Пусан хот-д заавал үзэх газрууд

Пусан хот-д заавал үзэх газрууд

Aug.16.2017

Пусан хот нь аялал жуулчлал ихээр хөгжсөн газар бөгөөд үүнээс танд үзвэл зохистой газрыг санал болгож байна.

“Gamcheol” Village

Пусан хотын Gamcheol тосгон бөгөөд энэ олон өнгө өнгийн байшингууд нь Өмнөд Америк-д байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм газар бөгөөд үүгээр та аялахаа мартуузай юм. 

‘’Yonggungsa’’ сүм

Энэ сүм нь Пусан хот-оос зүүн урагшаа SongJeong-Dong  дүүрэгт байдаг бөгөөд урагшаа далайн эрэгтэй залгаа оршин. Энэ сүмийг гаднаас нь хархад л үзэсгэлэнтэй биширмээр бөгөөд анх 1376 онд Goryeo-н үеэс баригдаж эхлэн одоогийн энэ дүр төрхөө олсон юм.

Beomeosa сүм

Пусан хот-оос зүүн хойш явахад Cheongnyong-Dong дүүрэгт уулын бэлд байх буддын сүм бөгөөд та ийшээ галт тэрэг автобусаар зорчин ирэх боломжтой юм. Beomeosa сүм нь 1300 гаруй жилийн түүхтэй буддын шашны сүм юм. Энэхүү сүмийг Силлагийн хаант улсын үед Юу Санг гэх лам бариулсан бөгөөд маш олон төрлийн соёлын өвийг хадгалж байдаг байна.

“Jagalchi” market

Jagalchi загас худалдааны зах нь Пусан-даа төдийгүй Солонгос улс-даа хамгийн томд тооцогдох далайн бүтээгдэхүүний зах бөгөөд та энэ захад бүх төрлийн далайн бүтээгдэхүүнээр хийсэн Солонгос үндэстний хоолыг зооглох боломжтой юм.

"Taejongdae" ресорт парк

Пусан хот-оос урагшаа Yeongdo-Gu дүүрэгт байх далайн гайхамшгийг харуулсан үзэсгэлэнт газар юм. Энэхүү парк нь Силлагийн эрин үед амьдарч байсан хаан Taejong Mu-Yeo-н нэрээр нэрлэгдсэн байна.

Бусан аквариум

Энэхүү аквариум нь бусан хот-оос урагш  ‘’Haeundae Beach’’ харалдаа байдаг ба энэхүү далайн аквариумыг үзэхгүйгээр явж болохгүй юм. Учир нь энэхүү аквариумд далайн 35,000 гариу төрлийн загас, хэвлээр явагч, нялцгай биетэн болон далайн ургамал байдаг ба хамгийн томд тооцогдох газар юм.

‘’Haeundae Beach’’

Haeundae  далайн эрэг нь Пусан хотод байрлах бөгөөд 1.4 км урт , 64м өргөнтэй бөгөөд энэхүү далайн эргийн элс нь амарч тухлахад таатай байдгаараа алдартай юм. Мөн энэхүү далайн эргийн эргэн тойронд 300 гаруй кафе, ресторанууд байдгаас гадна далайн гаралтай бүтээгдэхүүний хоолоороо хамгийн алдартай байдаг.

“Shinsegae Centum city”

Хэрвээ та Пусан хотод Shopping хийх гэж байгаа бол энэ дэлгүүрийг зорихийг танд санал болгож байна. Учир нь Солонгос улсдаа дээгүүрт ордог хамгийн том дэлгүүр юм. Та эндээс хүссэн зүйлээ худалдаж авах боломжтой юм.

“Jangsan Mountain”

Далайн түвшингээс дээш 634м орших энэхүү уулнаас үзэсгэлэнт Пусан хотыг бүхлээр нь тольдон харах боломжтой юм.

ОБМ: Б. Хасбаатар