БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Аялал гэдэг ийм л гайхалтай зүйл юм даа

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Аялал гэдэг ийм л гайхалтай зүйл юм даа

Jan.02.2019

С.Батмөнх | Airmarket.mn

 

Аялал эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй болгож эр хүнийг эр зориг улам уран зорилготой болгодог. Эмэгтэй хүн гадаад нисэхээр онгоцны буудал дээр очсон мөчөөс эхэлж үзэсгэлэн төгөлдөр болж ирдэг. Онгоцны буудал дээр очсон хүн бүр маш гоё харагддаг учраас тэнд очсон эмэгтэй хүн бүр өөрийнхөө ямар үзэсгэлэнтэй байж болж харагдах боломж байна тэдгээр бүх боломжуудаа ашиглахыг хичээж гоо сайхан хувцас хунартаа хамаг анхаарлаа хандуулдаг учраас нэг ёсны гоо бүсгүйн тэмцээнд орж буй мэт өөртөө анхаарал тавьдаг. Онгоцонд суух мөч Бүх хүмүүс суудлаа эзэлсний дараагаар сүүл хавьд онгоцонд ороод олон хүний хараан доогуур алхах үедээ үнэхээр загварын тайз дээр алхаж буй гоо бүсгүйн мэдрэмжийг эмэгтэй хүн бүр мэдэрдэг. Бага зэрэг санаа зовж буй мэт дүр эсгэвч энэ мэдрэмжийг бүсгүй хүн бүр дахин дахин мэдрэхийг хүсдэг нь аялалд гарах хамгийн эхний шалтаг юм. За тэгээд өвлөөс зун, намраас хаврын улиралд дамжин нисэж тухайн оронд газардах мөчид өөрийн оюун санаагаараа бүтээсэн тэр ертөнцийн газар хөл тавих мөчид эрэгтэй эмэгтэй хүн аль алин өөрийгөө маш ихээр үнэлж чаддаг юм. Улс улирал амжилттай дамжин нисдэг хос хунгийн мэдрэмжийг үүнтэй зүйрлэвэл хамгийн зохилтой билээ. Онгоцоор зорьж очих хот болгон өөр өөрийн онцлогтой. Зорьж очсон улсынхаа хилийг хамтдаа хөтлөлцөөд давж гараад тухайн хотод гар гараасаа хөтлөлцөн алхана орох мөч дээр дурдагдсан онгоцны суудалдаа суух мөчөөс хамаагүй сайхан мэдрэмжийг авч төрүүлдэг билээ. Маш олон орны маш олон сая хүмүүс энэ мэдрэмжийг мэдрэхийн тулд эх орондоо машин унаж үнэтэй шатахуун тос үрэлгүй хэмнэсэн мөнгөөрөө аялдаг юм. Мэдээж машин суугаад хотын түгжрээнд ороод явахтай харьцуулшгүй сайхан мэдрэмжийг аяллаас эрэгтэй эмэгтэй хүн хоёулаа авч чаддаг. Олон аялах тусам очих газар бүр, улс бүр, хот бүр олон ангит онц сонирхолтой хайр дурлалын кино солигдоно. Үүгээр аялалд явж буй хүн бүр өөрийгөө хамгийн ихээр хайрлаж эхэлдэг нь аяллын өдөр бүр өөр өөр хувцас өмсдөгөөрөө мэдрэгддэг. Учир нь тэр хүнд дахиж хэзээ ч тохиохгүй гайхалтай цөөн өдрүүдийг араасаа гарч ирэх хөзрийн хатан, ноён, тамга мэт аз жаргалтай өөр өөр өдрүүдийг нэг нэгээр нь өнгөрөөж буйтай холбоотой юм. Энэ үед эр хүн, эр нөхөр аяллын төлөвлөгөөгөө хөзөр мэт тооцоолж гаргах их сонирхолтой өнөөдөр тамгаа гаргах уу ноёноо гаргах уу гэх мэтээр аяллын төлөвлөгөөгөө өглөө бүр өөр өөрөө төлөвлөн боловсруулж. Аян замын зөв бурууг сонгож хэл усны бэрхшээлээ даван туулдгаараа эр хүн үргэлж удирдана манлайлагч гэдэг утгыг мэдэрч чаддагаараа эр хүнийг эр зориг улам уран зорилготой болгодог юм. Аялал гэдэг ийм л гайхалтай зүйл юм даа

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ