Эйр Чайна компани Хятад улсын далбааг мандуулан авч явдаг цорын ганц авиа компани

Эйр Чайна компани Хятад улсын далбааг мандуулан авч явдаг цорын ганц авиа компани

May.08.2017

Эйр Чайна-гын долоо хоног эхэлж байгаатай холбогдуулан та бүгдэд тухайн авиа компанийн товч танилцуулгыг хүргэж байна. 

Эйр Чайна компани бол хятадын далбааг мандуулан авч явдаг цорын ганц авиа компани бөгөөд БНХАУ-ын төрийн дээд удирдлагуудын гадаад айлчлал хийхэд тусгай нислэгийн үүрэг хүлээдэг, дэлхийн топ 500 компанийн нэг бөгөөд STAR ALLIANCE-ийн гишүүн авиа компани юм.

2016 оны 6-р сарын байдлаар Аэр чайна нь зорчигч тээвэр нислэгийн 377 чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.
Үүнд: / ОУ-ын чиглэлд 98, бүс нутаг уруу 16 чиглэл, орон нутгийн 263 чиглэлд Мөн 39 улс орны 173 хот руу/ нислэг үйлдэж байгаа бөгөөд үүний дотор ОУ-ын 61 хот, бүс нутаг 4, орон нутгийн 108 хотууд руу тогтмол нисэж байна.
7 хоног тутамд 7700 гаруй нислэг үйлдэж, ойролцоогоор 1,470,000 суудлаар зорчигчид үйлчлүүлж байна.

Анх 1994 онд байгуулагдсан “PhoenixMiles” буюу миль хуримтлуулдаг карт бол Азийн хамгийн  анхны Брэнд Авиа компаниудыг нэгэн дор нэгтгэн миль-ийн урамшууллыг олгодгоороо давуу талтай юм. Энэ картыг нээлгэснээр та хуримтлуулсан миль-ээ ашиглан дэлгүүр хэсэн, мөн үнэгүй Lounge-д дараагийн нислэгээ хүлээх, Эйр Чайна-гийн аль ч чиглэлд үнэгүй нисэх зэрэг маш олон төрлийн боломжуудыг эдлээрэй.

Бээжингийн сүлжээ баазаар дамжуулан дэлхийн нислэгийн сүлжээг тэнцвэржүүлж, Star Alliance-ийн гишүүн авиа компани болсны дараа зорчигчид 192 улс орны 1330 нисэх онгоцны буудалруу, богино хугацаанд хялбар зорчих боломжтой болсон юм.

Эйр Чайна нь Боинг болон Air Bus-аар голлосон төрөл бүрийн, зорчигч болон ачааны онгоцны  тоо нийт 559 онгоцтой. Нийт онгоцны дундаж наслалт нь 6-11 жил ба энэ нь дэлхийд хамгийн шинэ онгоцтой авиа компани юм.

Бэлтгэсэн: Хасбаатар

Эх Сурвалж: www.Airchina.com