Кореан Эйр авиа компани 'Premium Class' суудлын ангиллаа танилцуулж байна
Кореан Эйр авиа компани 'Premium Class' суудлын ангиллаа танилцуулж байна

Энэ сарын 5-ны өдөр Кореан Эйр компани 'Premium Class' суудлын шинэ ангилал нэвтрүүлж, 9 дүгээр сарын дунд үеэс эхлэн ойрын болон дунд зайны чиглэлүүддээ нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
'Premium Class' шинэ суудлын ангиллаар тоноглогдсон Boeing777-900ER онгоцны дотоод засал нь хамгийн сүүлийн үеийн интерьер дизайнаар бүрэн шинэчлэгджээ.
Кореан Эйр компани орчин үеийн үйлчилгээгээ сайжруулахад чиглүүлсэн дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсэг болгон тус төслийг хэрэгжүүлжээ.
Boeing777-900ER онгоцыг шинэчлэхэд ойролцоогоор 300 тэрбум воны хөрөнгө оруулалт хийж байна.
Дотоодын томоохон агаарын тээврийн компаниудаас анх удаа өргөн зайтай суудлын зэрэглэл, дээд зэргийн үйлчилгээ бүхий 'Premium Class' -ыг танилцуулж байна.
'Premium Class' нь Кореан Эйрийн ‘Prestige class’ болон ‘Economy class’ -ын дунд дахь зэрэглэл гэж ойлгоход болох юм. Аяллын чиглэл болон цаг хугацаанаас хамааран ялгаатай байх боловч ‘Economy class’ ангиллын тарифитай харицуулах ойролцоогоор 110%-ийн үнээр тав тухтай өргөн суудал, дээд зэрэглэлийн үйлчилгээг авах боломжтой болох юм.
Кореан Эйрийн 'Premium Class' -ын суудал нь нийт 40 суудлыг 2-4-2 гэсэн хуваарилалттайгаар суурилуулагдсан. Кореан Эйрийн хамгийн сүүлийн үеийн интерьертэй, зорчигчийн тав тухтай байхаар хийгдсэн учиир илүү тухтайгаар аялах боломжийг бүрдүүлж байгаа юм. 'Premium Class' -ын суудал нь энгийн ангиллын суудлаас 1.5 дахин их зайтай юм. Суудал хоорондын зай нь 39-41инч(ойролцоогоор 1метр) бусад авиа компаниудын 'Premium economy' суудлыг бодвол хоорондын зай илүү чөлөөтэй. Суудлын өргөн нь 19.5инч (ойролцоогоор 50см), бүх суудал нь хөл өргөгч, хөлийн түшлэгтэй. Суудлын түшлэг нь жижиг онгоцны Престиж ангиллын суудалтай төстэй буюу 130 градус хүртэл налах боломжтой.
'Premium Class' суудал нь зорчигчдод урт аялалд тухтай байлгахын тулд янз бүрийн функцээр тоноглогдсон байна. Суудлын толгойн түшлэг нь эргономик загвартай бөгөөд толгойг зөөлөн түших далавч хэлбэртэй ‘Privacy Wing’-ийг түшлэгийн хоёр талд суурилуулсан нь хажуугийн суудалд суух зорчигчоос тусгаарлах боломжтой юм.
Зорчигчид илүү таатай цагийг өнгрөөх боломжоор хангахын тулд энтэртайнмент системийг илүү сайжруулсан байна. 'Premium Class'-ийн суудлын урд дахь дэлгэцний хэмжээ нь 15.6инч буюу өмнөх 777-300ER Prestige Class суудлын дэлгэцнээс том юм. 4К өндөр нарийвчлалтай дэлгэцээр илүү нягтаршил сайтайгаар үзэх боломжтой.
Нислэгийн хамгийн чухал хэсэг болох хоолыг Премиум зэрэглэлээр авах боломжтой болох юм.
Хоолны цэсэнд үндсэн хоол, зууш, дессерт бүгд багтах Prestige class бөгөөд ширээний хэрэгсэл, хутганы хэрэгсэл болон онгоцонд хэрэглэх бусад эд зүйлс нь Armani/Casa бүтээгдэхүүн юм. Согтууруулах ундаа, цай, кофе нь престиж ангилалтай адилхан байх юм.
'Premium Class' суудлын зорчигчдын бүртгэл, ачаа тээш өгөх явц энгийн ангиллын зорчигчдоос ялгаатай үйчилгээг авах юм. Нисэх буудлын зорчигч бүртгэлийн Morning Calm бүртгэлийн цонхон дээр бүртгүүлэх боломжтой бөгөөд ачаа тээш нь Prestige class-ийн зорчигчтой адилхан түрүүлж бүртгэгдэх юм. Онгоцонд суух дарааллын хувьд(Sky Priority) ч мөн түрүүлж суух боломжтой болох юм.
Кореан Эйрийн холбогдох хүний хэлснээр хэлснээр “Бид олон үйлчлүүлэгчиддээ Кореан Эйрийн бүрэн шинэчлэгдсэн Boeing777-900ER онгоцны шинээр нэвтрүүлсэн 'Premium Class' үйлчилгээг мэдрэх боломжийг хангахын тулд чадах бүхнээ хийх болно. Бид зорчигчдынхоо олон төрлийн хэрэгцээнд нийцүүлэн олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлсээр байх болно.”
Кореан Эйр 'Premium Class' суудлыг үйлчилгээнд нэвтрүүлэхийн зэрэгцээ онгоцоо иж бүрэн шинэчилж, шинэ төрлийн онгоц мэт цэлгэр, тухтай болгожээ
Кореан Эйр компани 'Premium Class' суудлыг Boeing 777-300ER онгоцонд нэвтрүүлсэнтэй холбогдуулан онгоцны бүхээгийг тэр чигт нь бүрэн шинэчилсэн байна. Хамгийн сүүлийн үеийн бүхээгийн дотоод засал чимэглэлийг суурилуулснаар зорчигчид шинэ онгоцонд сууж буйтай адил тав тухыг мэдрэх болно.
‘Prestige class’ суудлуудыг Кореан Эйрийн хамгийн сүүлийн үеийн дээд зэрэглэлийн "Prestige Suite 2.0" суудлыг 1-2-1 хуваарилалттайгаар суурилуулж, Economy class суудлыг "New Economy" буюу 3-4-3 хуваарилалттайгаар суурилуулж байна. Нислэгийн туршид бүх ангиллын суудал Wi-Fi-тай байх юм.
Кореан Эйрийн холбогдох хүний хэлснээр "Энэ удаагийн Boeing 777-300ER онгоцыг шинэчлэн өөрчилж байгаа нь 2018 оноос хойш компаний зүгээс хэрэгжүүлж байгаа томоохон төсөл юм. Энэ төсөл нь COVID-19 тахлын улмаас үйл явц нь хойшлогдсон боловч, эцэст нь дуусч байгаа тул бид хамгийн сайн үйлчилгээг үзүүлэхийн тулд бүрэн зорьж ажиллах болно." гэж мэдэгдэв.