Шууд нислэгтэй Аватар- Тэнгэрийн хаалга Аялал

Шууд нислэгтэй Аватар- Тэнгэрийн хаалга Аялал

Mar.17.2026

 Аяллын товч хөтөлбөр: 

Улаанбаатараас Энши хотоор дамжин Жанжиажэйд хүрч Тэнгэрийн хаалга, Аватар уул, Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн, Гранд хавцлын шилэн гүүр зэрэг дэлхийн алдартай байгалийн үзэсгэлэнт газруудаар аялна. Мөн Тужа үндэстний соёл, музей, хотын үзмэрүүдтэй танилцана. Энши хотод Собуяа чулуун ой болон Эртний хотын шөнийн үзэмжийг сонирхоно. Аяллын төгсгөлд чөлөөт өдөр өнгөрүүлээд Энши хотоос Улаанбаатар руу буцна.  

 

Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөр 

Өдөр 1 : Улаанбаатар-Энши  

Аялагчид өглөөний 11:00 цагт хөөрөөд 14:00 цагт Энши хотод бууна. Хил гааль нэвтрээд Жанжиажэй хотын зүг аяллын автобусаар явах бөгөөд ойролцоогоор 3 цаг явна. Жанжиажэй явах замдаа бид ТУЖА хааны ордон музейтэйтэй танилцан Жанжиажэй хүмүүсийн түүх болон ТУЖА үндэстний тухай мэдэх болно. Ингээд бидний аялал үргэлжлэн буудалдаа ирэн өрөөгөө хүлээн авч байрлах ба аян замын ядаргаагаа тайлан амарна.  

Зочид буудал: Laurel House Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал                                   /Хоол: өдрийн хоол / 

Өдөр 2 : ЖАНЖИАЖЭЙ-Тэнгэрийн хаалга  

Өглөөний цай уусны дараа “эмийн дэлгүүр”-ээр дайран “ТЭНГЭРИЙН ХААЛГА”- н аялалдаа явна. Тэнгэрийн хаалга ууланд байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн төвшнөөс 1279 м өндөртэй "Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам"-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно. 

Зочид буудал: Laurel House Hotel                                 /Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол / 

Өдөр 3 : ЖАНЖИАЖЭЙ-Ойн цэцэрлэгт хүрээлэн (Аватар уул) 

Өглөөний цайгаа уусны дараа “цайны дэлгүүр”-ээр зочилно. Үүний дараа. АВАТАР УУЛ буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнд байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж"Аватар" киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялна). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машинаар Тианзи цогцолбор газраар зугаална.  

Өдөр 4 : Гранд хавцлын үзэсгэлэнт газар  

Өглөөний цайны дараа Гранд хавцлын үзэсгэлэнт газар-ыг үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 300 метрийн өндөрт байрладаг. Нийт 436м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.  

Зочид буудал: Laurel House Hotel         /Хоол: өглөөний цай, оройн хоол / 

Өдөр 5 : ЖАНЖИАЖЭЙ  

Өглөөний цайны дараа хотын төвд орших Элсэн Чулууны Зургийн Урлагийн Музей, Түжа Ороолон Нэхмэлийн Урлагийн Музей зочлоод, оройд 72 Гайхамшигт Барилгыг харах болно. 

Зочид буудал: ZHANGJIAJIE international Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал/          /Хоол: өглөөний цай, оройн хоол / 

Өдөр 6 :ЖАНЖИАЖЭЙ-ЭНШИ  

Энэ өдөр бид өглөө цайгаа уугаад Собуяа чулуун ой хавцал руу хөдөлнө. Энэ өдөр бид хятадын 4А зэрэглэлийн байгалийн өвөрмөц тогтоцтой газраар явж алжаалаа тайлан амрах болно. Орой нь бид Энши хотдоо ирж Эртний Хүүхэн хотын шөнийн үзэмжийг үзэн гудмаар нь яваад буудалдаа ирж өрөөгөө хүлээн аван амрах юм. 

Зочид буудал: Энши хотын 4**** сүлжээ буудал         /Хоол: өглөөний цай, оройн хоол / 

Өдөр 7 : Чөлөөт өдөр  

Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид буудалдаа тааваараа амарч өөрсдийн тав тухад тааруулан хөтөлбөрөө зохиох боломжтой (усан паркт цагийг зугаатай өнгөрүүлэх, дэлгүүр хэсэх зэрэг бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. зочид буудал: Энши хотын 4**** сүлжээ буудал. 

Зочид буудал: Энши хотын 4**** сүлжээ буудал          /Хоол: өглөөний цай/ 

Өдөр 8 : ЭНШИ-УЛААНБААТАР  

 Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Енши хотоос 15:30 цагт Улаанбаатар хот руу ниссэнээр бидний мартагдашгүй дурсамжит аялал өндөрлөнө. Улаанбаатар хотод оройн 19:00 цагт бууна. 

Аяллын үнэд багтсан зүйлс: 

  • УБ-Энши-УБ 2 талын шууд нислэгийн тийз  
  • Аяллын турш хоноглох буудал  
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний зардал  
  • Хөтөлбөрт багтсан хоол  
  • Мэргэжлийн хөтөч, орчуулагч  
  • Аяллын автобус  
  • Даатгал 

Аяллын үнэд багтаагүй зүйлс : 

  • Хөтөлбөрт багтаагүй хоол 
  • Хөтөлбөрт багтаагүй нэмэлт үзвэрүүд 
  • Хувийн хэрэглээний зардал 

Санал болгох нэмэлт хөтөлбөр:

  • Зиплайн+VR+Слайд -240 юань/1 хүний/
  • Шар луугийн агуй - 280 юань/1 хүний/

 Санал болгох тоглолт: 

  • Үнэгэн сахиусны домог тоглолт - 350 юань/1 хүний/