Бага насны хүүхэдтэй аялах талаар

Бага насны хүүхэдтэй аялах талаар

Apr.13.2023
Бага насны хүүхэдтэй аялах тал дээр хүмүүс хоёр хуваагддаг. Зарим нь хүүхэд ээж аль аль нь ядраад дэмий гэдэг бол бусад нь хүүхэдтэйгээ аялж байгаадаа аз жаргалтай байдаг.
Та аль нь ч байлаа гэсэн багыгаа дагуулаад нисэх цаг мөч ирж болно. Тэгвэл танд хоёр хүүхэдтэйгээ аялдаг туршлагатай эмэгтэйн зөвлөгөөг хүргэе.
• Тэдэнд өөрсдийнх нь дуртай үүргэвч, цүнхийг үүрүүлээд дотор нь тоглоом, snack идэх зүйлс, ном дэвтэр, харандаа хийчхээрэй. Маш их тустай.
• Онгоцны буудалд бүүр эртхэн ирээрэй. Тэд ханатлаа гүйлдэж, тоглож, энергиэ шатаана биз. Ядрах тусам онгоцонд ороод сайхан унтаад өгнө.
• Хэрвээ танд сонголт байвал хүүхдүүдийнхээ яг унтдаг цагт нь нислэгээ тааруулаарай. Цор ганц нислэг олдвол түүгээрээ нисэлгүй яахав. Ийм үед хүүхдүүдээ харин 7 хоногийн өмнөөс нислэгийн цагт тааруулж унтуулж байхыг хичээгээрэй.
• Стрессдэж, бухимдаж болохгүй. Ингэх л юм бол бүх юм буруугаар эргэнэ. Хүүхдүүдтэйгээ байгаа цаг мөчөө аз жаргалтайд тооцож, бүхнийг даваад гараарай.
——
Таны Аяллын зөвлөх
Аэрмаркет