ТА СӨҮЛ ХОТРУУ АЯЛАХАД ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

ТА СӨҮЛ ХОТРУУ АЯЛАХАД ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

Jul.04.2017
  БИЧИГ БАРИМТ, АЯЛЛЫН ХЭРЭГЦЭЭНД БҮРДҮҮЛЭХ ЗҮЙЛС
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНСУ-ын хилээр орох өдрөөс хойш 12 сараас доошгүй байна. Дор хаяж 2 чөлөөтэй хуудастай байх, олгосон огнооноос хойш 10 жи өнгөрөөгүй байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ авч явах. Хэрэв бусад хүний хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс нь хүүхдийг нь авч явах зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл авах
  • Цахим үнэмлэх
  • Хувийн хэрэгцээний зардалд доод тал нь 1000000 орчим вон авч явах
  • Худалдаа наймаа хийхээр бол мөнгөө тооцон бэлтгэх /Доллар, Вон/
  • Аяллын аптек, аяллын хэрэгсэл бэлдэх / өөрийн хэрэглэдэг ойр зуурын эм, бэлдмэл, даралтны аппарат, чухал бичиг баримтаа авч явах мөнгөний паск, шүхэр, тухайн цаг, улиралд тохирсон хувцас бэлдэж авч яваарай
ВИЗНИЙ МАТЕРИАЛД ЮУ БҮРДҮҮЛЭХ ВЭ ?
  • Цахим үнэмлэхний хуулбар /25-аас доош настай бол төрсний гэрчилгээ/
  • Нэг хувь цээж зураг / цайвар дэвсгэртэй, ойрын үед авахуулсан, эгц урдаас харсан, 2 чих ил гарсан, нүүрний хэмжээ зургийн 70-80%-г эзэлсэн байна/
  • Анх удаа зорчиж байгаа бол Цагдаагийн газрын тодорхойлолт, баталгаат орчуулгын хамт / цагдаагийн 805-р ангийн хажууд байрлах лавлагаа олгох газар/
  • Гэрлэсэн эсэх лавлагаа, баталгаат орчуулгын хамт / Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа авах, Гэр бүлийн хүн нь нас барсан тохиолдолд лавлагаа эсвэл гэрчилгээний хуулбар, эх хувь, хүүхэдтэй ганц бие хүний хувьд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа/
  • Таны сүүлийн 6 сарын дундаж цалин /500,000/ төгрөгнөөс доош бол та БНСУ-ын Элчин сайдын яамнаас заасан дансанд мөнгө 5 сая төгрөг байршуулсан байх шаардлагатай. 500,000 төгрөгнөөс дээш бол мөнгө байршуулах шаардлагагүй
  • Ямар нэгэн компани батлан дааж байгаа бол батлан дааж буй компанийн аж ахуй нэгжийн гэрчилгээ, татварын тодорхойлолт / улиралд 500,000-аас дээш төлсөн бол сайн/
  • Ажил олгогчийн тодорхойлолт, баталгаат орчуулгын хамт
  • Нийгмийн даатгалын дэвтэр / зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон ажилласан газрын тэмдэглэгээтэй хэсгийн хуулбар/
  • Тэтгэвэрт гарсан хүн бол тэтгэврийн дэвтэр / зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон тэмдэглэгээтэй хэсгийн хуулбар, эх хувь

ЗӨВЛӨМЖ: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудалд холбогдсон байсан эсвэл байгаа бол аялаар явах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу!!!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://mng.mofa.go.kr/worldlanguage/asia/mng/visa/issuance/index.jsp