Авиа компанийн 7 хоног зарласантай холбогдуулан та бүгдэд МИАТ ХК-ийг танилцуулж байна

Авиа компанийн 7 хоног зарласантай холбогдуулан та бүгдэд МИАТ ХК-ийг танилцуулж байна

Sep.14.2017

Товч танилцуулга

Монголын хамгийн анхны иргэний агаарын тээвэр буюу МИАТ ХК нь анх 1956 оны 7 дугаар сард анхны шуудан, тээврийн тогтмол нислэгүүд хийж эхэлсэн ба өдийг хүртэл Монгол улсын нүүр царай болж тогтмол шинэчлэлт хийн олон улсын 9 чиглэлд байнгын  нислэг үйлдэж байна.

Мөн маш олон шинэ чиглэлд нислэг гаргаж байгаа бөгөөд үүний нэг жишээ болох 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс борлуулалтаа эхлүүлсэн  бөгөөд Улаанбаатараас-Хонгконг чиглэлд шууд нислэгээр дамжин Австралийн Перт, Сидней, Мельбурн, Энэтхэгийн Шинэ Дели болон Сингапур руу Cathay Pacific авиа компаний онгоцонд Миат компаний OM гэсэн аяллын дугаараар зорчих боломж бүрдэж байгаа юм. Мөн адил 2017 оны 6 сард Улаанбаатар-Бусан чиглэлд шинээр нислэг үйлдэж эхэлсэн ба удахгүй 2017 оны 11 сард Улаанбаатар-Бангкок чиглэлийн нислэгтээ бэлтгэл ажлаа одоогоор хийж байна.

Өнөөдрийн байдлаар МИАТ ХК нь 5 ширхэг Боинг загварын онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ба цаашид парк шинэчлэлтийг сүүлийн үеийн цоо шинэ онгоцнуудаар солих зорилт дэвшүүлсэн бөгөөд 2019 оны 1,2 дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгүүд үйлдвэрээс гарсан даруйдаа Монголд орж ирэн 12 жилийн хугацаанд  МИАТ ХК нь түрээсээр ашиглахаар гэрээ байгуулсан байна.

Үндэсний тээвэрлэгч МИАТ ХК компани нь Герман улсыг зорин нисч байгаа зорчигчдод зориулж МИАТ ХК болон Герман улсын төмөр замын Deutche Bahn хамтарсан нислэгийн болон төмөр замын тийз захиалга Rail & Fly-р тогтмол санал болгож байгаа бөгөөд та энэхүү үйлчилгээг авах бол МИАТ ХК тийз борлуулагч аль ч салбарт хандахад хангалттай юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл харах бол энд дарна уу

Нислэгээс гадна дотоод болон гадаадын онгоцыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр засвар үйлчилгээ үзүүлэх дэлхийн стандартад нийцэх засварын цэгтэй болсныг дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл харах бол энд дарна уу

Зураг харах бол энд дарна уу

Эх сурвалж: WWW.MIAT.COM

Бэлтгэсэн: Б. Хасбаатар

;