Кореан Эйр компани Инчоны олон улсын нисэх онгоцны буудал дахь лоунжаа шинэчлэн нээлээ

Кореан Эйр компани Инчоны олон улсын нисэх онгоцны буудал дахь лоунжаа шинэчлэн нээлээ

Aug.21.2025

Кореан Эйр компани тансаг зэрэглэлийн илэрхийлэл болсон Инчоны олон улсын нисэх онгоцны буудал дахь лоунжаа шинэчлэн нээлээ. 

Кореан Эйр компани Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын лоунжын их засвараа дуусган нээлтийн арга хэмжээгээ зохион байгууллаа. 

Нээлтээ хийсэн лоунж нь Инчон олон улсын нисэх онгоцны буудлын 2-р терминалын татваргүй хэсэгт байрлах Miler Club болон Prestige East (баруун) лоунжнууд юм. 

Кореан Эйр нь зорчигчдод онгоцонд суухаасаа өмнө тансаг аялалыг мэдрэх боломжийг олгох үүднээс нисэх онгоцны буудлын лоунжаа дээд зэрэглэлийн орчинтой болгон өөрчилжээ. Үүдний орох хэсгээсээ эхлэн тансаг зочид буудлын лобби руу орчихсон мэт мэдрэмж төрүүлэх юм. Лоунжид хоолны хэсэг, шүршүүр, хурлын өрөө, эрүүл мэндийн хэсэг зэрэг олон янзын зорчигчдийн хэрэгцээ шаардлагад тохируулсан орчинг төгс байдлаар бүрдүүлжээ. Таван одтой зочид буудлын ахлах тогооч нар газар дээр нь хоолоо хийдэг "Live Station"-ыг нэвтрүүлсэн нь мөн онгоцны буудлын лоунжийн салбарт гарсан шинэлэг байдал гэж дүгнэгдэж байна. 

Нисэх буудлын зочдод "Live Station"-г нэвтрүүлж, зочид буудлын ахлах тогооч нарын шинэхэн бэлтгэсэн хоолоор, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулсан байна. 

Кореан Эйр компаний хувьд нисэх буудлын лоунжид "Live Station" нэвтрүүлж байгаа анхны тохиолдол юм. 

"Live Station" нь Grand Hyatt Incheon-ийн ахлах тогооч нарын газар дээр нь бэлтгэсэн шинэхэн хоолоор үйлчлэх юм. Европ хоолны хэсэгт пицца, крауссант зэргийг шууд хийн, овенд жигнэх явц өрнөх юм. Мөн ахлах тогооч өөрийн гараар зүсэж хуваасан үхрийн махны шинэхэн стейк идэх боломжтой болох юм. Солонгос хоолны хувьд сүүлийн үеийн К-поп болон киноны ачаар олон улсад алдартай болоод байгаа гимбабыг шууд хийж гаргах юм байна. Бүхэлдээ Солонгостоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тэр дундаа Жонсоны органик будаа зэрэг дотоодын ургацын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа юм байна.

Гоймонгийн хэсэгт шинэхэн гаргасан tteokguk (цагаан будааны жигнэмэгийн шөл) болон жанчи гуксу (нарийн гоймонтой тунгалаг шөл) зэргийг идэх боломжтой. Газар дээр нь шууд хоол хийж байгаагаа зорчигчиддоо харуулснаараа хоолны шинэлэг байдал болон, үйлчлүүлэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой юм. "Live Station" нь улирлын чанартай орц найрлагыг ашигласан цэсээр улирал бүр шинэчлэнэ. 

"Live Station" лоужид буфет маягийн Солонгос хоол, Европ хоол, бэйкери, салад бар зэргээр олон хэсэгт хуваан байрлуулж, зорчигчдод өөрийн хүсэл сонирхолд тохируулан сонгох боломжийг бүрдүүлсэн. Алкохол хэсэгт бармен байрлан коктейль болон бусад согтууруулах ундаагаар үйлчилж байна. Miler Club-д баристагийн нэрсэн кофег амтлах боломжтой. 

Зорчигчдод хооллох орчныг бүрдүүлснээс гадна амралтын өрөөг үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн, алжаалаа тайлахаас эхлээд ажилаа хийх орчинг хүртэл бүрдүүлж төрөлжүүлсэн байна. Wellness Area-д массажны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хувийн орон зайг бүрдүүлжээ. Тус амралтын өрөөнд зөөврийн компьютер болон бусад электрон төхөөрөмжүүдэд зориулсан технологийн бүс(Tech zone), том дэлгэцээр уулзалт хийх зохион байгуулах боломжтой уулзалтын танхимийг бүрдүүлсэн байна. Шүршүүрийн өрөөнд гоо сайхны хэсэг, шүршүүрийн кабинийг тусгаарлан зохион байгуулснаар илүү цэлгэр орон зайг бүрдүүлж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд дээд зэрэглэлийн брэндийн бүтээгдэхүүнийг байршуулсан байна. 

■ Солонгосын гоо сайхныг илтгэх дээд зэрэглэлийн интерьер... Онгоцонд суухаасаа өмнө зорчигчдын амрах боломжийг сайтар бүрэлдүүлж өгчээ. 

Солонгосын тэргүүлэгч үндэсний агаарын тээврийн компаний хувьд Солонгосын үзэсгэлэнт байдлыг харуулсан харуулсан дээд зэрэглэлийн дотоод засал чимэглэл нь нүдэнд тусна. Лоунжид ороход зочид буудлын лобби танхимийг санагдуулам.Кореан эйр компани нь алтлаг, хар, зааны ясан өнгө зэргээр дээд зэрэглэлийн бүхээгийг санагдуулам гоёмсог өнгийг ашигласан байна. Ханок(Солонгос үндэсний урц) багана зэрэг Солонгосын уламжлалт материалаас санаа авсан хийцүүд нь бүхэлдээ нүдэнд тусах бөгөөд, орчин үеийн, мэдрэмжийг нэмэгдүүлсэн уур амьсгалыг бий болгохын тулд металл зэрэг олон төрлийн материалыг ашиглажээ. Кореан эйр нь дэлхийд алдартай интерьер дизайны фирмтай хамтран ажиллаж, лоунжийн тааз, хана, шал зэрэг бүх элементийг нарийн нямбай хийжээ. Энэхүү фирм нь "Four Seasons Seoul" гэх мэт Ази, Номхон далайн бүс нутагт олон тооны 5 одтой зочид буудлын дотоод засал чимэглэл, дизайн зохион бүтээсэн юм. 

Лоунжийн зочны ширээ нь дээд зэрэглэлийн мод болон гантигаар урласан нь тогтвортой байдлын мэдрэмжийг бий болгодог. Дотоод гэрэлтүүлэг нь дулаан, тухтай, тансаг уур амьсгалыг бүрдүүлнэ. Өмнөх лоунжнууд нь голчлон хооллоход тохиромжтой орчинг бүрдүүлсэн байсан бол шинэчлэгдэснээс хойш хооллох орчин болон амттан идэх орчинг тус тусад нь бүрдүүлсэн байна. Тэнгэрт байгаа үүлсийг санагдуулам гэрэл зураг, дижитал арт зэрэг урлагийн бүтээлүүдийг байрлуулсан нь харах орчинг илүү бүрдүүлсэн хэрэг юм. 

■ Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын 2-р терминалын жигүүрийн хэсэгт хоёр шинэ Prestige Garden Lounge шинээр нээлээ. 

Кореан эйр компани Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын 4-р шатны өргөтгөлийн төслийн хүрээнд шинээр баригдсан Зүүн болон Баруун жигүүрийн хэсэгт хоёр шинэ Prestige Garden Lounge нээлээ. Эдгээр лоунжнууд нь мөн 8 сарын 18-нд албан ёсоор зорчигчдод нээлттэй болно. 

Prestige Garden Lounge нь энгийн, модерн уур амьсгалтай, орчин үеийн мэдрэмжийг бий болгох консепцоор бүрэлдүүлжээ. Салат бар, солонгос болон барууны хоол, нарийн боовны сонголтуудыг бүрдүүлсэн бөгөөд зорчигчдын амрах чимээгүй, тав тухтай орчинг бүрдүүлжээ.Ялангуяа Prestige Garden Lounge нь Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын "үзэмжтэй ресторан" гэж нэрлэгдэж байна. Prestige Garden East Lounge-аас Солонгосын уламжлалт цэцэрлэгийг санагдуулам гадаа цэцэрлэгт хүрээлэн харагддаг бол Prestige Garden West Lounge-аас орчин үеийн барууны хэв маягийн цэцэрлэгийг мэдрэх боломжтой. 

■ Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын лоунж шнэчлэх засварын ажил ирэх онд бүрэн дуусна... Ашиана эйрланестай нэгдэж нислэг үйлдэж эхэлсний дараах бэлтгэлийн хүрээнд талбай хэмжээ, хүчин чадлаа өргөтгөж байна 

Кореан Эйр компани эхлээд шинэчлэн засварласан лоунжнуудаа ашиглалтад оруулах бөгөөд дараа нь Инчоны олон улсын нисэх онгоцны буудал дахь бусад лоунжуудаа ч засварлах юм. Үүнд First Class Lounge, Prestige East Lounge (зүүн талд), Prestige West Lounge орно. Эдгээр лоунжуудыг ирэх оны эхний хагасаас эхлэн хэрэглэгчдэд үе шаттайгаар танилцуулах юм байна. First Class зорчигчид засварын үеэр Miler Club-аар түр үйлчлүүлэх юм. Лоунж нь ихэвчлэн премиум зорчигчдын онгоцондоо суухаас өмнө амрах орон зай гэж нэрлэгддэг ч Кореан Эйр компани олон төрлийн уур амьсгал бүхий олон төрлийн орон зайг бий болгож, зорчигчдод шууд амралтын өрөөнөөс аяллын шинэ дурсамжийг бий болгох боломжийг олгохоор төлөвлөж байна. 

Шинэчлэх засварын ажил дуусмагц Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын 2-р терминалд үйл ажиллагаа явуулж буй Кореан Эйрийн лоунж нийт 6 болж тэлэн, нийт талбай хувьд бараг 2.5 дахин нэмэгдэж, 5,105 метр квадратаас 12,270 ам метр болж нэмэгдэх юм. Лоунжын нийт суудлын багтаамж 898-аас 1,566 болж нэмэгдэнэ. Эдгээр лоунжууд нь цаашид Кореан Эйр-ийн нэгдсэн төв лоунж болох төлөвтэй байна.