Инчеон хотын ОУНОБ-ын Терминал 2 дээр дараагийн нислэгээ хүлээнгээ дараах зүйлсийг хийгээрэй

Инчеон хотын ОУНОБ-ын Терминал 2 дээр дараагийн нислэгээ хүлээнгээ дараах зүйлсийг хийгээрэй

Feb.20.2017

Та Инчеон олон улсын нисэх буудалд дараагийн нислэгээ хүлээж олон цагаар саатах болсон уу? Санаа бүү зов. Учир нь дэлхийн хамгийн шилдэг нисэх буудалд транзит зорчигчдод зориулсан үнэ төлбөргүй ашиглах боломжтой лонж, тухтай амрах суудал, шүршүүр, залбирлын өрөө зэргээс гадна таны нүд, тархийг амраах хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт олон сонирхолтой зүйлс бий.

Мөн Өмнөд Солонгос улсын соёлын хэсгээс гадна кино театр, голфийн дугуйлан, мөсөн гулгуурын талбай, казино хүртэл бий гээд боддоо. 

Тус нисэх буудал нь Үндсэн болон Терминал А гэсэн хоёр байгууламжаас бүрдэх ба юуны өмнө та NAVER – Free WiFi Service-г сонгож үнэгүй интернетэнд холбогдоорой.

Ингээд танд цагаа хэрхэн зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх аргуудаас хүргэе.

ӨМНӨД СОЛОНГОСЫН СОЁЛЫН ХЭСЭГ

Инчеон нисэх буудал нь үндэсний урлаг, соёлоо сурталчилах олон арга хэмжээг нисэх буудалдаа зохион байгуулж, музей болон бусад соёлын үйл ажиллагаа явуулах байгууламж, заал танхимуудыг өргөнөөр ажиллуулдаг.

Үндсэн терминалын 4-н давхарт байрлах Солонгосын соёлын гудамжинд та тус улсын архитектур бүхий байгууламж, үндэсний хувцастай хүмүүс, Солонгос үндэсний хоол, Солонгосын сонгодог концерт зэргийг үзэх боломжтой.

Мөн үндсэн терминалын 3-н давхарт байрлах соёлын хэсэгт зочилсноор та Солонгос улсын гар урлалыг өөрийн гараар хийж, үндэсний хувцастай зураг авхуулж, Солонгос үндэсний хөгжмийн тоглолтыг сонирхож, сувинер зэргийг худалдаж авч болно.

ГОЛЬФ КЛУБ

Онгоцны буудлаас үнэгүй автобусаар таван минут яваад SKY72 хэмээх 72 нүхтэй гольфийн клубт хүрнэ. Энд та гурван хүний хамтаар нүхээ сонгон тоглох боломжтой. Өглөөний 6:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл цаг тутам тоглож болно. Мөн гольфийн сургалтанд хамрагдах боломжтой. Та ЭНД дарж урьдчилан захиална уу. 

КАЗИНО

Хэрэв та мөрийтэй тоглоом сонирхдог бол Инчеон нисэх буудлаас автобусанд суугаад гурван минут яваад хүрэх Paradise казиногоор зочлоорой. Энд та 50 слот машин, баккарет, рулет, блэк жек, Tai Сай болон Карибын покер тоглох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

МӨСӨН ГУЛГУУРЫН ТАЛБАЙ

Хосоороо эсвэл хүүхэдтэйгээ явж байгаа бол B1 давхарт байрлах мөсөн гулгуурын талбайд очоорой. Өдөр бүр 10:00 – 20:00 цагийн хооронд ажиллана. Нэг цагийн тариф нь 4000 - 5000 вон (Өнөөдрийн ханшаар 8000 - 11,000 төгрөг). 

ХҮЛЭМЖ

Тус нисэх буудлын терминалд долоон хүлэмж бий.

  • Нарс модны хүлэмж – Зорчигчдын терминалын нэгдүгээр давхарт байрлана.
  • Цэцэгт модны хүлэмж -  Зорчигчдын терминалын нэгдүгээр давхарт угтах танхимд байрлана.
  • Цэцгийн хүлэмж - Зорчигчдын терминалын нэгдүгээр давхарт угтах танхимд байрлана.
  • Кактусын хүлэмж - Зорчигчдын терминалын нэгдүгээр давхарт угтах танхимд байрлана.
  • Усны хүлэмж - Зорчигчдын терминалын нэгдүгээр давхарт угтах танхимд байрлана.
  • Дөрвөн тансаг ургамлын хүлэмж - Зорчигчдын терминалын B1 давхрын баруун болон зүүн жигүүрт байрлана.
  • Зэрлэг цэцэгсийн хүлэмж – Хиймэл зүлгэн дээр ургасан зэрлэг цэцэгс бүхий хүлэмж нь нэгдүгээр давхрын баруун болон зүүнд талд гадаа байрладаг. Тус хүлэмж рүү галт тэрэгний буудал болон машины зогсоолоос очиход хялбар.

ҮНЭГҮЙ ШҮРШҮҮР 

Зорчигчдын терминалын 4-н давхарт байрлах шүршүүрт транзит зорчигчид үнэгүй орох боломжтой. Өдөр бүр 7:00 – 22:00 цагийн хооронд ажиллана. Хамгийн сүүлийн үйлчлүүлэгчээ 21:30-д авахыг анхаарна уу. Пасспорт болон онгоцны тасалбараа харуулахаа мартуузай. 

НИСЛЭГИЙН ТАЛБАЙ АЖИГЛАХ ХЭСЭГ

Инчеон нисэх буудлын нислэгийн талбай ажиглах хэсэг нь төв терминалын гуравдугаар давхарт буюу 51 метрийн өндөрт байрладаг. Арван хоёрдугаар сараас хоёрдугаар сарын хооронд 10:30 - 16:00-н цагийн хооронд, гуравдугаар сараас арван нэгдүгээр сарын хооронд 10:00 - 17:00 цагийн хооронд өдөр бүр ажиллана. Гэвч цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан зарим үед хаалттай байхыг анхаарна уу. Тус хэсэгт очихын тулд та 306 дугаартай автобусанд сууж болно.

ТРАНЗИТ АЯЛАЛ

Инчеон нисэх онгоцны буудал 5-24 цагийн хүлээлгэтэй транзит зорчигчиддоо Сөүл хотын үнэгүй, хөтөчтэй аялалыг санал болгодог. Та энэ аялалд хамрагдахын тулд эхлээд transittour@airport.kr руу цахим шуудан илгээж захиалга өгөх эсвэл гурван давхарт байрлах билет бичдэг хэсэг дээр очоорой. Эдгээр аялал нь цагийн сонголттой бөгөөд нэгээс таван цаг хүртэл үргэжилнэ. Аялалд бүртгүүлэхдээ пасспорт, онгоцны билет зэргээ шалгуулах ёстой. Аяллын төлбөр 10,000 вон буюу (Өнөөдрийн ханшаар 21,400 төгрөг) төлөхийг анхаараарай. 

Харин та Инчеоны нисэх буудлаас хот руу орох бол виза хэрэгтэйг анхаарна уу. Гэхдээ та АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд улсын визатай бол Солонгос улсад 30 хоногийн турш үлдэх боломжтой. Та сайхан аялаарай.