Агаар амьсгалах аялал ...

Агаар амьсгалах аялал ...

Jan.09.2019

С.Батмөнх | Airmarket.mn

 

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Агаар амьсгалах аялал

Бага хүүхэд маань ханиад хүрээд антибиотик уулаа ханиад нь нэг л сайн эдгэлгүй эм ууж дууссаны дараагаар эргээд халуурч бүүр эмнэлэгт хэвтсэн юм. Эмнэлэгт очсон эмнэлгээр дүүрэн ханиад хүрсэн хүүхдүүд ор байхгүй гээд эхнэр хүүхэд хоёр маань коридорт нь хэвтсэн юм. Антибиотик уугаад эдгээгүй тул шууд судас тарианд орохоор боллоо. Хүүхдийнхээ судас нь олдохгүй хөл гарыг нь хэд дахин хатгуулаад орилж уйлахыг харах ямар ч зүрх зоригтой аав ээж ч байсан нүд халтирам зүйл юм. Долоо хоногийн өмнө эмнэлэгт хэвтээд гарсан тэгээд агаарт гарч байгаад жоохон дааруул чих шиг болсон чинь дахиад эргээд халуураад ирлээ гэсэн хүүхэд ч байх юм. Тэр их өндөр тунтай тариаг судсаар хийлгэж байж яагаад ханиад нь эдгэхгүй эргээд хэвтэж байгаа нь ёстой ойлгомжгүй зүйл шиг санагдаж эхлэв. Иймээс ерөөсөө хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодоод мөнгө төгрөг их орох ч агаарт гаръя. Гарах гарахдаа даарахгүй халуун орны агаарт гарч хүүхдүүдээ дураар нь агаарт гүйлгэж тоглох газар очиж амаръя гээд халуун орныг зорин ниссэн юм. Хотоос гадна өвлийн амралтад очиж амарч болох ч зарим газар гал тогоо болон 00 ороход маш хүйтэн байдаг болохоор ганц удаа ч болов өвлийн хүйтэнд халуун оронд очиж амарч үзэх хүн болж төрсний бас нэг үзэх ёстой зүйл юм болов уу гэж л бодсон хэрэг л дээ. 1000 сонсохоор нэг үз гэдэг өвлийн амралтаараа далайн эрэг дээр амарч байна гэсэн хүмүүсийг зөндөө харж байсан болохоор нэг удаа утаанаас хол усны шувуу адил дулаан оронд үр хүүхдүүдээ дагуулаад очиж үзэхээр шийдсэн юм. Бага охин маань эмнэлгээс гарлаа тариа дууслаа бушуухан явахгүй дахиад ханиад хүрч болзошгүй учраас нөгөөдөр нь шууд халуун орон руу нислээ. Яг үнэндээ бага охин ч гэлтгүй би өөрөө болон манай эхнэр хамраас нус гоожих ганц нэг ханиалгах зэрэг ханиад хүрсэн эхний шинж тэмдэгтэй байсан юм Халуун оронд буулаа зуны бүгчим орой мэт дулаахан мөртлөө чийгтэй эрүүл агаар угтаж авлаа. Ханиад хүрсэн эхний шинж тэмдэг хамраас нус гоожих ганц нэг ханиалгах тэр оройноос зүгээр болсон юм. Маргааш нь далайн эрэг дээр очиж хоёр гурав хоноход бага охины сайн ховхорч өгөхгүй байсан цэр бүрэн ховхорч дуусаад дахиад цэрээ ховхлох гэж нэг ч ханиагаагүй бөгөөд ханиад нь бүрэн эдгэсэн нь илт мэдрэгдсэн юм. Тэгээд бодсон л доо. Хэчнээн хүчтэй эм тариа хэрэглээд агаар байхгүй бол утаан дундах өвлийн ханиад эдгэхдээ муу юм байна. Тэгээд тэр их хүчтэй эм тариа хэрэглэж үр хүүхдээ хордуулж байхаар өвөлдөө яаж ийж байгаад хэдхэн хоног ч болтугай агаар амьсгалах аялал хийвэл хамгийн түрүүнд эрүүл мэндэд тустай юм байна гэж бодсон юм. Тиймээ аялал бол агаар.

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ