Korean Air компани 103 ширхэг Boeing загварын онгоц худалдан авах төлөвлөгөөгөө зарлалаа
Korean Air компани 103 ширхэг Boeing загварын онгоц худалдан авах төлөвлөгөөгөө зарлалаа

Korean Air компани 36.2 тэрбум ам.доллар (50 их наяд вон) үнээр Boeing-оос шинэ үеийн, өндөр үр ашигтай 103 онгоц нэмж авахаар болжээ. Мөн түүнчлэн тус компани GE Aerospace компанитай ойролцоогоор 690 сая долларын (1 их наяд вон) онгоцны сэлбэг хөдөлгүүр, 13 тэрбум долларын (18.2 их наяд вон) хөдөлгүүрийн засвар үйлчилгээний гэрээ байгуулж байна.
Korean Air компани 8-р сарын 25-ны үдээс хойш, Вашингтон хотын Willard InterContinental зочид буудалд, Ханжин группын ерөнхийлөгч Чу Вон Тэ, Boeing Commercial Airplanes компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Стефани Поп, GE Aerospace компаний Commercial Engines & Services-ийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Рассел Стокс болон бусад холбогдох төлөөллүүдийн хамтаар 103ширхэг Боинг онгоц худалдан авах санамж бичиг, 19 сэлбэг хөдөлгүүр болон хөдөлгүүрийн засвар үйлчилгээ нэвтрүүлэх санамж бичгийг тус тус байгууллаа.
Энэхүү Боинг онгоцыг худалдан авах нь Кореан Эйр болон Ашиана эйрлайнс компани нэгдэсний дараах өсөлт дэвшилтэд бэлтгэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын нэг хэсэг юм. Цар тахлын дараа агаарын хөлгийн нийлүүлэлт удааширсны улмаас, томоохон агаарын тээврийн компаниуд онгоцны захиалгын огноог түргэсгэх хандлагатай байгааг харгалзан Korean Air компани 2030-аад оны дундаас сүүл хүртэл агаарын хөлгийн хөрөнгө оруулалтын стратегийг бий болгожээ.
Энэ удаагийн худалдан авалтад 20 ширхэг 777-9 онгоц, 25 ширхэг 787-10 онгоц, 50 ширхэг 737-10 онгоц, 8 шихэг карго тээврийн 777-8F багтаж байна. Эдгээр онгоцыг 2030 оныг дуустал шат дараалан үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Үүний дагуу Korean Air-ийн флотыг урт хугацаанд өөрчлөн зохион байгуулж, Боинг 777, 787, 737, Airbus A350, A321 neo гэсэн өндөр бүтээмжтэй таван нисэх онгоцоор өөрчлөх юм. Ингэснээр Korean Air хүчин чадлын тогтвортой өсөлтийг хангах, флотыг жигдрүүлэн замаар цар хүрээний хэмнэлт гаргах, түлшний үр ашгийг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд зэргээр хангах зэргээр олон төрлийн ашиг тусыг нэмэгдүүлэх боломжтой болох юм.
Үүнээс гадна Korean Air, GE Aerospace-ээс 11, CFM International-аас 8 онгоцны сэлбэг хөдөлгүүрийг тус тус худалдан авах юм. Мөн GE Aerospace нь 20 жилийн хугацаанд 28 агаарын хөлгийн хөдөлгүүрийн засвар үйлчилгээ үзүүлнэ. Энэ нь агаарын хөлгийн тогтвортой ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зоримог хөрөнгө оруулалтын нэг хэсэг юм
Korean Air компаний энэ удаагийн Боинг онгоц нэвтрүүлж байгаа нь АНУ-тай нисэхийн салбарын түншлэлийг бэхжүүлэх стратегийн алхам юм.Боинг-оос гадна Korean Air компани АНУ-д төвтэй Pratt & Whitney, General Electric (GE), Hamilton Sundstrand, Honeywell зэрэг нисэхийн компаниудтай олон хэлбэрээр хамтран ажиллаж байна.
Korean Air компани 1971 оны 4-р сард АНУ-руу (Сөүл-Токио-Лос-Анжелес) анхны ачаа тээврийн тогтмол нислэгээ, 1972 оны 4-р сард анхны зорчигч тээврийн чиглэлээ (Сөүл-Токио-Хонолулу-Лос Анжелес) нээсэн цагаас эхлэн хоёр орны харилцаа хамтын ажиллагааг түүчээлэн хөгжүүлж ирсэн урт түүхтэй. Энэ түүхэн эхлэл нь өнөөг хүртэл үргэлжилж, Delta Air Lines-тэй Номхон далай дамнасан хамтарсан компаниар дамжуулан хоёр улсын хэрэглэгчдийн тав тухыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсаар байна.