БНСУ-н метронд хэрэглэх TMoney картаа үнэгүй аваарай

БНСУ-н метронд хэрэглэх TMoney картаа үнэгүй аваарай

Oct.04.2019

 

Солонгос улсын метро, автобус, таксинд хэрэглэдэг T-Money картаа ҮНЭГҮЙ аваарай.

 

Хэрхэн авах вэ?

2019 оны 10 сарын 4-11-н хооронд зөвхөн Улаанбаатар - Сөүл чиглэлийн нислэгийн тийз худалдан авсан хүн бүхэн энэхүү картыг авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70105050 утаснаас аваарай.

 

TMoney карт гэж юу вэ?

Дахин дахин цэнэглэн хэрэглэж боломжтой ухаалаг тээврийн хэрэгслийн карт бөгөөд Монголд хэрэглэж буй U-Money карттай ижил.  Сөүл хотын болон БНСУ-н бусад хотуудад метро, автобус, таксинд суухдаа урьдчилан цэнэглэсэн TMoney картаа уншуулан суудаг. Мөн 1 цагийн дотор дараагийн тээврийн хэрэгсэлдээ шилжин суухад үнэгүй бөгөөд хамгийн ихдээ 3 тээврийн хэрэгсэл үнэгүй дамжин суух боломжтой. 

Яагаад TMoney карт ашиглах хэрэгтэй вэ?

  • Автобусанд суух шаардлага гарахад карт байхгүй үед бэлэн мөнгө төлж хариулт зоос авдаг бөгөөд авсан зоосоо яахаа мэдэхгүй Монголдоо аваад ирэх тал бий. Тэгвэл TMoney карт хэрэглэснээр ийм асуудлаас зайлсхийх боломжтой. 
  • Тээврийн хэрэгсэл дамжин суух шаардлага гарвал үнэгүй зорчих боломжтой. 
  • Зарим дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой 
  • Үлдэгдэл мөнгөө буцаан авах боломжтой

Хэрхэн цэнэглэх вэ?

Дараах хоёр арга бий

  • Бараг бүх сүлжээ дэлгүүрүүдэд цэнэглүүлэх боломжтой: GS25, 7eleven, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд ороод картаа цэнэглэх дүнтэй тэнцэх мөнгөө өгөхөд болно. 
  • Метроны буудлын орох хэсэгт цэнэглэгч машин байдаг бөгөөд цэнэглэхдээ АТМ-н орлого хийдэг үйлдэлтэй төстэй байдаг. Тодруулбал цэнэглэх хэсэгт картаа байрлуулаад дэлгэцнээс цэнэглэх дүнгээ сонгоод цаасан болон зоосон мөнгөө төхөөрөмжид оруулаад цэнэглэгдэж дуусахыг хүлээж байгаад цэнэглэгдсэн картаа авна

Дотор нь хэдэн вон байгааг хэрхэн шалгах вэ?

Гар утсандаа T-Balance Check аппликейшнийг суулгаад утасныхаа NFC-г асаагаад картаа утсандаа хүргээд шалгах боломжтой. Мөн сүлжээ дэлгүүрүүд болон метроны буудлын цэнэглэгч төхөөрөмжинд уншуулан шалгах боломжтой. 

Хэрхэн хэрэглэх вэ? 

  • Автобусанд: орохдоо уншигч машин хүргээд гарахдаа мөн гарах хаалганы харалдаа байгаа уншигч машинд уншуулахад болно. 
  • Метронд: Метроны буудлын орох хэсэгт хаалт бүхий уншигч машин байдаг бөгөөд картаа хүргэх үед хаалт нээгдэнэ. Гарахдаа мөн адил уншуулах бөгөөд таны зорчсон өртөөнөөс хамааран төлбөрийг тооцож авдаг. 
  • Таксинд: Жолоочид картаа өгөхөд хангалттай

AirMarket - Таны Аяллын Зөвлөх