Turkish Airline авиа компани - Оюутны хөнгөлөлт

Turkish Airline авиа компани - Оюутны хөнгөлөлт

Dec.09.2025

Turkish Airlines авиа компани 12-34 насны оюутан залууст хөнгөлөлттэй үнийн дүнгээр нисэх боломжийг олгодог.
Энэхүү хөнгөлөлт нь олон улсын нислэгийн нэг болон хоёр талын энгийн ангиллын тийзэд үйлчлэх бөгөөд чиглэлээс хамааран тийзийн үндсэн үнээс 10%-15% хүртэл хөнгөлөлтийг авах боломжтой.
Такс болон нэмэлт хураамжид хөнгөлөлт хэрэгжихгүйг анхаарна уу.


Оюутны хөнгөлөлттэй тийзийн давуу тал:

  • Үндсэн үнээс (base fare) 10%-15% хүртэл хямдрах

Чиглэлээс хамааран нэмэлт ачааны урамшуулалтай: 

  • Истанбул чиглэлд : 23кг+7кг
  • Европын чиглэлд:  30кг+10кг 
  • Америк чиглэлд нэмэлт ачааны урамшуулалгүй

Хөнгөлөлт авах боломжтой насны хязгаар: 12–34

Шаардлагатай бичиг баримт:

  • Оюутны үнэмлэх,
  • Оюутны виз,
  • Сургуулийн тодорхойлолт,
  • Паспортын хуулбар

Хөнгөлөлттэй тийзээр зорчиж буй зорчигч нь нислэгийн үеэр хөнгөлөлтөд шаардлагатай бичиг баримтыг биедээ зайлшгүй авч явах ёстой ба бүртгэл хийлгэх үед шалгуулахад бэлэн байх ёстой.
Хэрэв шаардлагатай бичиг баримт нь байхгүй бол бүртгэл дээр энгийн тийз болон хөнгөлөлттэй тийзийн үнийн зөрүүг төлөх шаардлагатай болно.

Эх сурвалжийг энд дарж харна уу!