KoreanAir 6 жил дараалан Skytrax-н 5 одтой үнэлгээг хүртлээ

KoreanAir 6 жил дараалан Skytrax-н 5 одтой үнэлгээг хүртлээ

May.01.2026

KoreanAir авиа компани Их Британийн Skytrax-с 6 жил дараалан "5 одтой агаарын тээврийн компани"-аар шалгарлаа.

Skytrax нь 1989 онд Их Британийн Лондон хотод байгуулагдсан, дэлхийн агаарын тээврийн салбарын хамгийн нэр хүндтэй үнэлгээний байгууллага бөгөөд жил бүр агаарын тээврийн компаниудын үйлчилгээг 1–5 одоор иж бүрэн үнэлдэг. Одоогоор дэлхий даяар ердөө 10 агаарын тээврийн компани энэхүү 5 одтой зэрэглэлд багтаад байна.

 

Үнэлгээний онцлох үзүүлэлтүүд:

Энэ удаагийн үнэлгээнд:

  • Веб болон гар утасны аппликейшн

  • Бүртгэл, дамжин нисэх үйлчилгээ

  • Лоунж, онгоцны буудлын үйлчилгээ

  • Онгоцны хоол, суудлын тав тух

  • In-flight entertainment (IFE) систем
    зэрэг 550 гаруй үзүүлэлтийг иж бүрэн шалгасан байна.

 

Лоунжийн үйлчилгээ хамгийн их сайжирсан үзүүлэлт боллоо:

  • Инчон олон улсын нисэх буудал-д сүүлийн 3 жилд 7 шинэ, орчин үеийн лоунж

  • Лос-Анжелес олон улсын нисэх буудал-д flagship лоунж шинээр нээсэн нь үнэлгээнд эерэг нөлөө үзүүлсэн бөгөөд цаашид Жон Ф. Кеннеди олон улсын нисэх буудал зэрэг томоохон буудлуудад лоунжийн өргөтгөл, шинэчлэл хийхээр төлөвлөж байна.

 

Бусад Олон улсын шагналууд: 

  • WTCE 2026 (Хамбург) – Онгоцны доторх үйлчилгээний төрөлд 13 шагнал

  • APEX FTE Asia Expo 2025 (Сингапур) – APAC Pioneer Award, APEX Best Awards
    зэрэг олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртжээ.

 

Skytrax-ын Гүйцэтгэх захирал Эдвард Плейстед:

KoreanAir зорчигчдод чанартай, тогтвортой үйлчилгээ үзүүлэхийн төлөө тууштай ажилласны үр дүнд 6 жил дараалан 5 одтой үнэлгээг хадгалж чадлаа” хэмээн онцолсон байна.