Аэр Бусан авиа компаний танилцуулга

Аэр Бусан авиа компаний танилцуулга

Aug.01.2017

Аэр Бусан авиа компаний танилцуулга

Аэр Бусан авиа компани нь 2007 оны 8 дугаар сард байгуулагдсан бөгөөд өнөөдрийг  хүртэл олон улсын 16, орон нутгийн 3 чиглэлд нислэг үйлдэж байгаа бөгөөд анхны  нислэгээ үйлдсэнээс хойш 299 дэхь өдрөө 10,000 дахь нислэгээ амжилттай үйлдсэн байдаг.

Тус компани нь УБ-БУСАН-УБ чиглэлд  2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр анхны нислэгээ үйлдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар долоо хоногт 2 удаагийн давтамжтай нислэг үйлдэж байна.

Аэр Бусан компани нь Монгол улсад нислэг үйлдэж буй авиакомпаниудаас хамгийн анхны LOW COST үйлчилгээтэй авиа компани болсноороо бусад авиакомпаниудаас илүү онцлог давуу талтай билээ.

Тус компани нь Code Share нислэгээр  All Nippon Airlines, Asiana airlines-тай хамтарч нислэг үйлддэг байгаа.


Шагнал урамшуулал

  • 2009 онд шилдэг үйлчилгээг нэвтрүүлсэн байгууллагаар
  • 2010 онд Солонгос улсын шилдэг бренд уралдааны тэргүүн байр
  • 2011 онд зорчигчдын тоо 5 сая-аас давсан
  • 2011 онд шилдэг чанартай үйлчилгээ өргөмжлөл
  • 2011 онд БНСУ-ын Засгийн газраас аюулгүй нислэгийн компанаар шалгарсан
  • 2014 Аэр Бусан ххк нь үндэсний агаарын тээвэрлэгч дундаас хамгийн бага нислэг саатсан байгууллага юм
  • 2014 Солонгосын хэрэглэчийн сэтгэл ханамжийн үзүүлэлтээр зардал багатайтээвэрлэгч газарт багтдаг

Бусан хотын эргэн тойронд

Бусан хот нь БНСУ-ын  нийслэл Сөүл хотын дараа орох 2 дахь том хот юм.

Бусан хот нь газарзүйн байрлалын хувьд  Солонгосын хойгийн дорно өмнөд үзүүрт далайн эрэг дээр байрладаг бөгөөд дэлхийд 5 дугаарт ордог олон улсын усан боомтуудтай. Бусан хотод нийт 4,4 сая орчим иргэд тогтмол оршин суудаг бөгөөд хотын зохион байгуулалт нь 15 дүүргээс бүрддэг.

Бусан хотын  далайн эргээс Японы Цүшима арал 49.5км, Фукуоку арал 180 км, Сөүл хот 314км-ийн зайд оршдог.

Уур амьсгалын хувьд өвлийн улирал  нь сэрүүхэн  зуны улиралд  бөгчим халуун байдаг ба 10 дугаар сар 11 дүгээр сарууд цаг агаарын хувьд  хамгийн тааламжтай байдаг

 Бусан-д  2002 онд азийн наадам зохион байгууллагдаж байжээ.

Бусан хот нь олон улсын бизнес, санхүүгийн нэлээдгүй том төв бөгөөд  машин механизм, ган хийцийн үйлдвэрлэл, далайн үйлдвэрлэл, аялал жуулчлал гэх зэрэг олон төрлийн үзэсгэлэн яармаг тогтмол зохион байгуулагддаг байна.

Бусан хот дахь хамгийн том  бизнес дүүрэг бол Seomyeon дүүрэг ба тус дүүрэг нь Бусан хотын төвд орших уулзвар дүүрэг юм.  Seomyeon дүүрэгт олон тооны худалдааны төвүүд зэрэгцэн оршдог бөгөөд та тэндээс өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах мөнтүүнчлэн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнтэй танилцах  боломжтой.  Мөн тус дүүрэгт байрлах Seomyeon Medical Street нь гоо сайханы мэс заслын эмнэлэгийн гудамж гэдгээрээ алдартай ба та 160-аад гоо сайханы мэс заслын эмнэлэг, арьсны эмнэлэг, нүдний эмнэлэг, шүдний эмнэлэгээр үйлчлүүлэх боломжтойгоос гадна , гоо сайхны мэс заслын сургууль, мэргэжил дээшлүүлэх сургалтын төвүүдтэй ч танилцах боломжтой.

Бусан хотоос инчеон орох хямд нислэг

Online Sales Manager: Б. Хасбаатар