Франкфурт нисэх буудлын ойролцоо үнэгүй аялах боломж

Франкфурт нисэх буудлын ойролцоо үнэгүй аялах боломж

Feb.24.2017

Франкфурт олон улсын нисэх буудлаар дамжин нислэг хийж байгаа бол юу хийж болох талаар мэдээлэл хүргэе.

Тус нисэх буудал нь гурван терминалтай. Терминал 1 нь A, B, C, Z, Терминал 2 нь D, E хэмээх гол танхимтай. Эдгээр хоёр терминалын хооронд SkyLine галт тэрэг 2-3 минут тутамд зорчдог. Мөн 10 минут тутам үнэгүй автобус зорчино. Харин Терминал 3 нь харьцангүй жижиг ба зөвхөн нэгдүгээр зэргийн аялагчид буудаг онцлогтой. 

Таны дараагийн нислэг дор хаяж найман цагийн дараа бол та нисэх буудлаас гарч Франкфурт хотоор зугаалж амжина. Нисэх буудлаас Франкфурт хотын төв рүү галт тэргээр 15-20 минут явж хүрдэг. Харин таксигаар явбал замын түгжрэлээс хамаараад 20-30 минут болдог аж. Харин найман цагаас бага бол дараагийн нислэгээсээ хоцрох эрсдлээс сэргийлж онгоцны буудалдаа үлдээрэй. Мэдээж Герман улсын хамгийн завгүй нисэх буудалд таныг зугаацуулах зүйлс олон бий.

Юун түрүүнд танд үнэгүй интернет ашиглах зааврыг хүргэе. Wifi-аа асаагаад Telekom hotspot гэсэн сүлжээг сонгоод 24 цагийн турш үнэгүй ашиглаарай.

НИСЭХ БУУДЛЫН АЯЛАЛ

Франкфурт нисэх буудлал нь хэд хэдэн дотоод аялал зохион байгуулдаг. Нисэх буудлын алдартай галын бригадын аялалаас эхлээд нар жаргаж байх үеийн нислэгийн зурвас ажиглах романтик аялал хүртэл бий. Аялалын тадаар дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбарыг Терминал 1-т байрлах Airport City Mall Frankfurt аялалын хэсгээс аваарай.

КАЗИНО

Та мөрийтэй тоглоомд дуртай бол Терминал 1-т байрлах казинод очоод рулет, блэк жек тоглож, автомат машин дээр азаа үзээрэй. Өдөр бүр 7:00 – 22:00 цагийн хооронд ажиллана.

ХӨНГӨЛӨЛТИЙН ХАНА (Coupon wall) 

Терминал 2-т байрлах энэ хэсэгт ирснээр та нисэх буудал доторх хоолны газар, дэлгүүрүүдэд хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг авах боломжтой. Өдөр бүр 10:00 – 19:00 цагийн хооронд ажиллана.

ЗАГВАРЧИЛСАН НИСЛЭГ

Та Франкфурт нисэх буудалд дэлхийн хүссэн авиа компаний онгоцыг хөөргөж, газардуулж үзмээр байна уу? Тэгвэл та Терминал 1-ийн ойролцоо байрлах загварчилсан нислэгийн төвд очоод 79 еврогоор мэргэжлийн нисгэгчийн удирдлаган доор туршиж үзэх боломжтой.

ШҮРШҮҮР

Терминал 1,2-т нийт таван шүршүүр байх ба өдөр бүр 6:00 - 10:00 цагийн хооронд ажиллана. Үнийн хувьд 6 евро байна.

ИОГИЙН ӨРӨӨ
Тус нисэх буудлын Терминал 1,2-т 2016 оны нэгдүгээр сард хоёр иогийн өрөө нээгдсэн. Тус өрөө нь шалнаасаа тааз хүртлээ тольтой, иогийн дэвсгэртэй ба дэлгэцэн дээр иогийн хөдөлгөөн зааж буй хүний дүрс хүртэл гардаг.

Дээрх үйлчилгээнээс гадна тус нисэх буудал 100 гаруй дэлгүүр, 24 цагийн хоолны газар, хүүхэд тоглуулах хэсэг, буйдантай амрах хэсэг гэх мэт олон сонирхолтой газар бий.

Харин нисэх буудлаас гарах бол танд юун түрүүнд виза хэрэгтэйг анхаараарай. Та аян замдаа сайн яваарай.