БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Сургуулийн багшид цэцэг авч өгч байхаар аялалд явах зардлын даахаар болбол ямар вэ?

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Сургуулийн багшид цэцэг авч өгч байхаар аялалд явах зардлын даахаар болбол ямар вэ?

Dec.04.2018

С.Батмөнх | Airmarket.mn

 

Жил болгоны хичээлийн шинэ жилээр нэг багшид дунджаар 450.000₮ ийн үнэтэй цэцэг оногддог гэж бодвол үүнийг 30 багштай сургуульд үржүүлбэл нийт 18.000.000₮ ийг гурван хоногийн дотор зөвхөн нэг сургууль дээр үхүүлдэг байна. Манай улс нэн ядуу улсдаа ордог байж хайран мөнгө тэгж үхүүлж байхаар дээрх зардлаар жил болгон хэд хэдэн багшийг гадаад улсын хичээлийн арга барилтай танилцаж мэдлэг туршлага солилцох аялалд явуулбал манай одоогийн боловсролын системд маш их өөрчлөлт шинэчлэлт авч ирнэ гэж би боддог юм. Бид мөнгөгүй ядуу хоосноо гайхаад байдаг хирнээ үр дүнгүй өнгө төдий зүйлд ямар их мөнгө зарцуулдгийн наад захын жишээ бол энэ юм. Би хэд хэдэн орноор аялж үзсэн тэгэхэд бэлэг дурсгалын зориулалттайгаар амьд цэцэг худалдаалдаг газрыг зөвхөн Оросод л харсан юм. Тэнд явж байхад бараг гудам болгонд нь цэцгийн худалдаа гэсэн жижиг том дэлгүүрүүдийг маш ихээр харьж байсан юм. Би Солонгос улсад удаан хугацаагаар амьдарч байсан юм. Тэнд мөн адил хичээлийн шинэ жил гэж болдог боловч манайх шиг тэгж багш нартаа баглаа баглаа цэцэг бариад гүйж байгаа эцэг эх сурагчдыг би таван жил амьдрахдаа лав олж хараагүй.

Булган шүүб, цаа бугын гутал, зарагдсанаасаа хойш гуравхан хоногийн настай цэцэг зэргийг Орос Монголд хоёрт л би хэт их хэрэглэж байгааг харж байна л даа. Парис, Токио, Нью-Йорк, Женев, Ром зэрэг ялгаагүй дөрвөн улиралтай хотуудаар би явж үзэхэд дээрх зүйлүүдээс ганцыг ч олж хараагүй. Харин эсрэгээрээ тэр улсын иргэд амьд амьтны ам хөнөөж хувцас хунар хийж өмсөх зэргийг маш хүчтэй эсэргүүцдэг орнууд юм. Цэцэг гэдэг зүйл харахад их гоё л доо. Миний амьдарч байсан Солонгос улсад бол айл бүр гэрээрээ дүүрэн цэцэг тарьсан байхыг бол би маш ихээр харж байлаа. Орцын шатаар байшингийнхаа гадаах шатаар дүүрэн маш гоё гоё цэцгүүд тэрийгээ арчлаад зогсож буй хүмүүстэйгээ нийлээд их гоё харагддаг юм билээ. Айлын цонхны цаанаас л их гоё гоё цэцэг харагдана. Тэр цэцэг яаж ургасан байдлаар тухайн айлын аз жаргал тодорхойлогддог юм. Тэгэхээр би боддог юм хөгжил буурай орны иргэд хэрэггүй зүйлд хамаг мөнгө зарцуулдаг юм байна даа гэж.

Намайг бага байх тэртээх 1980-аад оны үед хүмүүс маш их хэмнэлттэй амьдардаг байсан юм. Тэр үед би лав багшдаа цэцэг худалдаж авч өгч үзээгүй өгч байгаа хүнийг нэг удаа боловч харж байгаагүй. Харин өөрөө үр хүүхэдтэй болчхоод бусдын жишгээр багшид бол маш их цэцэг өгсөн өгсөн. Хоёрын хооронд ганц сарнайгаар яах вэ аятайхан болгоод овоо хэдэн сарнай өгөх хэрэгтэй гэх мэтчилэн зөндөө өгсөн өсгөн. Харин сүүлийн жилүүдэд аялж жуулчилж нүд сэргэж тархи онгойхын хирээр өнгө төдий зүйл маш их хөрөнгө мөнгийг үргүй зарж байгаагаа ойлгож эхэлсэн л дээ. Бид хүүхдэдээ юу зааж өгөөд байна вэ? Гоё гоё өнгөтэй зүйл л бол маргаашийг ч бодох шаардлагагүй мөнгө төгрөгөө зарцуулж болно. Өнөөдөр бусдын адил баярлаж байвал маргааш яах вэг хэн ч бодох шаардлагагүй. Нэг ёсондоо ирээдүйн тухай биш өнөөдөр л бардам байвал боллоо гэж зааж өгөөд байгаа юм шиг санагдах болсон юм.

За тэгэхээр сургуульд орсон өдрөөсөө эхлээд хэрэггүй зүйлд мөнгө зарцуулаад сурчхаар ирээдүйд тэр хүүхэд ямар хүн болж хүмүүжих вэ? Үнэтэй утас барьж л байвал жилийн дараа яах үнэтэй машин унаж л байвал таван жилийн дараа яах хэнд ч хамаагүй зүйл болоод эхлэх юм. Үнэтэй утас барьж үнэтэй машин унахын төлөө л төрсөн мэт. Ингээд ирэхээр аялж жуулчлах мөнгө төгрөг байхгүй болоод эхлэх юм. Өнөө л үр хүүхдүүдээ өнгө хөөдөг сурган хүмүүжүүлэх ухаанаас болж буй хэрэг шүү дээ. Иймээс өндөр хөгжилтэй гадаад орны хүмүүс биднийг ээдээ энэ хоосон өнгө хөөсөн хүмүүс хэзээ нэг ухаан орно доо гэж л бидний хардаг юм. Япон орны хүүхдүүд хичээлийн анги танхим сургуулийн коридор гээд бүгдийг нь сурагч хүүхдүүд багаасаа угааж цэвэрлэж цэвэрч нямбай эмх цэгцтэй байдалд багаасаа суралцдаг. Энэ мэтчилэн Францын орны хүүхдүүд, Америк орны хүүхдүүд, Итали орны хүүхдүүд хичээл сургууль дээрээсээ юу суралцдаг талаар манай багш нар туршлага судлах аялалд явж ирээд бидний үр хүүхдүүдэд зааж өгвөл манай улсын ирээдүй өнгө биш хүн чанарыг талаар маш их зүйлийг ойлгох байх гэж би боддог юм даа. Энэ л миний гурав хоногийн настай цэцгэнд дургүй болсон шалтгаан юм ...

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ