Аялахад тулгардаг асуудлуудыг хялбархан шийдэж болдог

Аялахад тулгардаг асуудлуудыг хялбархан шийдэж болдог

Jan.22.2019

Б.Баттүвшин | Airmarket.mn

 

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Аялахадu тулгардаг асуудлуудыг хялбархан шийдэж болдог

Анхнаасаа очиж үзээгүй газраа очино гэхээр таньж мэдэх хүнгүйгээс эхлээд хаана юу хийхээ  мэдэхгүй их будилсан .

Тэгэхээр ямар ямар асуудал тулгарсан талаар бичье. Ер нь бол хамгийн эхлээд мөнгөний л асуудал тиймээ? Энэ асуудлыг ингэж шийдсэн. Ерөөсөө л зээлсэн. 60 хүртлээ мөнгө хураагаад аялна гэвэл тэр цагт одоогийнх шигээ эрч хүчтэй сайхан аялж чадахгүй юм чинь зээл тавьж аялчихаад ирж ажлаа сайн хийгээд төлнө л гэсэн зорилготой.

За дараагийн асуудал бол хэлний асуудал. Аялахдаа бэлдээд мөнгөө цуглуулахаасаа илүү  хэлээ л сурах хэрэгтэй, ер нь бол гадаадуудад өөрийгөө сайн ойлгуулж чадвал тэд туслахад бэлэн байдаг санагдсан. Ууж идэхээс эхлээд дуртай зүйлээ хямд авах, олон улсын найз нөхөдтэй болох гэх мэт ер нь хэмнэлт, боломж, аз жаргал гэдэг эндээс л эхлэх юм шиг.

Маршрутын хувьд хувийн ажлаар Guangzhou, Shenzhen орсон учир Macau-с аялал эхэлсэн гэж ойлгож болно. Тэгээд тэндээсээ онгоцоор Тайланд улсын нийслэл Бангкок. Тэндээ хонолгүй онгоцны буудлаас шууд автобусанд суугаад Паттаяа , тэндээ 3 хоноод автобусаар Пүкет орсон. Тэгээд Хонг Конг-руу нисч нэг хоноод УБ-руу шууд нислэгээр нисээд хотдоо газардсан даа.

Макао : бол их гоё энергитэй газар санагдсан. Азийн орон шиг санагдахгүй Европ-д явж байгаа юм шиг мэдрэмж төрөөд л... Төв хэсгээрээ дүүрэн Казино, хүмүүс яаж амьдраад байгаа юм  бэ? гэж бодмоор мөнгө эргэлдээд л... Захаараа бол хэцүү нь хэцүү юм байна лээ.

Анхаарах зүйл гэвэл: Очихдоо зочид буудлаа заавал захиалж байж очоорой, хямд буудал гэж бараг байхгүй 300 макао доллараас л эхлэнэ. Гэхдээ тав тухгүй, онцгүй буудалд орно.  Тэрний оронд 300 макао доллараар урьдчилж зочид буудлаа захиалвал илүү тав тухтай амрах , аялах боломжтой. Техас тоглодог бол 600 макао $- той байж ширээнд суудаг юм байна лээ . Grand Lisbo казиногийн хажуу талаас бүх автобус явдаг, тэндээсээ асуугаад хаашаа явахаа хэлээд зугаалвал хямд, автобус 6$. Такси 29$-с эхэлдэг.

  

Thailand улс :  Ингээд +30 градустайгаа золгов . Мөнгөн дэвсгэрт батт буюу В гэж товчлов. Bangkok бол нийслэл нь юм чинь далайн эрэгрүү яараад хоноогүй. Pattaya-руу явах арга нь онгоцноос буугаад А1 гэсэн шар өнгийн shuttle bus байгаа. Тэрэнд 30 батт-р суугаад Mo Chit bus station гэж байгаа. Гэхдээ тэрний дараагийнх дээр нь бууна. Нэр нь Mo Chit train station. Тийм болохоор жолоочоос нь асуухаар мөн мөн  гээд буулгачих гээд, хэрвээ буучихвал бараг 2км алхана. Зөв буувал шууд касс дээр очоод автобус 117батт-н  үнэтэй. Тэгээд Паттаяа явах автобус орой 9-с хойш байдаггүй юм байна. Гадаадын форумаас харсан чинь 24 цагаар явдаг гэсэн байсан.Гэвч ташаа мэдээлэл байсан. Автобус байхгүй бол жижиг машинууд явдаг. Тэр нь хүний 200 батт . Ачаатай бол тэрнээс нь хүний мөнгө авна гээд бас ярилцаж өгнө дөө хэхэ. Дөнгөж буугаад 200 батт гэж сонсоход үнэтэй байсан ч цаашаа очоод  хамгийн хямдхан байсныг мэдэрсэн . Мотоцикл такси, түк түк гээд таксинууд нь үнэтэй санагдсан.

Зочид буудлыг очсоныхоо дараа үзээд сонгоно гэвэл өдрийн 2000 батт хавьцаа гайгүй буудалд бууна. Зочид буудал ихтэй аялал жуучлал хөгжсөн газар болохоор урьдчилж захиалаад байх шаардлагагүй санагдсан. Ер нь далайн эрэг дагуу буувал юм юмандаа ойрхон. Гол цэг нь Walking street. Надаа лав хамгийн гоё буудал нь Wave  байсан. Гэхдээ өдрийн 6000 батт . Паттаяа бол зүгээр зугаа цэнгэлийн л хот юм байна лээ. Оройгоор Walkin street ороод л мэдэрнэ. Тайланд массаж 300-500 батт  хооронд үнэтэй. Олон улсын гэхгүй өөрийн орны үнэмлэх А ангилалтай бол мотоцикл түрээслээд явахад үнэн гоё. Өдрийн 300-500 батт . Барьцаа 2000-3000 батт үлдээгээл аваад явчихдаг.

Пүкет : Нислэгийн тийзээ эрт захиалвал нислэг нь хямд, автобусаар явахад хүний 1500 батт , тасалбараа энд тэндгүй байрлах  Tourist tour-н газар байгаа тэндээс авчихна. Автобус 10 гаран цаг явдаг, кондишнтой болохоор их даардаг юм байна лээ. Зузаан юм авахгүй бол цаанаасаа өгдөг хөнжил нь нимгэн. Замын хоол нь уг нь үнэгүй, даанч идэж чадаагүй, Автобуснаасаа буугаад аль эрэг рүү явахаас хамаараад такси нь өөр өөр үнэтэй. Миний хувьд Patong beach явсан болохоор 600 батт болсон. Өөр олон beach байдаг.

Sea Sun Sand гэдэг нэртэй  өдрийн 2500 батт-с эхлээд 6000 батт  хүртэлх үнийн сонголттой зочид буудалд байрласан . Гадаах орчин, өрөөнөөсөө гараад шууд бассейн гэх мэтээрээ үнэ нь өөр өөр. Фитнесс, теннис, өглөөний хоол бүгд үнэгүй. Буфет хоолтой болохоор ёстой юм үзээгүй юм шиг иднэ дээ. За тэгээд далайн эрэг дээр ер нь бол хийдэг хэдэн л юм бий. Шүхрээр завинаас чирэгдэж хөөрнө, банана завь, jet унах, snorkel гэх мэт 500 батт -с эхлэнэ. Ер нь бол анх ирж байгаа бол бүгдийг нь л үзэх хэрэгтэй. 300-500 мянгад тийм юманд төсөвлөөрэй. Харин жинхэнэ аяллаа бол аялалын цэгүүд дээр очин юу үзмээр байгаагаа хэлээд, багцлаад үнээ тохироод л ок. Өглөө буудлаас чинь ирж аваад , үзвэр үйлчилгээ бүх зүйлүүдээ үзүүлчихээд орой нь зочид буудалд нь хүргээд өгдөг. Тиймэрхүү аялал бол 1500 батт-с эхлээд юу юу үзэхээсээ өөр байдаг. Сармагчин, заан, бар, делфин, үзэж болно, Phi phi, James bond зэрэг арлуудаар аялж болно, extreme завь, bungee jump, scuba diving бүгд нээлттэй. За бас нэг өдрийг усан парк дээр өнгөрөөвөл их зүгээр. Тайланд улс орлогынхоо 60-70% ийг аялал жуулчлалаараа олдог гэсэн нь аргагүй мэт санагдсан. Ер нь бол заавал очиж үзэх ёстой л газар байна лээ.

Hong Kong:  Урьд өмнө зөндөө очиж байсан ч Disney land ороогүй байсан . Хүний гараар бүтсэн гэхэд нүсэр том байгууламж, асар их зардал, үнэхээр гайхалтай санагдсан . Бүр яг тэр кинон дотор орсон юм шиг мэдрэмж. Нэг өдөр үзэхэд хангалтгүй гэмээр том. Өдрийн тасалбар нь 610 хонгконг доллар  байсан.Нисэх онгоцны буудлаас хотын төв орох метро 150 хонгконг $. Олон хүн бол хямдрах боломжтой. Ocean park, Мadam tussaud, Disney Land, Star Avenue, Big Buddha гэх мэт үзэх зүйлс их бий

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ