БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Хамгийн аз жаргалтай 10-н орон

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Хамгийн аз жаргалтай 10-н орон

Dec.18.2018

С.Батмөнх | Airmarket.mn

 

Дэлхийн хамгийн аз жаргалтай 10-н орноор ямар ямар улс байдаг гээч? Америк биш Япон биш Солонгос биш Сингапур ч биш 10-т Австрали 9-д Исланд 8-д Австри 7-д Финлянд 6-д Канад 5-д Швед 4-т Недарланд 3-т Швейцарь 2-т Норвеги 1-т Дани гэсэн улсууд багтдаг байна Аз жаргалтай орныг тодорхойлох шалгуурт. Иргэдийн амьжиргааны түвшин. Эрүүл хүнс. Цалин хөлс. Ард түмний амгалан тайван байдал зэргүүд гол үзүүлэлт болсон байна. Энд өндөр шилэн байшин тансаг хэрэглээ зэрэг огт дурдагдаагүй байна. Учир нь өндөр хөгжилтэй орон аз жаргалтай орон гэдэг огт өөр зүйл юм. Өндөр хөгжилтэй орны хэт ядуу хүн хэт баян хүмүүс яг адилхан айдастай явдаг. Дээр дурдагдсан орнуудад баян ядуугийн ялгаа байдаггүй. Мөн цаазын ял байдаггүй. Шорон гэж амралтын газар шиг л тохь тухтай байдаг байна. Бас нэг зүйл дэлхий дахинаараа оочирлон дугаарлан авдаг сүүлийн үеийн гар утасны борлуулалт дээрх орнуудад муу байдаг гэсэн үзүүлэлт байдаг байна. Дээрх 10-н орон нь дэлхийн хөгжлийг тодорхойлогч орнуудад ордоггүй учраас дайсангүй амар амгалан орнууд ордог юм байна. Жишээ нь Америк, Англи, Франц, Орос, Хятад орнууд шиг.

Бидний дагах ёстой Америк, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт орнууд аз жаргалтай орнуудын жагсаалтад доогуур үзүүлэлт үзүүлдэг байна. Өндөр хөгжилтэй орнуудад онц ноцтой гэмт хэргүүд үргэлж гардаг бол аз жаргалтай орнуудад бараг гэмт хэрэг гардаггүй. Гэмт хэрэгт холбогдсон тохиолдол нь ихэнхдээ гадаадаас ирсэн хөгжил буурай орны иргэд байдаг байна Өндөр хөгжилтэй орны ерөнхийлөгч өндөр хамгаалалт доор явдаг бол. Аз жаргалтай Австри орны ерөнхийлөгч өдрийн хоолоо үүргэвчиндээ хийчхээд ард түмэнтэйгээ хамт метрогоор ажилдаа явдаг. Өндөр хөгжилтэй орны иргэд амиа хорлох үзүүлэлт өндөр байдаг бол аз жаргалтай орны иргэдийн хувьд бараг байдаггүй зүйл байна. Өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн туйлын хүсэл нь аз жаргалтай орны иргэд байхыг хүсдэг бол аз жаргалтай орны иргэд өндөр хөгжилтэй орны иргэд шиг амьдрахыг хүсдэггүй байна. Би өндөр хөгжилтэй орны иргэн биш. Аз жаргалтай орны ч иргэн биш. Би энэ орондоо төрөөд энэ орондоо үхэх нь үнэн. Гэхдээ бидэнд сонголт байна. Бид үр хүүхдээ өндөр хөгжилтэй гэр бүлийн иргэн болох уу? Аз жаргалтай гэр бүлийн иргэн болгох уу гэсэн сонголт байна!

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ