БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Ханьтайгаа хамтдаа урт наслахын хүснэм

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Ханьтайгаа хамтдаа урт наслахын хүснэм

Nov.13.2018

С.Батмөнх | Airmarket.mn

 

Би ээжийнхээ уйлж байгааг хараагүй.  Эмээ минь өнгөрч байхад ч тэгж их айхтар уйлахын харж байгаагүй юм. Харин арван хэдэн жилийн өмнө ээжтэй минь тавиад жил ханилсан аав минь өнгөрөхөд одоо би тэгээд ганцаараа яах юм бэ? гээд маш ихээр гашуудан цурхиран уйлж байхыг анх удаа харсан юм. Аав минь жоохон хөдөлгөөнтэй байсан бол одоо болтол ээжтэй минь хамт байх ёстой байсан юм гэж би боддог юм.

Ээж маань бол зогсоо ажил хийдэг байсан бөгөөд. Амралтынхаа өдрүүдээр хүүхдүүдээ дагуулаад Хүүхдийн 100, Их дэлгүүр, Бөмбөгөр гэсэн маршрутаар явган аялал хийнэ. Мөн тэтгэвэрт гарснаасаа хойш Нарантуул, Хар хорин, Бөмбөгөр гээд үргэлж гадуур явах дуртай байсан юм. Харин аав маань насаараа жолооч хийж байсан юм. Амралтынхаа өдрүүдээр гэртээ л өнгөрүүлдэг байсан юм. Тэгээд тэтгэвэрт гарснаасаа хойш бол гэрээс гарах дургүй мөн л гэртээ л зурагт үзээд л суугаад байдаг байсан юм. Ээж маань одоо ч гэсэн хөл муу мөртлөө зах руугаа явсаар л байгаа юм.

Тэгээд би боддог юм. Ханийгаа ганцааранг нь үлдээж зовоохгүй тулд хамтдаа үргэлж дасгал хөдөлгөөн хийх ёстой юм байна. Нас хөгшрөөд гарах дургүй байсан ч гадуур дэлгүүр хоршоогоор үргэлж хамт явж байх ёстой юм байна гэж их боддог болсон юм. Гадуур явж байхад хамтдаа хөтлөлцөөд алхаад явж байгаа хөгшчүүлийг харахад их сайхан харагддаг юм. Тэр тусмаа аяллаар явж байхад тийм настан буурал хосууд ямар их тааралддаг гэж санана. Ардаас нь харахад бол яг л залуу хосууд шиг харагддаг. Тэгэхээр хамгийн энгийн мөртлөө урт наслуулах дасгал бол аялах юм. 

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ