Өвлийн амралтаа хаана өнгөрөөхөө шийдээгүй л байна уу?... ЗӨВӨЛГӨӨ №1

Өвлийн амралтаа хаана өнгөрөөхөө шийдээгүй л байна уу?... ЗӨВӨЛГӨӨ №1

Jan.03.2019

Хахир хүйтэн өдрүүдийг ҮРГЭЛЖ ЗУНААРАА байдаг хаа нэгэн сайхан газарт өнгөрүүлэхийг хүсэж байна уу? тэгвэл бидний зүгээс танд санал болгох эхний газар бол Филл\иппин улсын Манила хот болон түүнээс холгүй орших "Inflatable Island" хэмээх гайхамшигтай далайн эрэг дэх усан тоглоомын төв юм.  

Inflatable Island (хийлдэг арал)

Усан санд болон далайн эрэг дээр хийлдэг тоглоомнуудаар тоглоход маш сонирхолтой хөгжилтэй байдаг. Гэхдээ Филиппин улсад бүхэл бүтэн хийлдэг арал байдаг гэвэл та итгэх үү? Энэхүү арал 8 бэйсболын талбайтай тэнцэхүйц хэмжээтэй бөгөөд төрөл бүрийн гулгуур, цамхаг болон савлууруудаар тоноглогдсон гэвэл сайхан сонсогдож байна уу?

“Floating Unicorn Island” буюу орчуулбал “Хөвж буй нэг эвэрт” хэмээх нэртэй энэхүү арал нь Ази тивдээ хамгийн томд тооцогдох усан тоглоомын төв бөгөөд Манила руу аялах гэж байгаа бол энэ газраар заавал ороорой.

Энэхүү газрыг юу тийм сонирхолтой болгодог вэ?

Хийлдэг арлыг бүтээгчид энэхүү газарт хөгшин залуу хүүхэд багачууд гээд бүх насныхан цагийг зугааатай өнгөрөөж болохоор төсөөлж хийсэн байна.

 Энэ газарт дуртай болох шалтгаанууд гэвэл:

  • 4100 м2 талбайг бүрхсэн
  • Транполин
  • Хаданд авирах газар
  • Тарзаны аврага савлуур
  • Наран шарлагын лоунж
  • Нар жаргах нь маш үзэсгэлэнтэй
  • Төлбөр нь маш хямд
  • Үдэшлэг болон группын багцууд

Энэхүү хийлдэг аралд ирэхээр шийдсэн бол мэдэх хэрэгтэй зарим зүйлс

  • Усны гүн: 1.2 – 4.5м
  • Насны хязгаар гэж байхгүй
  • Өндрийн хязгаар: 0.9м (3 feet )
  • Тоглоомнууд суухад хамгаалалтын хантааз өгөх боловч усанд сэлэх хэсэгт бол өгдөггүй
  • 30-с дээш хүнд хямдрал үзүүлдэг
  • Байгалийн онцлог үзэгдлээс бусад үед нар бороог үл хайхран онгорхой байдаг

Inflatable Island хаана байдаг вэ?

  • Филлипин улсын Subic Bay–н усанд хөвж байдаг
  • Хаяг: Samba Bluewater Resort, Purok 6, National Highway, Lower Kalaklan, Olongapo City, Zambales, Philippines

Inflatable Island хэрхэн хүрэх вэ?

  1. Манила хүрэх онгоцны тийзээ захиална. (Аяллын өдрөөс шалтгаалж тийзийн үнэ хэлбэлзэх боломжтой - Нислэгийн тийз захиалгын төв касс: 70105050)
  2. “Victory Liner” терминалаас Olongapo хотруу нийтийн тээвэр ашиглан хүрнэ
  3. “Blue Jeep” терминалаас “Halfmoon Beach” далайн эрэг рүү jeep унаанд сууна
  4. Хэрвээ та Манила-с машинаар хүрэх бол гар утасны Waze апп эсвэл GoogleMaps ашиглан “Inflatable Island” гэж бичээд хайхад гарч ирэх ба тэнд очихдоо “Samba Bluewater Resort”-р дамжин орно.

Хаана буудаллах вэ?

  1. Аэрмаркет-н 70105050 дугаарт залган зочид буудалаа захиалж болно эсвэл
  2. Дараах газруудаас сонгон байрлаж болно
    • Subic Bay Peninsular Hotel
    • The Reef
    • Moonbay Marina Villas
    • Seorabeol Grand Leisure Hotel