Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хоттой танилцах нь...

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хоттой танилцах нь...

Jan.11.2019

Дубай нь Арабын Нэгдсэн Эмират Улсын  2 дахь том хот бөгөөд эдийн засгийн төв нь юм.

Дубай маш хурдан хөгжиж ОУ-н худалдааны боомт хот болон өргөжсөөр байна.

Шашин:

Дубай бол Арабын улс, ислам шашинтай, мөргөлийн  олон сүмтэй. Дубай бол мусламанчуудын эх орон тийм учраас архи уух, гахайн мах идэх хориотой. Байрлаж байгаа буудалдаа архины төрлийн зүйл ууж хэрэглэж болох ч гадуур архи уугаад явахыг хориглоно.

Эмэгтэйчүүд нь уламжлан ирсэн хар өнгийн хувцас өмсөж 2 нүднээс өөр биеийн хэсгийг ил гаргалгүй хувцасладаг. Эрэгтэй хүнтэй юм ярьж болно харин эмэгтэй хүнтэй удаан хугацаагаар юм ярих зураг авахуулах, тэднийг цоо ширтэн харах зэргийг хориглоно.

Араб үндэсний онцлог хоол:

Араб шарсан тахиа, араб чихэрлэг амт, шарсан үхэр, шарсан хонь, шарсан том бин зэрэг болно. Хонь үхрийн махыг янз бүрээр амтлаад янз бүрээр шардаг. Зарим ресторан хоолны газар махыг түүхий шүүрхийгээр иддэг. Хэрэв та идэж чадахгүй бол тогоочид махыг болгож өгөхийг хүсвэл болтол нь шарж өгөх болно.

Худалдаа наймаа:

Дубай нь шар алтны захад олон охидын сэтгэлийг хөдөлгөж чаддаг бараа бүтээгдэхүүнтэй. Дубайн ихэнх дэлгүүр татваргүй байсан 2018 оны 1 сарын 1-с НӨАТ-г хэрэгжүүлж эхлээд байгаа. Тиймээс одоохондоо татварын буцаан олголтын асуудлыг шийдэж чадаагүй байгаа тул татварын буцаан олголтыг хүсэх нь цагийн гарз болно гэж зөвлөх байна.

Цагаан алт, шар алтан гоёл эд зүйлс татваргүй бараа, үнэртэй ус гараар хийсэн үнэртэй усны сав, үслэг эдлэл зэрэг худалдааг монголчууд ихэвчлэн хийдэг.

Хамгийн өндөр барилга дээр гарч үзэх: 45 доллар

Дэлхийн хамгийн өндөр буюу орчин үеийн барилга 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар боссон 828м 160 гаруй давхар Burj Khalifa , мөн 124 давхар At the Top- тэнгэр цэлмэг үед эргэн тойрон 80м байгаа зүйлээ харж болно.

Дэлхийн хамгийн том нисэх буудал, хамгийн том байшин доторх гулсуурын талбай, хамгийн том парк Дубайн парк, хамгийн олон одтой зочид буудал, худалдааны төв, хамгийн өндөр барилга гэх мэт эдгээр хамгийн хамгийнууд бүгд Дубайд байдаг.

Худалдааны төв /Ibn Battuta Shopping Mall /: энэ бол эртний аялагч Ibn Battuta –н нэрээр нэрлэгдсэн худалдааны төв юм. Үүнийг 6 улсын хот гэж нэрлэдэг учир нь Ibn Battuta 6 1000 ны соёл 6 янзын орчин үүнд Хятад, Энэтхэг, Алжир , Тунис зэрэг багтаасан болно.

5-6 хүний багтаамжтай  Land cruiser унаанд сууж элсэн дээр давхих. Элсэн дээр машинаар гулгаж, Араб кофе амтлан,  үндэсний хоол идэн хөгжим сонсож бүжиг сонирхож мянга нэгэн шөнийн үлгэрт орж, гайхамшигт бүжиг үзэж болно. Энэ Dessert Safari нь 45 ам.доллар

Дубайн цасан хотхонд зочлох. Дотроо цагаан цасан парк, 2  мөсөн  гулгуурын талбайтай. 22,500 хавтгай талбайг хамарсан цасаар хийсэн цас мөсөн ертөнц.

Emirates Mall худалдааны төвөөр зочилж Европын нэрт фирмийн бараа, цаг, гутал, зэргийг худалдан авч болно.

Дубайн усан оргилуурын талбай нь хөл бөмбөгийн хоёр талбайг уртааш нь нийлүүлснээс ч илvv юм байна. 275 метр урттай уг оргилуурын хөгжилтэй тоглолтыг  та 200 милийн алсаас олж харах боломжтой ажээ. Оргилуурын ус 150 метр хүртэл цацардаг нь алдарт Бурж Дубай цамхагийн нэгтэй тэнцэх хэмжээ юм. Өдөр бүр мянга мянган жуулчид усан оргилуурын дэргэд цугларч, ер бусын үзүүлбэрээр нь нүд сэтгэлээ баясгадаг. Усан оргилуурын хүчирхэг, өндөр усан түрлэгүүд нь 6 мянган өнгийн чийдэнгээр тоноглогдсон бөгөөд эргэн тойронд нь 50 гаруй прожектор ажиллуулдаг болохоор сансрын хиймэл дагуулаас хүртэл ажиглагдах боломжтой ажээ. Энэ бол инженерийн санаанд багтамгүй ер бусын төсөл гэдгийг ямар ч мэргэжилтэн баталдаг байна. Фонтаны хоёр дахь нэр нь: “Ойрхи дорнодын хамгийн тод цэг” ажээ.