримт бичиг г.м зүйлс шаардлагатай ба илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу

Тэргэнцэр болон дамнуурга, хүчил төрөгч шаардлагатай зорчигч

Хэрвээ зорчигч хөдөлгөөний хязгаарлалтын улмаас нисэх онгоцны буудалд, онгоцонд суух, онгоцноос буух зэрэгт тусгай тоноглол бүхий тэргэнцэр, дамнуурга шаардлагатай бол урьдчилан захиалга өгснөөр энэхүү дээрх үзүүлнэ. Мөн нэмэлт хүчилтөрөгч шаардлагатай зорчигч нь "МИАТ ХК" тавьсан стандартын дагуу гаднаас нэмэлтээр онгоцонд авч явах боломжтой

Гэрийн тэжээвэр амьтан

"МИАТ ХК" нь зөвхөн гэрийн тэжээвэр нохой, муурыг тээшний зөвшөөрөгдөх хэмжээ- нээс хэтрэхгүй тохиолдолд бүртгэгдсэн болон гар тээш хэлбэрээр тээвэрлэх үйлчилгээг үзүүлнэ.

Тавигдах шаардлагыг та энд дарж үзнэ үү

Хэрэв та дээрх үйлчилгээг захиалахыг хүсвэл нислэг эхлэхээс хамгийн багадаа 72 цагийн өмнө тийз авсан салбартаа хандахад хангалттай

Давуу тал

МИАТ ХК-нь “BLUE SKY MONGOLIA” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд та тус хөтөлбөрт элссэнээр олон олон боломжуудыг эдлэх юм. Та аль нэг чиглэлд "МИАТ ХК"-ын нислэгээр нисэх гэж байгаа бол дээрх хөтөлбөрт нэгдсэнээр нийт ирж буцах нислэгийн миль-ээ цуглуулснаар үнэгүй тийз авах, энгийн зэрэглэлээс бизнес зэрэглэл-рүү ахих, бизнес лоунж-аар үйлчлүүлэх, бусдаас түрүүлж бүртгүүлэх, тээш тээвэрлүүлэх эрх зэрэг олон боломжуудаас сонгон үйлчлүүлэх боломжтой.

Хэрвээ та яг одоо бүртгүүлэх гэж байгаа бол энд дарна уу

BlUE SKY MONGOLIA картны давуу тал энд дара уу

Таны цугларсан миль доорх хүснэгтэд буй хэмжээнд хүрвэл та тус чиглэлүүдэд үнэгүй нисэх боломжтой

 

Чиглэл

Энгийн/миль/

Бизнес/миль/

Улаанбаатар

Бээжин

15,000

19,000

Улаанбаатар

Сөүл

25,000

31,000

Улаанбаатар

Хонгконг

37,000

45,000

Улаанбаатар

Токио

38,000

47,000

Улаанбаатар

Осака

35,000

43,000

Улаанбаатар

Москва

58,000

72,000

Улаанбаатар

Берлин

77,000

96,000

Москва

Берлин

20,000

40,000

 

Зэрэглэл дээшлүүлэх буюу энгийн ангиллаас бизнес ангилалруу шилжүүлэх

 

Чиглэл

Бизнес зэрэглэлрүү шилжүүлэх миль

Улаанбаатар

Бээжин

12,000

Улаанбаатар

Сөүл

20,000

Улаанбаатар

Хонгконг

30,000

Улаанбаатар

Токио

30,000

Улаанбаатар

Осака

28,000

Улаанбаатар

Москва

46,000

Улаанбаатар

Берлин

62,000

Москва

Берлин

16,000

ОБМ: Б. Хасбаатар

Эх сурвалж: WWW.MIAT.COM