I PHONE X -с татгалзсан Аялал - БОРАКАЙ арал

I PHONE X -с татгалзсан Аялал - БОРАКАЙ арал

Jan.31.2019

Б.Баттүвшин | Airmarket.mn

 

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - I phone X -с татгалзсан Аялал. Филиппин улс Боракай арал

 

19 жил найзалсан найзтайгаа ярьж сууж байгаад тэрэлжээс хол хамт аялж байгаагүй болохоор  гэнэт зориглоод шийдээд л цүнхээ үүрээд  гарсан нь.

I PHONE X авч гангаръя гэж байснаа амьдралдаа бас нэг гоё дурсамж үлдээчих гээд мөнгөөр нь Улаанбаатар-Бээжин-Шэньжин-Гуанжоу-Манила-Боракай-Манила-Хонконг-Бээжин-Улаанбаатар гэсэн аяллын маршрутаар яваад ирлээ.

Гадны хүмүүсийн  форумыг уншаад Боракай орчихсон , үнэхээр тасархай байлаа. 

Боракай арал бол 8 км үргэлжилсэн жижигхэн арал, тэнд зөвхөн амралт, зугаа цэнгэл, аз жаргалаа л эдэлдэг газар шиг санагдсан. 3-н station-тэй. Эрэг дагуу битүү амралтын газар, паб, дэлгүүр.  Өглөөнөөс өдөр хүртэл эрэг дээр биеэ шараад, scuba diving хийгээд, сэлээд шумбаад өнгөрөөчихнө.Бөөнөөрөө эрэг дээр нар жаргахыг хараад арал тэр чигтээ ресторан паб лоунж шиг л романтик болно, тэгээл орой гэрлүүд нь тодроод, анивчаад доргиж эхэлдэг .

2-4 хоног очоод ирэхэд боломжийн бүх зүйлийг нь үзчихнэ. Station 2 дээр нь байрлавал бүх юмандаа ойрхон санагдсан, Гэхдээ дуу чимээнд дургүй бол захдуу байхдаа зүгээр байх. #Scuba_diving гэдэг зүйлийг амьд явсных, далай орсных заавал үзэх хэрэгтэй. Айдсыг даван туулах, далайн гүнийг өөрийн нүдээр харах гэдэг бол миний хувьд үнэхээр шинэ мэдрэмж байсан. Буудал нь өдөрт 30’000₮-с 1 сая ₮ хүртлээ л байна. 

Манила-с Боракай арал орох нислэгийн тийз ойролцоогоор нэг талдаа 100’000₮ байдаг, Гэхдээ эрт захиалвал хамаагүй хямд юм байна лээ.

Манила руу харин Гуанжоу, Хонконг-с явахад хямдхан. Тэр хүртэл Бээжин-с хурдны галт тэрэг, энгийн галт тэрэг , онгоц гээд алиныг нь ч сонгосон болно.

Буцахдаа 2 хоног Хонконг-г  үзээд Ocean Park, Stars Avenue -р орсон. Ocean Park-руу  орох тасалбар 480HKD. Мөн Sky100 гээд барилгын 100 давхарт нь гарахад 180HKD.

Филипин  бол хямд талдаа, ерөнхийдөө Монголтой ойролцоо. Гэхдээ бензин нь үнэтэй. Мөнгөн дэвсгэрт нь Песо. 1PHP =47.01₮ , үнийг нь хараад л 50-иар үржүүлээд л Монголтой харьцуулаад л хямд бол аваад л яваад байлаа.

Боракай -д очиход Caticlan нисэх онгоцны буудал нь илүү тохиромжтой, яг Боракай -н хажуугын арал, 6км зайтай, усан онгоцоор яваад арал руугаа очдог. Яг Боракай дээр нисэх онгоцны буудал байдаггүй. Онгоцноос буухаар хүмүүс машинтайгаа өөрсдөө ирээд машиндаа суулгаад, усан онгоцонд суулгаад, буухаар нь буудал руу машинаар хүргээд өгчихдөг бүрэн үйлчилгээтэй. Цаасан дээр 600PHP гээд биччихсэн байдаг, тэгээд ярьж чадвал хямдардаг хэхэ.

Тэгээд scuba diving нь хүний 3000PHP  байдаг. Нэг цаг видео үзүүлээд усан доор яах талаар бүх зөвөлгөөг өгнө, тэгээд эрэг дээр гүехэн усанд практик хийж үзээд л онгоцондоо суугаад явна. Завинаасаа гэдрэгээ үсрээд далайруу орох мэдрэмж тэгэж эхлэнэ. Аймаар, гэхдээ үнэхээр гайхалтай.

Шүхрээр нисэхэд 2000PHP, массаж  нь 250-350PHP (заримыг нь ярьж чадвал хямдруулж болдог). Хоол нь дунджаар 100-500PHP.

Энэ улсад миний ганц олж хараагүй зүйл бол уурласан,  бухимдсан стрессдсэн хүн. Бүгд нэг инээсэн Hello Sir, Excuse me Sir.

Цагдаа нь өөдөөс юм ярихаар айгаад толгойгоо маажсан чинь Good Morning гэж байсан байна лээ. Англи хэлээр жаахан ярьчихдаг байхад л хангалттай.

Зах дээрээ бол үнээ нэмнэ , инээгээд л яриад байвал хямдраад л байна. Үнэхээр сэтгэлээсээ, хүн хуурч хулхидна гэхийг мэдэхгүй хүмүүс шиг санагдсан
Манила -д очоод мөнгөө солиулахгүй бол Хятадад маш багаар боддог юм байна лээ. Онгоцноос хоцрох мэдрэмжийг бас мэдэрсэн болохоор хэрвээ явах гэж байгаа бол нислэг хоорондын хугацаагаа хол захиалаад 2-3 цагийн  өмнө ирээд бүртгүүлээрэй л гэж зөвлө. Эцэст нь хэлэхэд энэ аялал хэзээ ч мартагдахааргүй гайхалтай сайхан байсанд л утга учир нь оршвой 

 Анхаарал хандуулсанд баярлалаа.

Нислэгийн тийз захиалах утас: 70105050

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ