7 сарын 1-ээс дотоодын нислэгийн үнэ 50-70% буурна

7 сарын 1-ээс дотоодын нислэгийн үнэ 50-70% буурна

May.24.2023

Засгийн газрын хуралдааны мэдээлэл. 

МИАТ орон нутаг руу нислэг үйлдэхээр болж, тийзний үнэ 50-70 хувь буурна.

Дараах 9 аймагруу нисэх нислэгийн тийзний үнийг 50-70 хувь бууруулахаар болсон байна.

Баян-Өлгий - Өлгий

-Ховд - Жаргалант

-Увс - Улаангом

-Завхан - Улиастай

-Хөвсгөл - Мөрөн

-Говь-Алтай - Алтай 

-Баянхонгор - Баянхонгор

-Өмнөговь - Даланзалгад

-Дорнод - Чойбалсан

Жишээлбэл, Баян-Өлгий рүү нисээд ирэхэд хоёр талдаа 1,650,000₮ нисэж байгаа бол энэхүү шийдвэрийн дагуу 800,000₮ орчмоор ниснэ.

Увс, Ховд аймаг руу 600-650 мянган төгрөгөөр хоёр талдаа ниснэ. Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь-руу нисэх тийзний үнэ буурна.

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар