Эйр чайна авиа компанийн итгэмээргүй боломжууд

Эйр чайна авиа компанийн итгэмээргүй боломжууд

May.10.2017

Эйр чайна авиа компаниар үйлчлүүлж байгаа нөхцөлд та доорх үнэгүй үйлчилгээг авах боломжтойг дуулгахад таатай байна.

Энгийн зэрэглэлээр  та хаашаа ч нисэж байгаа үед таны нислэг олон цагийн хүлээлттэй бол та 2-р талдаа үнэгүй зочид буудал, лоунж авах боломжтой гэдгийг мэдэх үү.

Цагаан алтан карттай зорчигчид буудлаа сонгон үйлчлүүлэх боломжтой.

1-дүгээр зэрэглэл болон бизнесээр үйлчлүүлж байгаа зорчигчид 5 одтой буудалд үнэ төлбөргүй буудаллах боломжтой.

Бээжин, Чэнгду, Шангхай, Ханжоу, Тианжин гэх хотуудаар дамжин нисэх аялалтай айгаа бол дээрх үйлчилгээг  авах юм.

-8 цагаас дээш хүлээлттэй үед үнэгүй зочид буудал /онгоцны буудал уруу  тосох үдэх үйлчилгээ, өглөөний цай мөн бусад өрөөний үйлчилгээ багтан/

-8 цагаас доош хүлээлттэй үед үнэгүй лоунж/Шүршүүр, үнэгүй WiFi, snacks, уух юм…./

Хэрвээ та нярай хүүхэдтэй аялж байгаа бол тээш нь дээр санаа зоволтгүй шүү.  Яагаад гэвэл нярай хүүхэд том хүнтэй адил 23кг ачаа авч явах боломжтой шүү.

Та аялалд гарахдаа тав тухыг эрхэмлэдэг бол дараах боломжийг санал болгож байна.Энэ юу вэ гэвэл онгоцны хамгийн урд талын эгнээ болон хөлөө бүтэн жийх, цонхон талд суух гэх зэрэг өөрийн хүсэлдээ тааруулан дуртай суудлаа нэмэлт төлбөр төлөн авах боломжтой. Тухайн онгоцон доторх суудал нь хаашаа нисэхээс хамаарч янз бүрийн төлбөртэй бөгөөд хамгийн хямд суудал 200CNY-аас эхэлдэг. Мөн Эйр чайна-гын ихэнх онгоц нь үнэгүй WiFi-тай байдаг шүү! 

Арлын Япон улс, Америка-руу аялах гэж байгаа бол  Эйр чайна авиа компани танд 23кг*2 цүнх ачаа авч явах боломжийг олгож байна.

Хятадын үндэсний баяруудаар нислэг үйлдэж байвал тухайн эйрлайнаас танд гарын бэлэг гардуулах болно.

Эйр чайна авиа компаниар тогтмол нислэг үйлдэж ажлаа амжуулдаг бол “Pheonix Miles” картыг нээлгээрэй гэж зөвлөх байна. Яагаад гэвэл та тус картыг нээлгэснээр тогтмол миль-ээ хуримтлуулан олон олон боломжуудыг авах бөгөөд үүнд хүссэн чиглэлрүүгээ үнэгүй нисэх / 45,000 миль хуримтлуулсан бол УБ-БЭЭЖИН-УБ явах нислэг үнэгүй авах /, лоунж-аар үйлчлүүлэх, миль-ээ ашиглан зөвшөөрөгдсөн дэлгүүрээс дуртай зүйлээ худалдаж авах зэрэг боломжууд байгаа шүү 

Мөн та дээрх бүх үйлчилгээг  Эйр чайна авиа компанийн апп-ыг утсандаа татаж авснаар өөртөө сонгон үйлчлүүлэх боломжтой юм. Мөн энэ апп-аас Эйр чайна авиа компаний дараах үйлчилгээг авах боломжтой.

Билет худалдан авах, бүртгэл хийх, гадаадад оршин суудаг хэрэглэгчийн бүртгэл, өдөр өөрчлөлт, upgrade, гаалийн бүртгэл шуурхай  хийлгэх, хүрэх газрын цаг агаар, ачааны мэдээлэл, нислэгийн мэдээлэл, төлбөргүй нэмэлт үйлчилгээ авах, билетийн буцаалт хийлгэх, нэмэлт ачааны төлбөр хийх, нислэг саатсан батламж авах, гишүүний милийн үйлчилгээ, хоолны захиалга, амралтын өрөөний захиалга, машинаар тосох үдэх үйлчилгээ,  машин түрээслэх, аяллын шинэ мэдээлэл хүлээн авах, нислэгийн статус шалгах гэх мэт олон үйлчилгээг нэг дор авах юм. Энэ апп-нь олон хэлний сонголттой бөгөөд Android, IOS үйлдлийн системтэй бүх гар утсан дээр ашиглах боломжтой.

Илүү их мэдээлэлийг 70105050-аас аваарай.

Online Sales Manager: Б. Хасбаатар

Эх сурвалж: www.Airchina.com