"Сингапур Чанги" нисэх онгоцны буудал болон хоттой танилцах үнэгүй аяллын маршрут

"Сингапур Чанги" нисэх онгоцны буудал болон хоттой танилцах үнэгүй аяллын маршрут

Apr.25.2017

Singapore Changi Airport онгоцны буудалд дараагийн нислэгээ хүлээгээд уйтгартай сууж байгаа юм биш биз. Таны нислэг хоорондын хүлээх хугацаа 6 цагаас дээш бол Аэрпорт болон хоттой танилцах ҮНЭГҮЙ аяллыг танд санал болгоё!
 

Аэрпорт доторх Үнэгүй аялал:

  • Үнэгүй Интернет
  • Үнэгүй Аялал
  • Шүршүүрийн өрөө
  • Амрах хэсэг

1. Аэрпорт доторх дэлхийн хамгийн өндөр гулсуур 4 давхар барилга шиг /12 м/  өндөртэй, секундэд 6 метр хурдтай гулгах гулсуур байдаг байна. Сингапур Аэрпорт дотроос худалдан авалт хийгээд баримтаа үзүүлээд 1 удаа гулгах эрх авна. /1 баримтаар дээд тал нь 10 удаа гулгах эрх авч болно/ зөвхөн тухайн өдөрт хүчинтэй.


Хаана: Терминал 3-н нэг давхарт хотруу явах галт тэрэгний буудлын хажууд байрлана. /

/Мэдээлийн хэсэгт очиж баримтаа үзүүлээд эрхээ авна/

Хүний өндрийн хэмжээ: 130см -2 метр хооронд өндөртэй байх

Цагийн хуваарь: 12:00-22:30 хооронд ажиллана

2. Өдөр бүр 24 цагаар ажилладаг кино театр 2 болон 3-р терминалын хэсэгт байрлана

3. Дамжин өнгөрөх бүсэд ойролцоо байрлах Sunflower  цэцэрлэгт хүрээлэнд амран тухлах боломжтой





Сингапур Чанги онгоцны буудалд жилд 40 гаруй сая зорчигч хүлээн авдаг дэлхийн хамгийн шилдэг нисэх буудал юм. Сингапур нь Нью Йорк, Лондон, Хонг Конгийн дараа ордог дэлхийд 4 дүгээрт бичигддэг санхүүгийн төвийн нэг бөгөөд цэцэгт хүрээлэнгээр бүрхэгдсэн улс гэж нэрлэгддэг.

Үнэгүй Аялалд хэрхэн хамрагдах вэ:

Үзэх газрууд: Сингапурын алдарт Загасан Сүүлт Арслангийн хөшөө, Фэбэр уул, Сэнтоза арал, Marina Bay зочид буудал, Gardens by the Bay аварга том моднууд  



2 төрлийн аяллаас сонгох боломжтой – Хотоор зугаалах болон түүхэн дурсалт газраар аялах

  1. Та аялалд хамрагдахдаа Пасспорт, онгоцонд суугчийн талон, хүчинтэй виза зэргийг биедээ авч яваарай
  2. Аялалд гархаасаа өмнө тээш хадгалдаг хэсэгт гар тээш болон бусад ачаагаа орхих нь зүйтэй
  3. Терминал 2-н дамжих өнгөрөх бүсэд Трансвер лоунж F болон терминал 3-луу явах жижиг галт тэрэг хоёрын дунд хилийн шалган нэвтрэх хэсэгт байрлаж буй цонхонд Бичиг баримтаа үзүүлээд Сингапурын үнэгүй аяллын хэсэгт хамрагдаарай

Аялал 09:00-18:30 цагийн хооронд зохион байгуулагдах тул аялал эхлэхээс 1 цагийн өмнө дамжин өнгөрөх бүсэд байрлаж буй хэсэгт бүртгүүлнэ

Та Зочид буудлаа хамгийн хямдаар захиалга хийлгүүлэх 70105050 дугаарт холбогдоно уу.