Солонгос улсруу аялагчдын ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

Солонгос улсруу аялагчдын ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

Jul.04.2017

ВИЗНИЙ МЭДЭЭЛЭЛ

Асуулт: СӨҮЛ хотруу аяллаар явахад хэд хоногийн виз олгодог вэ?

 Аэр Маркет:  Солонгосын аяллын ВИЗ 30 хоногийн хугацаатай

Асуулт: Өмнө нь визний хугацаа хэтрүүлж байсан хүн аяллаар явж болох уу?

Аэр Маркет: Та БНСУ-ын ЭСЯ дээр очиж таны виз мэдүүлэх эрх нээгдсэн эсэхийг шалгуулна. Хэрэв эрх нь нээгдсэн бол холбогдох визний материалуудыг бүрдүүлэн аяллын виз мэдүүлэх боломжтой

Асуулт: Визтэй ч гэсэн хилээр нэвтрэхгүй буцах тохиолдол байдаг уу?

Аэр Маркет: Хилээр нэвтрүүлэх эсэхийг хилийн шалган нэвтрүүлэх алба шийдвэрлэдэг учраас урьчилан хэлэх боломжгүй юм.

Асуулт: Аялалд оролцохгүйгээр зөвхөн виз гаргуулж болох уу?

Аэр Маркет: Зөвхөн Визний үйлчилгээ үзүүлэх боломжгүй

Асуулт: Ногоон пасспорттой хүн виз авах шаардлагатай юу?

Аэр Маркет: Та БНСУ-д албаны болон дипломат пасспорттой бол визгүй зорчих эрхтэй

АЯЛАЛТАЙ ХОЛБООТОЙ

Асуулт: Сөүлд аялалд гарахдаа хаана зочид буудал захиалбал дээр вэ?

Аэр Маркет: Та зочид буудлаа Манай хамт олноор хамгийн хямдаар захиалах боломжтой, Зочид буудал нь хотын төвд үзвэр үйлчилгээ, дэлгүүр, худалдааны төвүүдтэй ойр байрлавал илүү тухтай.

Асуулт: Худалдаж авсан бараанд татварын буцаалт байдаг уу?

Аэр Маркет: Та сөүлийн аяллаар явахдаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтыг цуглуулан тухайн үйлчлүүлж байгаа дэлгүүрээсээ татварын буцаалтын хуудсаа авч нисэх онгоцны буудлаас татварын буцаалтаа авах боломжтой. Мөн татваргүй барааны дэлгүүрүүд олон байдаг ба зах болон жижиглэн дэлгүүрүүд татварын буцаалгүй байх боломжтой.

Асуулт: Онгоцонд хэдэн кг ачаа үнэгүй тээвэрлэж болох вэ? Мөн гар тээш хэдэн кг?

Аэр Маркет: Зорчигч онгоцонд  23 кг хүртэл жинтэй 1 ширхэг ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр 200 см-с хэтрэхгүй байх. Гар тээшний 3 талын хэмжээсний нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Таны гар тээш 5 кг байх ёстой. 1ш 23 кг илүү ачаа бүр МИАТ-145,000, Корэйн Эйр-70 доллар байх бөгөөд та тээшнийхээ хэмжээгээ хянан аялаарай

Асуулт: Пасспортны хүчинтэй хугацаа хилээр нэвтрэхэд хамгийн багадаа хэдэн сар, хэдэн хоног байх хэрэгтэй вэ?

Аэр Маркет: Гадаад пасспортны хүчинтэй хугацаа хилээр нэвтрэхэд хамгийн багадаа 6 сар буюу 182 хоногоос дээш хүчинтэй байх шаардлагатай.

Асуулт: Даатгал хэд хоног хүчинтэй байх вэ?

Аэр Маркет: Даатгал  нь Монгол улсын хил давснаар үйлчилж эхлэх бөгөөд даатгалын баталгаат гэрээн дээрх хугацаа дуусгавар болох хүртэл хүчинтэй байна.