Корэйн Эйр авиа компанийн итгэмээргүй олон боломжууд

Корэйн Эйр авиа компанийн итгэмээргүй олон боломжууд

Apr.13.2017

Та бүгдэд Корэйн Эйр авиа компаниар үйлчлүүлэхдээ ашиглаж болох нэмэлт үйлчилгээнүүдийг танилцуулж байна.
Доорх үйлчилгээнүүдийг нислэг эхлэхээс хамгийн багадаа 48-72 цагийн өмнө манай ажилтанд хандан захиалах боломжтой юм. Мэдээж бүгд үнэгүй…… 
   Үүнд 0-2 насны нярай хүүхдийн 2 төрлийн тусгай хоолноос захиалж болно.

1. Шингэн каш маягийн жимсний зутан
2. Бүхэл хоол нь хоолонд орж байгаа хүүхдэд тохиромжтой. Мөн таны хүүхэд бор хоолонд орсон бол доор байгаа 6 төрлийн хоолноос захиалж болно. Гэхдээ заавал корэйн эйрын салбарт хандах шаардлагатай

Нярай хүүхдийн сагс
Энэхүү сагсыг захиалснаар хүүхэд болон өөрт тань нислэгийн турш тав тухтай зорчих боломж бүрдэх юм.
Сагсны  урт-75см, жин-11кг


 

 Доорх хоолнууд нь бүгд тийзний үнэнд багтсан ба 2-12 насны хүүхдэд зориулсан 6 төрлийн хоолноос сонголт хийхээс гадна нислэгийн турш хүүхдийн тоглоомоор тоглож өнгөрөөх боломжтой.

1. Fried rice with egg pan cake

2. Pork Cutlet

                    

3. Spaghetti 

4. Hamburger

Доорх 2-р нэр төрлийн хүйтэн хоол

5. Sandwich  

6. Seaweed Roll

Хэрэв таны хүүхэд гадаадын аль нэг хотоос ганцаараа нисэх гэж байгаа бол Корэйн эйрлайны Харгалзах том хүнгүй явж буй хүүхдэд зориулсан үйлчилгээ авах боломжтой. Гэхдээ тухайн үйлчилгээ нь төлбөртэй гэдгийг анхаарна уу!!!  УБ-СӨҮЛ явахаас бусад чиглэлд хамаарна.
A. Олон улсын нислэгт 5-16 насны ганцаараа зорчиж буй хүүхэд явах боломжтой.
B. Орон нутгийн нислэгт 5-12 насны ганцаараа зорчиж буй хүүхэд энэхүү үйлчилгээг авна.
С. Мөн дээрх үйлчилгээний хураамж нь 5-12 насны хүүхэд бол том хүний үнээр тийзээ бичүүлэх. Хэрэв 12-16 насны хүүхэд бол нислэг тутамд 100$ төлбөртэй.

 

 

Шашны болон цагаан хоолтон хүмүүст зориулсан 20 орчим нэр төрлийн хоолноос сонгох боломжтой. /Muslim food, Vegetarian/


 

Хэрвээ та Корэйн Эйр-ээр  9-н цагаас дээш хүлээлгийн  дамжин нислэгтэй  бол үнэгүй олгогддог  зочид буудлын үйлчилгээг авах боломжтой. / Ачаалал ихтэй үед олгогдох боломжгүй байдаг/.

Энэ үйлчилгээг авахын тулд та заавал  Солонгосын транзит визтэй байх шаардлагатай. Гэхдээ та АНУ, Канад, Австрали /цаасан виз/,Шинэ Зеаландруу нисч байгаа нөхцөлд шаардлагагүй гэдгийг анхаараарай!

Таны нислэг 06~09 цагийн хүлээлэгтэй бол лоунжаар үйлчлүүлэх эрх.
Олон цагийн хүлээлэгтэй байгаа үед энэ үйлчилгээг авснаар та тав тухтай орчинд удаан нислэгийн алжаалаа тайлах боломжтой юм.

Төрсөн өдөр болон бал сарын аяллын гэнэтийн бэлэг...

 Хэрвээ та болон таны танил хэн нэгэн нисч байгаа бол төрсөн өдрийн баярын бялуу үнэгүй захиалах боломжоо битгий мартаарай.
 

Хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлгөөний асуудалтай зорчигч нарт зориулсан тэргэнцрийн үйлчилгээ.
Энэ таны нисэх буудал дээр тэргэнцэртэй тусгай ажилтан тосож аван дараагийн нислэгрүү ямарч саадгүй хүргэж өгөх үйлчилгээ юм.

Бэлтгэсэн: Б.Хасбаатар

Эх сурвалж. WWW.KOREANAIR.COM