БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Монгол хүний ажиллаж амьдрахад хамгийн тохиромжтой улс

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Монгол хүний ажиллаж амьдрахад хамгийн тохиромжтой улс

Nov.27.2018

С.Батмөнх | Airmarket.mn

 

Би Солонгост олон жилийн өмнө ажиллаж байсан хүн. Тэгээд Солонгос нэг ангит кино үзэх их дуртай. 1998 оноос хойших одоо хүртэлх гарсан кинонуудыг бол бараг бүгдийн үзчихсэн байх. Киног үзээд байхад түүхэн кино нь дээрээ ихэнхдээ Япон заримдаа Манжуудад л дарлуулж байсан гэж гардаг юм. Чингис хааны үед Солонгос Монголын доор байсан тухай бол ерөөсөө гардаггүй. Тэгээд жоохон түүх судлаад үзэхэд. Чингис хаан Солонгос хатантай байснаас өгсүүлээд. Солонгос Монголын эсрэг нэг их айхтар дайтаж барилгүй буугаад өгчихсөн. Монголчууд ч Солонгосыг эзэмшилдээ байлгаж байхдаа нэг Япон эд нар шиг их айхтар түүх болж үлдэхээр дарамталж байгаагүй юм шиг байна лээ. Тэгэхэд өөдөөс нь эсэргүүцсэн Арабын улсуудыг Монголчууд яаж алж хядаж байсан талаар одоо болтол хар дарсан зүүд мэт зүйлүүдийг ярьж байхыг үзсэн. Тэгээд үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ? гэхээр Монгол Солонгосчууд эртнээс нааш нэг нэгийгээ сайн ойлголцдог улсууд байсан юм байждээ гэж бодогддог юм. Хойд Солонгостой ч ялаагүй саяхныг хүртэл Монголд хойд Солонгосын өнчин хүүхдүүдийг асрах асрамж хүртэл байж байсан. Богд хааны үед Солонгост хоол хүнсний тусламж явуулж байсан Богд хааны зарлиг одоог хүртэл хадгалагдан үлдсэн байдаг зэргээр нотлогдсон байдаг юм.

Би эхнэртэйгээ хамт Солонгост 5-н ажиллаж байсан юм. Тэгэхэд ямар ч хүнтэй таарсан Монгол гээд хэлэхээр амархан ойлголцчихдог. Солонгост очиж ажиллаад хөл дээрээ боссон олон Монголчуудын хоёр нь бид хоёр л доо. Тэрнээс хойш Америк, Япон, Франц, Итали, Синга, Хонконг гээд олон улсуудаар аяллаа. Солонгос хүн шиг Монгол хүнийг сайн ойлгоод асуулгүйгээр их махаар дайлах хүнтэй одоогоор таараагүй л байна. Монгол хүн махтай хоол идэхгүй бол хоол идсэн болдоггүй бол Солонгос хүн будаа кимчигүй хоол идвэл идсэн болдоггүй. Гадаадаар явж байхдаа ихэвчлэн ордог хоолны газар маань Солонгос хоолны газар. Солонгос хүн байвал хэсэгхэн хөөрхөн буу халаад авчихна. Америкт такси барьж явахдаа хоёр ч Солонгос жолоочтой таарсан. Ёстой л амьдарлаа хүүрэн өгүүлсэндээ. Хүүхдээ дөнгөж төрүүлээд эх орондоо аав ээж дээрээ орхиод эхнэртэйгээ хамт Солонгост 5-н жил ажилласны хүчинд өдий зэрэгтэй Америкт аялж явж чадахаар амьдарч байна даа. Танай орон миний бараг хоёр дохь эх орон минь юм тэгээд тэрийгээ Солонгос хүнтэй таарах болгондоо хэлэх дуртай гээд л ярьж өгсөн юм.

Зарим хүмүүс надаас Солонгост ажиллахаас Америкт ажиллах ямар вэ? гэж асуудаг. Надад лав Монгол хүнд бол сайхан дураараа эрхлээд Солонгос нь илүү гэж хэлмээр санагддаг. Учраа мэдэхгүй хүнд бол Америкд ч бас хөлөө олтлоо хэцүү газар байна лээ. Өртөг өндөр байр үнэтэй. Ажил олдохгүй бол тэгээд дураараа хямдхан саун энэ тэрээр яваад гоймон энэ тэр идээд аргалчихна гэсэн ойлголт байхгүй. Америк хүн Солонгос хүнийг бодвол Монгол хүнийг бараг ойлгохгүй ч байж магадгүй. Жишээ нь Америкт 40-н настай хүн бол ид залуу хүн. Эхнэр хүүхэд амьдарлаа бодох гэдэг зүйл байхгүй олсноо өөртөө л зарцуулаад л болоо. Солонгост би 20-тойдоо очиж байсан. Тэгэхэд манай ажлынхан эвий хөөрхий энэ хоёр үр хүүхдээ орхиод мөнгө хураахаар ирсэн гээд их хайрладаг байж билээ. Хамт олноо одоо хаяа их санана. Ах нарыг хёон гэж дуудаг мөртлөө бараг найзууд. Тэгээд хаяадаа тоглоом шогломоор. Та нар ингээд насаараа энэ ажиллаа хийнэ. Тэгэхэд би Монголд очоод л сазан болно. Манай оронд байр хямдхан би аль хэдийнээ байр авчихсан гэж их гайхуулдаг байж билээ. Сүүлд үйлдвэрийнхэнтэйгээ уулзахаар очсон манай үйлдвэр дампуураад байхгүй болсон гэж байсан. Тэгсэн ч гэсэн тэр гудмаар амьдарч байсан байрныхаа хажуугаар явах их сайхан байсан шүү. Энэ подволоос миний амьдрал эхэлсэн гэж бодохоор яагаад ч юм сайхан санагддаг. Монголчууд л даврахгүй бол Солонгосчууд гайгүй ш дээ уг нь. Энэ дэлхий дээр ганцхан л Монгол таун байдаг Солонгост л байдаг юм. Америк Лос-Анжелест нэг Монгол таун байдаг гэж сонсоод хүнээс асуусан чинь. Аан зүгээр ганц офисийн өрөө. Тэрийгээ өөрөө дураараа Монгол таун гээд нэрлэчихсэн юм гэж авдаг юм даа.

Тэгээд би базаад юу хэлэх гээд байна вэ гэхээр. Амьдралаа босгох гээд нэгэнт Солонгост очсон бол цалин мөнгө, эзэн захирал гололгүй наана л удаан ажиллаарай. Өөр газар дахиж очоод шинээр эхэлнэ гэж байгаа бол хэцүү шүү гэж хэлэх гэсэн юмаа. Солонгос орон Монголчуудад ээлтэй ээлтэй. Эх орондоо ирээд өөрийн гэсэн бизнесээ эхлүүлчхээд Америк, Япон зэрэг улсууд луу бол сайхан аялахгүй юу. Алин болгон хар ажилчин болж явах вэ! Үр хүүхдээ орхиод явсан залуучууд жоохон хэцүү байсан ч зорьсон бодсондоо хүрчхээд ах шигээ он жилүүдийн дараа ингээд Солонгос орон сайхан шүү гээд яриад бичээд сууж байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ганц зүйл захья!! Таньдаг таньдаггүй хамаагүй чадах ядахаараа нутаг нэгтнүүдээ тусалж байгаарай. Нас явахын цагт үр хүүхдүүддээ бахархан ярьж хэлж захих зүйл чинь тэр л байх болно шүү залуучуудаа. Мөнгө бол яахав ажиллаа хийгээд явж байхад аандаа олдоно. Үнэн гэдэг зүйлийг олохын тулд заавал хариу нэхэлгүй тус үйлдэж байж олж авдаг зүйл юм шүү. Нэг нэгэндээ бараг зарлаг гаргахгүйгээр бодитоор туслахад хамгийн боломжийн тохиромжтой газар Солонгос орон шүү. Бид нэг нэгэндээ тусалж байж л улс орон маань цаашид улам их хөгжих нь гарцаагүй билээ ...

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ