Хүүхдүүдээ ҮНЭГҮЙ аялуулаарай

Хүүхдүүдээ ҮНЭГҮЙ аялуулаарай

Oct.28.2019

 

Хүүхдүүдээ ҮНЭГҮЙ аялуулаарай

Та Улаанбаатар-Хонгконг чиглэлд 2 талдаа үнэгүй тээштэй, өдөр солиулах боломжтой Eznis Airways-н тийз худалдан аваад 14 хүртэлх насны 3 хүүхэдтэйгээ аялах эрх бэлэглэж байна. Урамшуулалт хамрагдаж байгаа хүүхэд холбогдох татвар хураамжаа төлөхийг анхаарна уу! 

Дэлгэрэнгүй мэдээллийг Аэрмаркет-н 7010-5050 дугаараар холбогдон лавлаарай.

 

Хонконг руу зорчихоос өмнө зайлшгүй мэдэх ёстой 9 зүйл

Хэрэв та Хонконг руу анх удаа зорчих гэж байгаа бол дараах мэдээллийг уншаарай. Аялалдаа илүү сайн бэлтгэж, илүү тав тухтай, санаа амар аялахад тань туслая.

1. Экспресс галт тэрэгний тасалбараа урьдчилж захиалаарай
Нисэх буудлаас хотын төв рүү очихын тулд метро, автобус, такси аль алиныг нь ашиглаж болно. Харин 10-12 минут тутамд ирэх нисэх буудлын экспресс галт тэргээр зорчвол хот руу ердөө 24 минутад очно. Гэвч ихэнх тохиолдолд экспресс галт тэргэнд суух хүмүүсийн урт дараалал таныг угтах болно. Харин та ЭНЭ сайтаар нэвтэрч урьдчилан захиалбал урт дараалалд зогсох шаардлагагүйгээс гадна кассаар худалдаалагдаж буй үнээс даруй 30% хямдаар тасалбар авах боломжтой.

2. Нийтийн тээврээр зорчихдоо Octopus карт захиалаарай
Хэрэв та очсон хойноо “Octopus” карт авчихвал метро, автобус, мини-автобус, трамвай, гатлага онгоц гэх мэт бүх төрлийн нийтийн тээвэр, дэлгүүр, түргэн хоолны газраар үйлчлүүлэхдээ төлбөрөө хялбар аргаар хийх боломжтой юм. Богино хугацаагаар очиж буй хүмүүст хамгийн тохиромжтой нь “On-Loan Octopus” карт бөгөөд ашиглаагүй тохиолдолд цэнэглэсэн мөнгөө буцаан авах боломжтой байдаг. Түүнчлэн Хонконгийн метро зорчиход хялбар, ойлгомжтой, цэвэрхэн гэдгээрээ алдартай. Тиймээс хот дотор зорчихдоо метрогоор явбал цаг, мөнгөө хэмнэх болно.

3. Байрлах зочид буудлаа сонгох
Зочид буудлын тухайд Хонконг бусад том хотуудын адил харилцан адилгүй үнэ өртөг, сонголттой. Agoda сайтад л гэхэд 815 зочид буудал бүртгэл байдаг тул Хонконгийн аль арал дээр байрлах, аялах хугацаа, хийх зүйлс, очих газрууд, үнэ өртөг зэргийг бодолцон сонголтоо хийгээрэй.

4. Түр хугацаанд ашиглах дугаар авах боломжтой
Хэрэв та утсаар ярих шаардлагатай бол дурын электрон барааны дэлгүүр ороод түр хугацаанд ашиглах дугаар худалдаад авчихад л хангалттай. 5G интернэттэй, улс дотор дуудлага хийх боломжтой бөгөөд төлбөр нь хямд.

5. Яаралтай тусламжийн дугаар
Цагдаа, түргэн тусламж, галын дуудлагыг 999 дугаарт залгаж өгдөг. Харин сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй бол 992 дугаар руу мессеж бичиж болно.

6. Үргэлж шүхэртэй яваарай
Мөн цаг агаар байнга өөрчлөгдөж байдаг тул байнга шүхэртэй явах хэрэгтэй. Хонконг дөрвөн улиралтай боловч жилийн гуравны нэгд нь буюу 101 өдөр бороотой байдаг. Ялангуяа 6-р сараас 9-р сарын хооронд очвол заавал шүхэртэй явах хэрэгтэй.

7. Бэлэн мөнгөтэй явах хэрэгтэй
Хонконг бол өндөр хөгжилтэй, ирээдүйн гэмээр газар хэдий ч, бүх талаараа тийм биш. Мэдээж томоохон дэлгүүр, ресторан, үйлчилгээний газрууд бүгд кредит болон дебит картаар үйлчилнэ. Харин та таксинд суухын тулд, эсвэл гэр бүлийн жижиг ресторанд хооллоё гэвэл бэлэн мөнгө хэрэг болно.

8. Бичиг баримтуудаа нэг дор хадгалахгүй байх
Хонконгод төдийгүй ер хаана ч зорчсон бүх бичиг баримт, карт, бэлэн мөнгөө нэг дор хийх, гадуур явахдаа үнэт зүйлс, цүнхээ авч явах нь эрсдэлтэй гэдгийг бүү мартаарай.

9. Унаанд суухдаа цагаа баримтлах
Нисэх буудлаас хот руу хөдлөхдөө хожигдохгүй байх нь чухал. Автобус зорчигчдыг дээд тал нь 10 минут, такси 20 минут хүлээдэг.

AirMarket - Таны Аяллын Зөвлөх